Монголын томоохон худалдааны төвүүдийн вэб хуудсанд хийсэн судалгаа

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Жич: Энэхүү нийтлэлийг "www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчлах вэ?" Уралдаанд зориулав.

Монголын томоохон худалдааны төвүүдийн вэб хуудсанд хийсэн судалгаа:


Вэб хуудсуудад хийсэн судалгааны аудио тайлбар:

  

Теди худалдааны төвийн блогт хийсэн судалгаа: (дэлгэрэнгүй унших)

   

Теди худалдааны төвийн блог дүн:

Товчхон дүгнэлт:

1.    Website grader: www.websitegrader.com

2.    Google page rank: http://www.prchecker.info/check_page_rank.php

3.    Traffic rank: www.alexa.com

4.    Inbound links: Inbound Link нь тухайн вэб хуудастай хэр олон бусад вэб хуудас холбогдсон мэдээлэлийг өгдөг байгаа. Энэ тоон үзүүлэлт нь хэдий чинээ их байна төдий чиний сайн байдаг.

5.    Google index page: http://www.googleguide.com/google_works.html

6.    Alt attribute-ын тухай.

Жишээлбэл: Теди худалдааны төвийн вэб хуудсанд хийсэн судалгаанаас 24 зураг нь “Alt attribute” хийгдсэн байсан бусад нь байхгүй хийгдээгүй байсан. Дэлгэрэнгүй мэдээлэлийг аудио тайлбараас.

7.    301 Redirect буюу бүр мөсөн домайн нүүлгэлт-ын тухай:

Жишээлбэл: Хэрэв хэрэглэгч www.tedy.mn гэж хайсан тохиолдолд http://www.tedy.mn гэж харагдах болно. Харин tedy.mn гэж хайсан тохиолдолд http://tedy.mn гэж харагдах болно. Хэрэглэгчийн хувьд үр дүн ижил учир нь тэд Теди худалдааны төвийн вэб хуудасыг харах болно. Харин Теди худалдааны төвийн хувьд энэ нь сайн уу муу юу? Дэлгэрэнгүй мэдээлэлийг аудио тайлбараас.

8.    Blog grader: www.blog.grader.com

Таныг Tedy худалдааны төвийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг мөн тэдний үйл ажиллагаандаа анхаарах ёстой дутагдалтай талуудыг энд бидэнтэй хуваалцаарай. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа. Хэрэв Та бүхэн [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг өөрийн бизнесийн онцлогт тохируулан хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар сонирхсон асуулт мөн хамтран ажиллахыг хүсвэл и-майл илгээнэ үү.

|

Олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хийх эхний алхамууд

Танд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Жич: Энэхүү нийтлэлийг "www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчлах вэ?" Уралдаанд зориулав.

Өнөөдөр Та бүхэнд олон нийттэй харилцах сүлжээнүүдэд элсэхээс өмнө зайлшгүй мэдэх шаардлагатай хоёр вэб хуудсыг хүргэхээр бэлтэглээ.

Алхам (-1). Хэн бүхэнд олон нийттэй харилцах сүлжээнүүдийг ашиглаж эхлэхээс өмнө хэрэглэгчийн нэр сонгох хэрэг зайлшгүй гардаг. Үүнийг амарчлах үүднээс www.usernamecheck.com нь тухайн хэрэглэгчийн нэр”-ийг эзэмшиж болох эсэхийг голлох олон нийттэй харилцах сүлжээнүүдэд шалгаж, Таны алтан цагийг хэмнэх боломж олгодог нэгэн тустай вэб хуудас юм . Доорх жишээ зурагт интернэт худалдааны цогц үйлчилгээгээ үзүүлэгч Тэди төвийн “Tedymn” нэрийг ашиглан боломжит хэрэглэгчдийн нэрсийг шүүн гаргасан үзүүлэлт:

Алхам (0). Өөрийн сонирхол эсвэл байгууллагынхаа нэрээр олон нийттэй харилцах сүлжээнүүдэд хэрэглэгчдийн нэрсээ сонгон авсан бол Таны дараагийн алхам бол www.Geekchart.com –д бүртгүүлэх явдал юм. Geek chart нь хэрэглэгчдийн өргөнөөр ашигладаг олон нийттэй харилцах сүлжээнүүд болох блог RSS, Твиттер, Youtube, Flickr, Digg, StumbleUpon, Delicious, Last.fm болон Facebook –ын сүүлийн 30 хоногийн ашиглалтыг тус бүрийн процентоор илэрхийлэгч юм.

Миний Geek Chart буюу олон нийттэй харилцах сүлжээ ашиглалт: (дэлгэрэнгүй харах)

Теди худалдааны төвийн (www.tedy.mn) Geek Chart буюу олон нийттэй харилцах сүлжээ ашиглалт: (дэлгэрэнгүй харах)

АНУ-ын ерөнхийлөгч Брак Обамагын Geek Chart буюу олон нийттэй харилцах сүлжээ ашиглалт: (дэлгэрэнгүй харах)

Та бүхэнд энэхүү нийтлэл маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн өөрсдийн Geek Chart үзүүлэлтийг бусад интернэт андуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг Tedy худалдааны төвийн талаар ямар бодолтой байдаг, тэдний үйл ажиллагаандаа анхаарах ёстой дутагдалтай болон ололттой талуудыг энд хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа.

|

Google SideWiki ба Соашил медиа

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Жич: Энэхүү нийтлэлийг "www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчлах вэ?" Уралдаанд зориулав.

Аливаа бизнесийн байгууллагын амжилтыг тухайн байгууллагын хэрэглэгчдын нүүрэнд тодрох инээмсэглэл, сэтгэл ханамж, тэдний тухай амар сайхандаа амьдарч буй үлгэр болгон хэн бүхэнд брэнджүүлж байгаа үйлдлээр нь дүгнэх боломжтой юу? Та өөрийн бодлоо хуваалцаарай.

Сүүлийн саруудад Монголын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд төрөл бүрийн олон нийттэй харилцах сүлжээнүүд болох Twitter, Facebook, болон Youtube-ыг өргөнөөр ашиглаж хэрэглэгч бидэнд төрөл бүрийн урамшуулал болон хэрэглэгч бидний санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулж байгаа нь талархууштай. Эдгээр компаниудын нэг бол www.tedy.mn юм. Тэд өөрсдийн Twitter хэрэглэчийг ашиглан компанийхаа мэдээ мэдээлэлийг цал алдалгүй хүргэдэг байхад www.blog.tedycenter.com блог хаягаараа дамжуулан сүүлийн үеийн техник технологийн мэдээ, мэдээлэл, зөвөлгөө, мөн тогтмол урамшуулал зарладаг нь интернэт хэрэглэгчдийн зочлох дуртай блог хаягаар зүй ёсоор тооцогдож байна.

Өнөөдөр Та бүхэнд Google SideWiki гэх юу болох мөн Танай байгууллага яагаад ашиглах ёстой талаар мэдээлэл бэлтэглээ. Google SideWiki нь Internet Explorer болон Mozila Firefox броузерүүдэд ашиглагддаг Google Toolbar-ын нэгэн шинэ хүчирхэг бүтээгдэхүүн юм. Хүчирхэг гэж тодотгосоны учир нь хэрэглэгч дурын вэб хуудас, блог, мөн олон нийттэй харилцах сүлжээнүүдэд өөрийн дурын сэтгэгдлийг үлдээх боломжтой юм. Тиймээ дурын. Танай хэрэглэгч болон өрсөлдөгч олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ [social media]-нүүдэд Танай бараа бүтээгдэхүүний талаар дурынхаа зүйлсийг ярилцдагтай адил мөн Google SideWiki хэрэглэгч өөрсдийн бодол, таалагдсан мэдээ мэдээлэл, шүүмж, сонирхсон асуулт гэх мэт зүйлсийг төвөггүй үлдээх боломжтой болж байгаа юм. Аливаа хэрэглэгчдын Google Sidewiki –г ашиглан Таны вэб хуудас, блог, мөн олон нийттэй харилцах сүлжээнд үлдээсэн сэтгэгдлийг зөвхөн Google Toolbar суулган Sidewiki цэсээр орж үлдээсэн сэтгэгдэлийг харж болдог нь нэг талаараа Google компани хэрэглэгчдыг сонголтгүй болгож байгаа мэт.

Google SideWiki –г хэрхэн ашиглаж болох талаар интернэт үйлчилгээний цогц үйлчилгээ хүргэгч www.Tedy.mn вэб хаяг болон www.blog.tedycenter.com блогт үлдээсэн сэтгэгдлээр жишээ болгон доорх бичилгүүдээр үзүүлж байна:

www.tedy.mn болон www.blog.tedycenter.com –ыг жишээ болгон Google sidewiki ашигласан бичлэг:

   
 

www.tedy.mn болон www.blog.tedycenter.com –ыг жишээ болгон Google sidewiki ашигласан бичлэг болон www.tedy.mn зар сурталчилгаа:

(Томруулан үзэх) эсвэл видио бичилгийн баруун доод буланд дарж томсгох:

Youtube болон Kicklight дээр хийгдсэн Google SideWiki-ын албан ёсны тайлбар бичлэг болон www.tedy.mn зар сурталчилгааны хамт:

(Томруулан үзэх) эсвэл видио бичилгийн баруун доод буланд дарж томсгох:

Google SideWiki –ын талаар хүргэсэн нийтлэл Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таны Tedy худалдааны төвийн тухай ямар бодолтой байдаг талаар үлдээх сэтгэгдэл миний www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчилах вэ?уралдаанд хэрхэн амжилттай оролцох байдалд маш их хувь нэмэр оруулах болно. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга зочилж байдагт маш их баярлалаа.

|

Дүрст зар сурталчилгааг Баннер зартайгаа хамт

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Жич: Энэхүү нийтлэлийг www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчлах вэ?уралдаанд зориулав.

Манай орны хувьд телевизийн зар сурталчилгаа ашиглах нь олонд хүртээмж ихтэй байж чаддаг гэсэн үндсэн шалтгаанаар ямар ч төрлийн зар сурталчилгаа (сонгуулийн, бизнесийн, урлаг соёлын тоглолт гэх мэт) эхний ээлжинд цацах сонирхолтой байдаг. Харин телевизийн зар сурталчилгааны үнэ ямар телевиз, хэдээс хэдэн цагийн хооронд байх, хэдэн удаа давтагдах, ямар нэвтрүүлгийн дундуур явуулах гэдгээсээ шалтгаалан харилцан адилгүй үнэлгээтэй байдаг. Үүний нэгэн адилаар гадаах самбар, сонингийнн зар сурталчилгаа нь хэмжээ, байрлал, аль нүүрт тавигдахаасаа шалтгаалан харилцан адилгүй үнэлгээтэй байдаг. Харамсалтай нь эдгээр зар сурталчилгааны хувилбарууд нь маш өндөр үнэтэй боловч нэг нь ч технологийн шаардлагаас шалтгаалан Таны телевизын зар, гадаах баннер, мөн сонингийн зар сурталчилгааг хэдэн хүн үзсэн гэсэн статистик мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Үүнээс шалтгаалан маркетерүүд хэзээний телевиз болон хэдний сонингийн зар сурталчилгаа нь худалдан авалтад хэдэн хувиар нөлөөлж, өмнөх оны ижил сартай харьцуулахад нийт борлуулалт нь хэдэн хувиар өсч болон буурч байгаа талаар нарийн статистик мэдээлэл гаргах боломжгүй байдаг.

Товчхондоо гэж хэлэхэд вэб хуудас, блог, мөн олон нийттэй харилцах сүлжээнүүд ашиглах нь харьцангуй зардал багатайн сацуу статистик мэдээлэлийн хувьд хэмжигдэхүйц тоон үзүүлэлтүүдийг нийт үзэгчдийн тоо болон хэрэглэгчдийн үлдээж буй сэтгэгдэлээс дүгнэн харах боломжтой байдаг. Хэрэв та өөрийн компаний вэб хуудсанд блог хийх талаар бодож байгаа бол миний онлайн анд С.Мөнхбаярын блогоор зочилж блогтой холбоотой төрөл бүрийн сонирхолтой мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Сүүлийн саруудад Монголын зарим бизнесийн байгууллагууд блог болон олон нийттэй харилцах сүлжээнүүдийг эрчимтэй ашиглаж байгаагын нэг нь Мэдээлэл холбооны худалдаа үйлчилгээний Tedy төв юм. Tedy төв нь өөрийн блогоор дамжуулан маш олон төрлийн сонирхолтой урамшуулал зарлаж байгаагын нэг нь www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчлах вэ?уралдаан юм. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж унших боломжтой.

Харин одоо Та бүхэнд Youtube болон Kicklight хоёрыг хослуулан дүрст болон вэб хаягтай холбогдсон зурагт баннер зар сурталчилгааг блог болон олон нийттэй харилцах сүлжээнүүддээ хэрхэн амжилттай ашиглаж болох талаар мэдээлэл хүргэе. Ихэнх компаний хувьд Youtube дээр зар сурталчилгаа гэхээсээ илүү вайрал төрлийн видио хийж хэрэглэгчдийн анхаарал, сонирхолыг татах зорилготой байдаг. Учир нь интернэтийн орчинд хэрэглэгч хэзээ ч өөрт нь сонирхолтой, инээдтэй, мөн хэрэгцээтэй биш бол зар сурталчилгаа үздэггүй.

Youtube дээр тавигдсан Tedy төвийн доорх зар сурталчилгааны статистик үзүүлэлтээс харахад 2009 оны 10-р сарын 10 байдлаар нийт 583 хүн үзсэн болох мөн бусад сонирхолтой статистик үзүүлэлтүүдийг харж болохоор байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүсийн нэг нь ч сэтгэгдэлээ үлдээгээгүй мөн од өгөх байдлаар чанарын үнэлгээ өгөөгүй байгаа нь гонсойлгомоор:

Харин Kicklight-ыг Youtube-тэй холбосоноор зөвхөн Tedy төвийн видио зар сурталчилгааг харуулах биш, вэб хаягтай холбогдсон зурагт баннер зар сурталчилгааг харах боломжтой болж байгаа юм. Энэхүү зар сурталчилгаагаа зөвхөн өөрийн блог болон бусад олон нийттэй харилцах сүлжээнд тавиад зогсохгүй доорх олон төрлийн статистик мэдээлэлүүдийг авах боломжтой байдаг: (Томруулан үзэх)

     

KickLight-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзэх боломжтой. Одоо Та бүхэн бүхий л төрлийн дүрстэй зар сурталчилгаа, видио бичилгээ вэб хаягтай холбогдсон зурагт баннер хэлбэрээр холбож чадах боллоо. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Танд асууж тодруулах зүйл болон хамтран ажиллахыг хүсвэл и-майл илгээж боломжтой. Мөн Таны Tedy худалдааны төвийн тухай ямар бодолтой байдаг талаар үлдээх сэтгэгдэл миний www.tedy.mn вэбсайтыг хэн сайн сурталчилах вэ?уралдаанд хэрхэн амжилттай оролцох байдалд маш их хувь нэмэр оруулах болно. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга зочилж байдагт маш их баярлалаа.

|
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast