Srikumar S. Rao

Эх сурвалж: arbejdsglaede.23video.com

Srikumar S.Rao нь АНУ-ын Columbia их сургуулиас Ph.D цолийг Маркетинг гэсэн мэргэжлээр хамгаалсан нэгэн. Тэрээр "Personal mastery program" гэх аудио ном, "Are you ready to succeed" мөн "Happiness at work" гэх номуудыг тус тус бичжээ. Надад дээрх илтгэлийг сонсон суухад түүний хэлсэн хэд хэдэн ишлэл үнэхээр таалагдлаа:

"Life is too short for wasting"

"What do you have to get in order to be happy? Noting. Period"

"Never speak about winning..."

"People need to focus processes, but not for outcomes"

"Is this the journey I want to take?"

Ажлын байрыг инээд, баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалтай орчин болгон хувиргах боломж тухайн компани болон түүний хамт олонд аль алинд нь байдаг гэж би хувьдаа боддог. Миний жишээ татан ярих дуртай компаний нэг бол Zappos буюу интернэтийн орчинд гутал худалдаалдаг компани юм. Тус компани хэрэглэгч нараа 100%-ын сэтгэл хангалуун байлгах үүднээс 365 хоногт өмссөн гутлаа үнэгүй буцаах, энэ тохиолдолд мөнгөө эргүүлэн авч ч болно аль эсвэл өөр гутал худалдан авч ч болдог. Энэ нь гуталын зах зээл дээр харьцангуй их худалдаа хийдэг бүсгүйчүүдийн хувьд тэдний мөрөөдлийн компани нь юм. Гэхдээ Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь 100%-ын сэтгэл хангалуун байхаас гадна мөн тухайн байгууллагын хамт олон нь өөрсдийн ажлын байрыг өөрсдийн хүссэн байдлаар чимэглэх, олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад дүрэм журамгүй өөрсдийн зөв гэж бодсон зүйлсээ хийх, хэрэглэгч нартай чөлөөтэй харилцах (мөн л дүрэм журамгүй), мөн Zappos компаний хамт олны аз жаргалтай дүр төрхийг "Zappos компаний соёлын ном" гэх жил бүр тухайн компаниас хэвлэн гаргадаг тухайн компаний хамт олны сэтгэгдэлээ бичин үлдээдэг номоноос харж болох юм. Доорх зургийн цомог нь Zappos гэх нэрээр Flickr вэб хуудаст хадгалагдсан зургууд юм:

Хэрэв Та аз жаргалтай хамт олны баг дунд ажиллах хүсэлтэй бол, ажлуудын гүйцэтгэлийг ажлын байранд байх цагаар бус гүйцэтгэл болон чанараар хэмждэг компанид ажиллах сонирхолтой бол, мөн Та 11am-д босох дуртай бол аль эсвэл ажлын өдөр гэр бүлээрээ амралтанд явахыг хүсдэг бол дараах ажлын байруудтай танилцан өөрсдийн мэдээлэлийг илгээгээрэй. 

Танд дээрх Srikumar S.Rao-ын илтгэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|

Идшээ олох гайхалтай арга

Bottlenose Dolphins загас үнэхээр гайхалтай ухаалаг амьтан юм. Тэдний идшээ цагиргалан бүсэлж, утаа босгон, улмаар тэднийг сандралд оруулан төвөггүй зоогоо болгож чаддаг энэхүү аргачлал нь бусад загасанд байдаггүйгээр барахгүй тэд л зөвхөн идшээ олохдоо ашигладаг стратеги гэнэ. Үнэхээр гайхалтай.

Zappos гэх компаний тухай "тэдний твиттерийг ашигладаг бодлого" болон "140 үсэгтэд харилцах маркетер" гэх нийтлэлүүдээр хүргэж байсан. Гэхдээ тус компаний идшээ олох гайхалтай арга буюу бусдаас ялгарах стратегийн талаар хүргэж байгаагүй. Энэ нь Zappos компаниас тээвэрийн зардал төлөлгүйгээр худалдан авсан ямар ч төрлийн, хэдэн ч долларын үнэлгээтэй, хэдэн зуун гутлаа 365 хоног хэрэглэн, ямар ч тайлбар тавих шаардлагагүйгээр, дээр нь ямар ч тээвэрийн зардал төлөлгүйгээр буцаан анх төлсөн гутлынхаа мөнгийг эргүүлэн авах боломж олгодог супер гэж хэлж болох "хэрэглэгчтэй харилцах алба"-ны тухай юм. Энгийнээр тус компанас ямар ч төрлийн гутал худалдан авсан Та нэг жилийн дотор хэрэглэх, анх төлсөн мөнгөө нэг ч центийн шимтгэлгүйгээр эргүүлэн авах, мөн дээр нь тээвэрийн зардалд нэг ч доллар төлөхгүй байх эрхтэй гэсэн үг юм. Итгэж байна уу? Үнэн учир итгэхээс өөр аргагүй ээ. Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь хаан мэт хайрлагдахаас гадна тэдний ажиллагсад ажилын байрны бүх, тиймээ бүх, бололцоогоор хангадаг байна. Энэ нь тэдний 10 жилийн хугацаанд 10 үндсэн үнэ цэнэ (10 core values) гэх ойлголтоор байгуулж чадсан компаний соёлын нэг хэсэг юм.

Тэгвэл Танд болон Танай компанид хэрэглэгч нарийг олохдоо бусдаас ялгарч чадсан стратеги бий юу? Хэдийгээр зах зээл дээрх тогтвортой үйл ажиллагаа, хямд үнэ, мөн чанар гэх ойлготууд нь чухал хэдий ч бараг бүх л компани нэгэн зүйл ярьж эдгээр үгсийн амьдрал дээрх утга балран одоод байх шиг. Үгүй гэж үү? Саяхан CEO.mn вэб хуудаснаа аж ахуйн нэгж байгууллагад стратеги төлөвлөлт хэрэгтэй эсэх талаар сонирхолтой асуулга хийсэн байсан. Цөөн асуултанд хариулж үр дүнг нь тэр дор нь бодоод үзээрэй. Мөн М.Ю.Г ХХК-ын нийтэлсэн Бостан консалтинг группын матрицийн талаар уншиж ямар стратеги баримтлан өрсөлдөөнт орчинд хэрхэн давуу талыг бий болгох талаар мэдэх боломжтой нийтлэл бичсэн байсан.

Бидний мэдэх классик жишээ бол Волво компаний нэрийг сонссон хүн "аюулгүй байдал" гэсэн ойлголтыг шууд санадаг байсан шиг өнөөдөр Та бүхэн Zappos компаний тухай сонсоод "хэрэглэгчтэй харилцах алба" гэсэн ойлголтоор санах магадлалтай боллоо. Харин Таны сэтгэлд хоногшсон идшээ олох гайхалтай арга буюу ялгарах стратегийг амжилттай ашиглаж байгаа ямар Монголын компани байна?

|
Төрөл:   Менежмент   Zappos  

Zappos компаний Твиттерыг ашигладаг бодлого

Zappos (http://www.zappos.com/) компаний Твиттерыг хэрхэн ашигладаг талаар анх мэдээлэл өгч, дурьдаж байсанаас зургаан сарын дараа гэхэд нийт дагаж буй хэрэглэгчдийн тоо нь бараг гурав дахин нэмэгдсэн байна. Тус компани Твиттерыг зөвхөн өөрсдийн компаний мэдээ, мэдээлэл хүргэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоос илүүтэйгээр тэднийг дагаж буй хүмүүст ямар мэдээ, мэдээлэл сонирхолтой эсэх, сонирхсон асуултанд нь хариулах, мөн хэрэглэгч нартайгаа байнга дотно харилаа үүсгэж чаддаг нь Твиттерийг бизнесийн зорилгоор жинхэнэ мөн чанараар нь ашиглаж буй компаниудын нэг гэж би хувьдаа боддог. Тус компаний бараг ихэнх ажилчид твиттер ашигладаг учир тэд ямар шаардлага болон эрх үүргээр хязгаарлагддаг талаар сонирхлоо:

What is your Twitter policy?

Our policy not to have a policy. We basically tell people, “Look, this is your Twitter handle. This is your way to communicate with other people inside and outside of the company. Just use your best judgment.” (This does imply the following : If an employee has Zappos in your handle, or is on the list of employees who Twitter, then s/he knows s/he represents the company. We’re really careful not to actively promote sales or product. Of course, If it’s something I just wrote a content description about and I want to post that and say, “Hey, these are really cool shoes. I just checked them out,” then that’s fine. But we don’t want to use it to push a our product or our brand. We believe twitter is just another form of interactive communication, and no one wants to feel like they're talking to an advertisement.

Орчуулга:

Танай компаний твиттерыг ашиглах дүрэм журам, бодлого, юу вэ?

Манай компаний твиттерыг ашиглах бодлого бол тийм зүйлгүй байх. Бид ерөнхийд нь ажилчиддаа " Өөрийн хамгийн зөв гэж бодож буй шийдвэр дээр үндэслэж өөрөө өөрийнхөөрөө л компаний гадна ч, дотор ч хэрэглэгчидтэй харилцаж байхыг зөвөлдөг" (Харин тухайн ажилтан нь @Zappos , болон бусад Zappos компаний твиттерийн хэрэглэгч төлөөлөн, аль эсвэл ямарваа нэгэн хэрэглэгчид туслах хүнээр томьлогдсон бол тухайн ажилтан компанийг төлөөлөн хэрэглэгч нартай харилцаж байгаа гэдгээ мэдэж байдаг) Бид өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зарах гэж Твиттерийг ашиглан сурталчиллахгүй байхыг ихэд хичээдэг. Харин зүгээр "Энэ их давгүй гутал байна. Нэг ороод үзээрэй" гэж хэлэх бол байж болох гэж үздэг. Тэрнээс бид бараа бүтээгдэхүүн, брэндээ худалдах гэж Твиттерийг ашиглахыг хүсдэггүй. Твиттерийг бид нэгэн төрлийн хэрэглэгч нартайгаа харилцах харилцааны нэг хувилбар гэж үздэг бөгөөд угаас хүмүүс хэзээ ч зар сурталчилгаатай харилцаад байхыг хүсэхгүй.

Хараад байхад Монголын Твиттер ашиглаж буй цөөн хэдэн компани маань бүгд л зөвхөн мэдээлэлийг түгээх гэж ашиглах юм. Гол зорилго нь тэр юм гэж үү?

|

140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмэн

             Товчхондоо:

Twitter нь хэрэглэгчдийг 140 болон түүнээс бага үсэгтэд багтаан олон нийтэд болон хувийн мессеж илгээр байдлаар харилцаа үүсгэх боломж олгодог олон нийтийн харилцааны сүлжээ юм. Twitter-ыг ашиглахдаа үндсэн вэб сайтаас, гар утаснаас, төрөл бүрийн программ хангамж болон өөр маш олон төрлөөр бусдын болон хувийн мессежийг илгээх, унших боломж олгогдсон. Та зөвшөөрлийн зэрэглэлтэй хэрэглэгч үүсгэж болох бөгөөд энэ нь нийт хэрэглэгчдийн багахан л хувийг эзэлдэг байна.

            Twitter-ын тоо баримтууд:

1. Comscore компаний 2009 оны 4-р сард хийсэн судалгаагаар Twitter-ыг АНУ-д нийт 17 сая идэвхитэй хэрэглэгч ашиглаж байгаа гэж бүртгэгдсэн байна,

2. Нийт хэрэглэгчдийн 62% нь 25-54 насных,

3. Нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь интернэтийг тогтмол болон байнга ашигладаг хүмүүс гэж гарсан байна.

            Маркетерүүдэд Twitter ямар ашигтай вэ?:

1. Бренд, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хоногшуулах байдлаар тухайн нэгэн агшинд ярилцах боломж олгодог,

2. Одоогоор хамгийн хурдан хэрэглэгчдээс буцах холбоо буюу санаа бодлыг нь сонсох технологийн шийдэлтэй,

3. Бренд, бараа бүтээгдэхүүнээ блогчид болон хэвлэл мэдээлэлийнхэн шиг түгээх боломжтой,

4. Брендээ төлөөлөн шинэ хэрэглэгчийг татах боломжтой,

5. Зарим тохиолдлод хэрэглэгчидтэй байнга харилцахгүй ч тэдний санаа бодлыг хянаж, сонсох боломж олгодог,

6. Мөн хэрэглэгчдийн асуулт, гомдол зэрэгт хурдан шуурхан хариулт өгч чадах нь Брэнд-Хэрэглэгч хоёрын хооронд маш чухал харилцаа бий болгож энэ нь улмаар харилцааг зузаатгаж чаддаг.

             Маркетерүүд Twitter-ыг хэрхэн ашиглаж байна?:

Маркетерүүд нь Twitter-ыг маш олон аргаар ашиглаж болох бөгөөд доорх жишээнүүд бол мянга мянган маркетерүүдээс хамгийн сайн жишээ болж чадах компаниудийг сонгосон болно. [Тоон үзүүлэлт нь 2009 оны 5-р сарын байдлаар]

Customer service буюу хэрэглэгчдын санал бодол, гомдолыг нь барагдуулах үйлчилгээ:

Comcast [@comcastcares нь 1963 онд байгуулагдсан нэг шугамаар зурагтын кабел, интернэтийн шийдэл зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь Twitter-ыг ашиглан өөрсдийхөнө брэнд, бараа бүтээгдэхүүнтэй нь холбоотой бараг бүх сонирхсон асуултыг нь хариулж өгдөг. [одоогийн байдлаар 19,000 хэрэглэгч дагуулсан, 30,300 мэдээлэл өгсөн]

CRM [customer relationship management] буюу хэрэглэгчтэй харилцах менежмент:

H&R Block [@hrblock]нь 1955 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын татварын талаарх мэдээлэл өгдөг, тооцоолдог гэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь татвартай холбоотой шинээр гарсан болон видио тайлбартай мэдээ мэдээлэлээр хангадаг. [2,900  хэрэглэгч дагуулсан 1,200 мэдээлэл өгсөн]

Humanizing Brand буюу хэрэглэгч брэнд хоёрыг ойр байлгах үүднээс Брэндээ хүнтэй дотно харилцаатай болгосон:

Zappos [@zappos] нь хэрэглэгчидтэй дотно үйлчилгээ, хямд үнэээрээ алдартай компани бөгөөд Гүйцэтгэх захирал нь АНУ-ын Silicon Vally-гаас өөрийнхөө аялалын талаар гээд бүх зүйлсээ Twitter-ээр дамжуулан бичдэг нэгэн. Тус компаний twitter.zappos.com дээр 24 цаг 7 хоногт 400,000 гаруй ажилчид нь ажилдаг гэнэ. [635,000 хэрэглэгч дагуулсан, 1,650 мэдээлэл өгсөн]

Interactivity буюу байнга мэдээ мэдээлэлээр хангах:

National geographic channel [@natgeochannel] нь байнга өөрийн нэвтэрүүлэгийн мэдээлэл, хөгжилтэй агшин, мөн уралдаануудыг заралдаг. [15,300 хэрэглэгч дагуулсан, 800 мэдээлэл оруулсан]

Personal connection буюу хувийн харилцаа үүсгэх:

The Ellen DeGeneres шоу хөтөлбөр [@theellenshow]нь үнэн алдартай телевизийн шоу хөтөлбөр. Хэрэв та энэ талаар өмнө нь сонсож байгаагүй бол заавал нэг зочлоод үзээрэй. Тэрээр заримдаа өөрийн мэдээлэлээ, зураг болон видиогоо хүргэдэг.

Twitter-ын төрөл бүрийн программууд:

Twitter нь бусдад өөрсдийн программыг зохиох боломж олгодог.

Хянах:

1. Search.twitter.com –ыг ашиглан тодорхой нэр төрлийн Twitter-т яригдаж байгаа зүйлсийг хянах,

2. Twitturly.com  болон tweetmeme.comг ашиглан хамгийн шилдгүүдийг хянах,

3. Twitscoop.com –ыг ашиглан их яригдаж байгаа зүйлсүүдийг хянах боломжтой.

Бичих:

1. Tweetlater болон Hootsuite –ыг ашиглан өөрийн бичилтийг тодрхой цагуудад хүргэхээр үлдээх,

2. Tweetdeck-нь хамгийн өргөн ашиглагддаг компьютерын болон IPhone-ны программ,

3. Bit.ly болон Cli.gs нь интернэтийн хаягийг богино үсгэнд багасгагч,

4. Twitpic болон Picktor –нь Twitter-ээр дамжуулан зураг илгээгч,

5. Topify нь таныг дагаж байгаа хүмүүсийг илүү судал боломж олгодог бөгөөд та и-майл бичих боломжтой.

6. MrTweet нь шинээр дагаж болох хүмүүсийг судлагч.

             Дүгнэвэл:

1. Үнэн зөвийг бич.

2. Сонс: бусад хүмүүс танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаж байгааг сонс.

3. Харилц: Таньтай танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаагүй ч гэсэн та тэр хүнтэй харилцаа үүсгэж харилц.

4. Хариул.

5. Олныг дагуулах биш үнэхээр хэрэглэгчийг дагуул.

6. Зарын чанартай болон хуурмаг мэдээлэлээс зайлсхий.

7. Тогтмол эргэлдэж байх хэрэгтэй.

Эх сурвалж: 360i компаний бэлтгэн гаргасан Social Media Playbook-ын 28-31 хуудас.

|
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast