Вайрал мэдээлэл ба Вайрал маркетинг
Вайрал маркетинг гэдэг ойлголтын талаар өмнө нь “вайрал маркетинг” гэж нийтлэл бичиж байсан. Мөн вайрал маркетингтай холбоотой маш сонирхолтой нийтлэлийг В. Ганзориг бичсэн байсан. Та энд дарж унших боломжтой.
Харин Youtube дээр саяхан 2009 оны 10-р сарын 23 нд орсон “Worst parking job ever!” нэртэй доорх видио бичилгийг өнөөдрийн байдлаар 1,785,217 хүн үзжээ:
Үнэхээр ингэж машин тавиад зугтдаг бол яахуу? Гэхдээ жолооч нь хэргийн газраас зугтсан гэсэн үндэслэлээр баривчлагдсан гэсэн. Харин энэхүү үйл явдлын дараагаар Канад дахь Hyundai компани ямар хариулт өгсөныг доорх бичилгээс үзнэ үү:
Хохирогч залуу ингээд шинэ машинтай боллоо. Үнэхээр азтай залуу юм. Харин хохирогчийн машины хажууд байсан нөгөө машины эзэн шинэ машин авсан болов уу? Одоохондоо тийм мэдээлэл байхгүй байна. Учир нь магадгүй түүний машиг Hyundai маркийн машин биш байсан байх.
Канад дахь Hyundai компани хүмүүсийн анхаарлыг маш их татсан энэхүү вайрал мэдээлэлийг ашиглан маш зөв аргаар зах зээл дээр өөрсдийгөө сурталчилж чадлаа гэж би бодож байна. Одоо тэхээр машин худалдан авахаар зэхэж буй Канад улсад оршин суугаа хүмүүс болон энэхүү бичилгийг үзсэн бүх хүн Hyundai маркийн машин худалдан авах уу? Асуултын хариулт шууд “тийм” биш ч гэсэн тэд (Канад улсад суугаа иргэд болон энэхүү бичилгийг үзсэн бүх хүмүүс) хэрвээ машин авахаар бодож байгаа бол Hyundai компаний энэхүү хэрэглэгчдээ бэлэг барьж буй бичилгийг бодохгүй гэх газаргүй. Танд энэхүү Hyundai компаний хэрэглэгчдээ барьж буй сурприз юу гэж санагдав? Та хэрвээ машин худалдан авахаар бодож байгаа бол энэ талаар бодох уу?
Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Вайрал маркетинг" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

