What is TED? буюу TED гэж юу вэ?

TED гэж юу вэ?

TED нь хүмүүний нийгэмд өөрийн шинэ санаа, ач тус, мөн хэрэгцээт мэдээ, мэдээлэл өгч буй хүмүүсийн эрдэм мэдлэг, судалгаа шинжилгээ зэргийг хэн бүхэнд түгээгч төрийн бус байгууллага юм. Тус төрийн буй байгууллага нь анх 1984 онд байгуулагдсан түүхтэй. Одоогоор тус төрийн бус байгууллага нь 450 гаруй видио ярилцлага, илтгэлүүдтэй бөгөөд эдгээрийг Та үнэ төлбөргүй үзэх боломжтой. TED нь жилд нэг удаа АНУ-ын Калифорни мужын Лонг Бийч хотод (Long Beach, CA) TED Conference буюу TED-ын хурлыг зохион байгуулдаг бөгөөд TEDGlobal болон TEDIndia гэх хурлуудыг олон улсад зохион байгуулж байна. Мөн TED Prize буюу TED нь жил бүр гурван хүнд тус бүр 100,000 долларын шагналыг тус хүмүүсийн нийгэмд хийж бүтээсэн зүйлс, олонд хүрсэн санаа, бүтээл гэх зэрэг олон шалгуур дээр үндэслэн үйл хэргийг нь дэмжих зохилгоор шагнадаг байгаа. TED-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг Та энд дарж унших боломжтой.

Та яагаад TED-ыг мэдэх шаардлагатай вэ?

Интернэт бидэнд мэдээ, мэдээлэлийн асар их боломж, бололцоог улс орны хил хязгаарт харьяалагдахгүйгээр өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэлийг төвөггүй олж авахад асар их боломж олгодог. Гэхдээ мэдээ, мэдээлэлийн асар их баялагаас (мөн хэрэггүй зүйлсээс) хамгийн чухал эх үүсвэрийг олж авна гэдэг цаг хугацаа хувьд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Мөн интернэтийн орчинд зөв хүмүүсийг нэгдэл, тэдэнтэй харилцаж болох орчныг олж авна гэдэг амаргүй байдаг. Харин TED нь Таны төрөл бүрийн асуултын хариу, сонирхолын нэгдлийг өгч чадна гэдэгт Би итгэлтэй байна. Таны сонсож амжаагүй, хайгаад олоогүй, аль эсвэл хийхээр төлөвлөж буй олон төрлийн санаа, сэдвүүдээс өөрт хэрэгтэйгээ олж мөн мэдээгүй нэгэндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

TED дээр яригдсан видио бичилгүүдийн жагсаалтыг Google Doc дээрээс үзэх, TED-ын видио бичилгүүдийг вэб браузер ашиглахгүйгээр шууд компьютер дээрээсээ TED-ын үнэгүй программ-ыг ашиглан үзэх, мөн TED-ын Youtube дээрх хаягаас болон үндсэн TED-ын вэб хуудаснаас үзэх боломжтой. Хувь хүний хөгжлөөс Улс орны хөгжил...

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast