Posterous
Мэнд-Орших is using Posterous to post everything online. Shouldn't you?
Tugsult_thumb
 

[ mendorshikh.com ]

| Inbound Marketing | Social media | Community |

Форд компани social media маркетинг хэрхэн ашигладаг вэ?

Форд компаний social media хариуцан ажилдаг дарга Scott Monty-ын өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Та бүхнийг дээрх ярилцлагаас олон чухал зөвлөмжүүдийг хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна.

Бусад компаний social media маркетинг хэрхэн ашигладаг талаар энд дарж уншина уу.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Social media бизнес кэйс судлал  
Нийтлэгдсэн огноо: March 5, 2010 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

PiperSport ба Олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудын маркетинг

Нэг бүрийн үнэ нь 140,000 долларын үнэлгээтэй бага оврын спорт онгоц үйлдвэрлэдэг компаний хэрхэн social media маркетинг ашиглаж байгаа талаар сонирхолтой видио бичлэг байна. Piper Aircraft гэх онгоц үйлдвэрлэгч компани нь энэхүү Socila Media маркетинг компанит ажлаа 2010 оны 2-р сараас эхэлсэн хэдий ч аль хэдийн НЭГ онгоц зарж амжсан гэнэ. Сонирхолтой биш байна гэж үү? Нэг бүрийн үнэ нь 140,000 долларын үнэтэй онгоц гэж байгаа. Ингэхэд Танай компаний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн доллар вэ?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Social media бизнес кэйс судлал  
Нийтлэгдсэн огноо: March 1, 2010 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

Kevin Lee ба Chris McCann -ны ярилцлага

Kevin Lee (@kevin_lee_QED) нь Didit гэх компаний үүсгэн байгуулагчдын нэг мөн гүйцэтгэх захирал нь юм. Тэрээр өөрийн Marketing Obsession блогоороо дамжуулан олон арван компаний захирал, лидер, мөн маркетеруудтай уулзаж, сонирхолтой ярилцлага хийдэг нэгэн. Түүний энэ удаагийн зочин нь Chris McCann гэх 1-800-Flowers.com компаний захирал байлаа.


Kevin: 2009 онд маркетингийн албаны дарга нар болон мэргэжилтнүүдийн гаргасан гурван том алдаа юу байсан бэ? Тэд магад 2010 онд дахин алдаагаа давтаж мэднэ:

Chris: Дүгнэлт:

  1. Интернэтийн орчинд хэрэглэгчид хоорондын өрнөж буй харилцаанд анхаарах, олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг ашиглах, мөн тэдгээрт шилжин орох үйл явц нь удаан байсан нь алдаа.
  2. Шинэ мэдээлэл, харилцаа, техник технологийн хэрэгсэл гэж хэлж болох олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг даруй мөнгө олох зорилгоор ашиглаж байсан нь мөн байгаа нь бас алдаа.
  3. Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгч нартаа үйлчлэх, тэднийг сонсох, тэдний гомдлыг барагдуулах мөн тэдэнд хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс ашиглах хэрэгтэй. Даруй мөнгө олох зорилгоор ашиглаж өөрсдийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилхаас өмнө хэрэглэгч нартайгаа харилц, тэднийг сонс, мөн тэднээс суралцах хэрэгтэй.


Kevin: Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд ашиглах явцад ямар алдаа дутагдал мөн ололт амжилт гаргасан бэ?

Chris: Дүгнэлт:

  1. Бид ямагт шинэ төрлийн маркетинг, зар сурталчилгаа, мөн харилцаа холбооны техник технологийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Бид хэрэглэгч нараа бидний шинээр ашиглаж буй техник, технологийн хэрэгслүүдэд ингэнэ тэгнэ гэж цааргалзаж цаг алдалгүй өөрчлөлт шинэчлэлтэд зэрэгцэн алхаж, хэрэглэгч нараа сонсож, мөн тэднээс суралцаж чадсан нь ололттой талуудын нэг.
  2. Ялангуяа олон нийттэй харицлах сүлжээ вэб хуудсуудад цаг алдалгүй орж олон шинэ зүйлсийг туршиж хэрэгжүүлж чадсан нь хэрэглэгч нарын худалдан авах зан чанар ихээр нөлөөлсөн гэж боддог. Мөн бид хэрэглэгч нараас олон шинэ зүйлсийг сурч, мэдэж чадсан.
  3. Зарим талаараа олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг туршиж үзэх мөн бусад техник технологийн хэрэгслүүдийг ашиглах нь надад 1992-1997 онуудын хооронд хэрэглэгч нарыг танин мэдэх, тэднийг татах гэж уйгагүй шинийг туршиж байсан үеийг бодогдуулдаг.


Kevin: Маркетингийн албаны дарга нар болон мэргэжилтнүүд энэ олон төрлийн зар сурталчилгаа болон бусад төрлийн мэдээлэл, техник технологийн хэрэгслүүдийг хэрхэн үнэлэх, улмаар өөрийн компанид цаашид ашиглаж эхлэх эсэхээ шийдэх вэ?

Chris: Дүгнэлт:

  1. Ямар ч компаний хувьд өөрт тохирох мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, техник технологийн хэрэгслүүдийг олж, сонгож, ашиглана гэдэг ямагт ярвигтай асуудал байдаг.
  2. Бидний хувьд  хамтран ажиллаж буй байгууллага, хэрэглэгч нарын хэрэгцээнд тохируулан, тэднийг ойлгож ажиллана гэдэг үргэлж урьдаар болгодог ажлуудын нэг байдаг.
  3. Миний хувьд залуу ажилчдаасаа олон зүйлсийг сурч мэддэг. "Чи хэрхэн амьдардаг вэ?" гэсэн асуултаар тэднийг таньж мэдхийг хичээдэг бөгөөд энэ нь олон төрлийн техник технологийн хэрэгслүүдийн алийг нь урьдал болгон ашиглаж болох санаа өгдөг.

 

Kevin: Интернэтийн орчинд ашиглагдаж буй зар сурталчилгааны төсөв нь уламжлалт зар сурталчилгаанд зарцуулагдаж буй төсвийг бодвол жил бүр нэмэгдэж байна. Танай байгууллагын хувьд ямар уламжлалт зар сурталчилгааны хэрэгсэл интернэтийн орчинд илүү түлхүү анхаарахад хүргэсэн гэж боддог вэ?

Chris: Дүнэлт:

  1. Бидний хувьд цагийн үеийн байдлаасаа шалтгаалан аль ч төрлийн зар сурталчилгааны техник, технологийн хэрэгслүүдийг ашигласаар ирсэн.
  2. Радио ашиглан зар сурталчилгаа явуулах нь зорилтод хэрэглэгч нартаа хүрч байгаа эсэхийг хэмжихэд хэцүү байдаг. Тийм ч учираас энэ тал дээр илүү ихийг мэдэх сонирхолтой байдаг.
  3. И-майл зар сурталчилгаа ашиглах нь урьд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага үр ашиг өгч байгааг мэдэрсэн.
  4. Жишээлхэд: өнгөрөгч баярын өдрүүдээр ашигласан сонингийн зар сурталчилгаа манай компаний хувьд маш их амжилттай хэрэгжиж улмаар олон шинэ хэрэглэгч авчирч чадсан.
  5. Миний бодлоор уламжлал зар сурталчилгаа цаг үеэ дагаж өөрчлөгдөн шинэчлэгдэхээс ор тас устаж үгүй болно гэж боддоггүй.

Дээрх ярилцлагууд Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Танд баярлалаа.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Social media бизнес кэйс судлал  
Нийтлэгдсэн огноо: January 26, 2010 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

Telestra компани өөрсдийн 40,000 гаруй ажилтанг хэрхэн Social Media ертөнцөд бэлтгэж байна...

Австралийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн компани болох Telestra (http://www.telstra.com.au/ ) нь өөрсдийн Social Media гарын авалгыг боловсруулан гаргасан байна. Мөн тус компани нь өөрийн 40,000 гаруй ажилчдыг уг гарын авалгыг уншиж, дагаж мөрдөж байхыг шаардлага болгожээ. Энэхүү гарын авлага нь 3R буюу хариуцлага, хүндлэл, болон төлөөлөл (Responsibility, Respect, Representation) гэсэн үгүүд дээр суурьлан нэрлэгдсэн байна. Энэхүү гарын авалгыг интернэтийн орчинд маш сонирхолтой комик зурагуудаар болон видио бичилгүүдээр үзэж болохоор хийсэн нь тус компаний Social Media ертөнцийг хэр чухалчлан үзэж байгаагаас харж болохоор байна: Та энэхүү маш сонирхолтой 3R Social Media гарын авалгыг (энд дарж) үзнэ үү.

Доорх видио бичлэг нь 3R Social Media гарын авалгын эхлэл:

Мөн доорх файл нь Telestra компаний 3R Social Media гарын авалгын дүрэм:

Доорх судалгааны анкетанд хариултаа өгсөн Танд баярлалаа.

Нийтлэл маань Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Танд сонирхсон асуулт мөн компанид Social Media дүрэм, гарын авлага байх шаардлагатай эсэх талаар өөрийн санал бодлоо хуваалцана уу.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэгдсэн огноо: December 17, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

BestBuy компани өөрийн 2,100 Твиттер ашигладаг ажилчдыг хэрхэн зохьцуулдаг бол?

Та бүхэнд хүргэсэн "Inbound marketing, social media, community нэгдэл" мэдээлэлээр Best Buy компани хэрхэн New Media Marketing буюу Таны магадгүй ойрын үед олонта сонсож буй Web 2.0, Social Media, Social Networking гэх мэт уг үндэсдээ НЭГ л ойлголт болох Social Media Marketing-ыг хэрхэн ашиглаж байгаа талаар нийтлэж байсан.

Харин энэ удаа Best Buy компаний Social Media Manager John Bernier ( http://twitter.com/bernierjohn ) -ын маш сонирхолтой мэдээлэлийг хүргэхээр бэлтэглээ:

Тэрээр хэлэхдээ Best Buy компаний НЭГ Твиттер хэрэглэгчийн нэр дээр ( http://twitter.com/Twelpforce ) 2,100 ажилтан Customer Service буюу хэрэглэгчидтэйгээ харилцах үүсднээс (сонирхсон асуултанд нь хариулах, санал бодлыг нь сонсох, гомдолыг нь барагдуулах, гэх мэт) ашигладаг гэв. Харин энэхүү НЭГ твиттерын хэрэглэчийг ашиглахдаа тус компани өөрийн инженер Ben Hedrington ( http://twitter.com/benhedrington ) хийсэн твиттер программ болох ( http://www.connecttweet.com/ ) ашигладаг гэнэ. Харин Монголын компаниудын хувьд ямар ч төрлийн Твиттер программ ашигласан бай Твиттерыг зөвхөн өөрсдийн зар сурталчилгаа, мэдээ, мэдээлэлээ хүргэх зорилгоор уламжлалт маркетингийн аргаараа байнга зараа цацан ашиглаж болно мэт санан бөмбөгдөдөг нь харамсалтай. Хэрэглэгчдын санал бодлыг сонсох, ядаж л Твиттерт дагаж Direct Message буюу өөрийн бодлоо чөлөөтэй илгээх боломж олгож чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ Social Media Marketing-ыг бодит утгаар нь ойлгож, ашиглах цаг нь арай болоогүй гэдэгтэй маргах аргагүй.

John хэлэхдээ Twelpforce ( http://twitter.com/Twelpforce ) нь Best Buy компаний “bridge the gap between the knowledge customers have, to the knowledge customers need to enjoy their products, and to get to the ideal dream state or experience.” буюу "хэрэглэгчдийн бүтээгдэхүүнийхээ талаар одоо мэдэж байгаа зүйлийг тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадах тэр мэдлэг, мэдээлэлтэй болгоход" тусалдаг гэж хэлсэн нь онцлууштай.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ Best Buy компаний Social Media Public Policy буюу тус компаний Social Media Marketing-даа хэргэлдэг бодлого нь олон нийтэд нээлттэй байдаг талаар дурьдсан нь Монголын томоохон компаниудын Social Media ертөнцөд хөлөө тавихад нэмэр, зөвлөмж болгох үүднээс вэб хуудсыг нь хавсаргав: ( http://bbyconnect.appspot.com/participation_guidelines/ )

Хэрэв Та Монголын ямарваа нэгэн компаний Твиттер хэрэглэгчийг ашигладаг (маркетер, CMO, CEO гэх мэт) бол Танд тулгарч буй бэрхшээлүүд юу болохыг доорх судалгааны анкет дээр сонгож хариулна уу. Баярлалаа.

Нийтлэл маань Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Танд сонирхсон асуулт байвал сэтгэгдэлээ бичин үлдээнэ үү. Баярлалаа.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэгдсэн огноо: December 10, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

Social media case study-Frank Ekiason

Франк нь Комкаст компаний Director of Digital Care буюу интернэтийн орчин дахь хэрэглэгчидтэй харилцах албаны дарга. Түүний хүргэж буй зөвөлгөөнүүд маш их таалагдлаа. Та бүхэнд ч таалагдана гэдэгт итгэлтэй байна. Түүний хэлсэн "peer helping peers" санаа болох Комкаст-ын вэб хуудас дахь форум-д хэрэглэгчид өөр хоорондоо мэдээ, мэдээлэл солилцон мөн хэрэгтэй зөвөлгөөгөөр бие биендээ тусалдаг" гэж хэлсэн нь тэд үнэхээр "хэрэглэгч хаан" гэдэг санааг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чаджээ гэж ойлгогдохоор байна. Мөн ямар ч том компани Твиттерын хэрэглэгчдийн зургийг Компаний лого байлгах биш жинхэнэ ажилтаны зураг буюу нэг хүн хариуцан ажиллах нь тэдний амжилтийн бас нэг гэж хэлсэн нь манай комданиудын зүгээс бас авч хэрэгжүүлбэл зохимжтой аргуудын нэг мэт санагдлаа. Би 100% санал нийлж байна. Харин Та юу гэж бодож байна? нэг хүн тухайн компаний нүүр царай болон Твиттер болон бусад олон нийттэй харилцах сүлжээг удирдан авч явах нь зөв гэж бодож байна уу?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Social media бизнес кэйс судлал  
Нийтлэгдсэн огноо: October 28, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.
Quantcast