( 0 сэтгэгдэл )

Digg болон Reddit хийсэн харьцуулалт ба маркетингийн ухаалаг алхам

Эх сурвалж: Raterush.com

Дээрх харьцуулалт зураг нь Олон нийтийн мэдээлэлийн сүлжээ цахим хуудсууд болох Reddit болон Digg нарыг төрөл бүрийн тоон үзүүлэлтээр харьцуулсан байна. Зураг мянган үгний хариулт өгч чадна гэдэг шиг дээрх харьцуулалт зураг нь үнэхээр сонирхол татахуйц, уншигч нарыгаа уйдуулахгүй, мөн тэдний цаг завыг нь хэмнэж чадах байдлаар хийгджээ.

Гэтэл энэхүү хүнд хэрэгтэй, цэгцтэй харьцуулалт зургийг хэн ямар зорилгоор хийв? Rate Rush гэх хувийн санхүүгийн мэдээлэлээ хөтлөх программ нь өөрсдийн цахим хуудсын уншигчдын тоог нэмэгдүүлэх болон брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчиллах зорилгоор хийжээ. Ухаалаг биш байна гэж үү? Тэд уламжлалт маркетинг болон зар сурталчилгааны аргууд болох TV, Сонин сэтгүүл, мөн Spam и-майл маркетингийн хувилбаруудыг сонголгүй хүн хэрэгцээтэй мэдээлэл өгч улмаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад таниулж, сурталчилж байна. Тус компаний хийсэн энэхүү харьцуулалт зураг нь өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэлтэй ямар ч холбогдолгүй хэдий ч тэд хүнд хэрэгтэй мэдээ мэдээлэл бэлтгэх нь эргээд тэдэнд хэрэгтэй зүйлс нар нь болох цахим хуудаст зочлогсдын тоог нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгч бүртгэн авах, мөн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн үр дүнг авчирч чадна гэдгийг ойлгосон байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Ингэхэд social media-г хэн юунд ашиглаад байна?

Benjamin Franklin хэлэхдээ: "Be civil to all; socialable to many; familiar with few; friend to one; enemy to none"
Танд дээрх зурагт мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

 

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Social Media  
( 2 сэтгэгдэл )

Social media-тай холбоотой бичлэгүүд

"Social media гэх ойлголт"-той холбоотой бичлэгүүдийн түүвэр:

1. Commoncraft [http://www.commoncraft.com/] нь төрөл бүрийн зүйлсийг видио бичлэг болгон маш энгийнээр тайлбарладаг компани. Тэдний бэлтгэсэн “Social media in Plain English”  бичлэгийг сонирхоцгооё:

2. Youtube- дээрх Buencaminos [http://www.youtube.com/user/buencaminos] хэрэглэгчийн нэрээр ‘’2008 latest edition - Did you know 3.0 – from meeting in Rome this year” нэрээр хийгдсэн бичлэг:


3. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’Social Media Revolution” нэрээр хийгдсэн бичлэг:

4. Youtube- дээрх "Shift Happens" буюу "өөрчлөлт үргэлжилсээр" видио бичилгийн 2009 оны намрын статистик мэдээ, мэдээлэл:

5. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’ Social Media ROIнэрээр хийгдсэн бичлэг:

6. Youtube дээрх RobCottingham [http://www.youtube.com/user/RobCottingham] хэрэглэгчийн нэрээр "2009 in Social Media" нэрээр хийгдсэн бичлэг:

7. JESS3 гэх компаний бэлтгэсэн "The State of the Internet" бичлэг:

Танд дээрх цуврал бичилгүүд талагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Маркетингийн албаны дарга

“Forbes CMO Summit” буюу Forbes компаниас зохион байгуулсан маркетингийн албаны дарга нарын уулзалт, цуглааны үеэр хийгдсэн гурван асуулт хариулт ярилцлага:

Forbes: Өнөөгийн түвшинд ямар ур чадвартай Маркетингийн албаны дарга нар амжилттай байна вэ?

      1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Удирдан зохион байгуулах чадвартай (Leadership),
  2. Холыг харах чадвартай (Vision),
  3. Маркетингийн албаны дарга нь өөрөө (Chief Growth Officer), (Chief Customer Officer), (Chief Communication Officer) мөн бусад маркетингийн албаны ажилтнуудаасаа мэдлэг, ур чадвараараа илүү байх,

       2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:

  1. Багаар ажиллах (Collaboration) чадвартай байх,

       3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:

  1. Орчноосоо суралцах (Adaptability) чадвартай байх,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. Асуудалд зоригтой хандах (Fearless) чадвартай хүмүүс өнөөгийн цаг үед амжилттай маркетингийн албаны дарга гэж тооцогдоно.

Forbes: 2010 оны зар сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх үү, багасгах уу, эсвэл хэвээр хадгалах уу?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Өсгөх шалтгаан олж харахгүй байгаа.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

  1. Хэвээр хадгална. Гэхдээ энэхүү зардалд Social media-д зарцуулах зардлыг түлхүү анхаарна.

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

  1. Тухайн байдлаас шалтгаалана.

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. 2-3 хувиар өсгөнө.

Forbes: 2010 он таны бодлоор?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан энэ цагт маркетерүүд л зөв бодлого, ур чадвараар өөрсдийн компанийг аврах болно.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

1. Корпорациуд болон бусад бизнесийн байгууллагууд өөрсдийн ажилчдыг Social Media-д ямар байр суурьтай оролцуулах талаар бодлого боловсруулах, мөн үүнийг ажил болгон хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарах болно. Учир нь тэд Social Media-д яригдаж буй өөрсдийнхөнө тухай сайн нь ч, муу ч мэдээ, мэдээлэлийг зогсоож чадахгүйг ойлгох болно. Мөн тэд Social Media-д заавал оролцох ёстойг ойлгох болно,

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

1. Тэдний хэрэглэгчид буюу (Denuo Group-ээс маркетингийн зөвөлгөө авдаг компаниуд) 20-30 хувиар илүүтэйгээр Social media-д анхаарлаа хандуулах болно.

Танд дээрх ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Маркетерүүд хаачих вэ?

Gary Vaynerchuk (http://twitter.com/garyvee) нь WINE GUY буюу "Виноны залуу" гэдэг нэрээрээ social media ертөнцөд алдартай нэгэн. Хэрэв Та түүний тухай анх удаа сонсож байгаа бол түүний блог (http://garyvaynerchuk.com/) -оор зочилж "эрч хүч ба сонирхол" гэдэг үгэнд хөтлөгдөн өөрийн блогоо бичдэг залуугийн хэрхэн амжилтанд хүргэсэн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Дээрх видио бичлэгт Гайрий (Gary) нь сэтгүүлийн зах дээрх булиа компаниудын нэг болох Gourment (http://www.gourmet.com/) -ын үүд хаалгаа хаах болсныг мөн жишээ болгон тухайн сэтгүүл дээр мянга мянган доллараар зар сурталчилгааны талбай худалдан авсан компаниудын хэрхэн буруу маркетинг бодлоготой байсан талаар ярих болно.

Тэрээр хэлэхдээ компаниуд интернэтийн орчинд өөрсдийн community буюу үнэнч хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлэх ёстой талаар мөн ямарч компани өөрсдийн салбар дахь "эрч хүч ба сонирхол" -доо хөтлөгдсөн блогеруудтай хамтран ажиллаж эхлэх болсныг хэллээ.

Түүний эрч хүч, ярианы урлаг, хэлж буй санаа Танд таалагдав уу?

Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 7 сэтгэгдэл )

Social media маркетинг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Соашил медиа маркетингийн (Social media marketing) талаар бага ч болов цэгцтэй ойлголт өгөх үүднээс 10 орчим минутын бичлэг хийлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна:

Цөөн үгээр дүгнэвэл:

Соашил медиа маркетинг нь интернэтийн орчинд тухайн компани олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд ашиглан хэрэглэгч нартаа брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхдээ ашиглаж буй харилцаа юм. Энэхүү маркетингийн аргын давуу тал нь тухайн компани хэрэглэгч нарт уламжлалт маркетингийн аргууд болох телевизийн зар, сонин хэвлэл гэх мэт өндөр зардлаар бүтэх маркетингийн хувилбаруудаас харьцангуй бага зардлаар тэдний итгэлийг тэднийг сонсож, тэдэнтэй харилцсаны үндсэн дээр олох боломжтой байдаг. Мөн ямар ч комапний хувьд соашил медиа маркетингийг өөрийн компаний онцлогт амжилттай ашиглахын тулд "Social network вэб хуудсуудад амжилтынхаа үндсыг тавих таван арга" гэх нийтлэлд дурьдагдсан таван аргыг дагаж байх хэрэгтэй.

Танд энэхүү видио бичлэг хэр санагдав? Бодлоо хуваалцаарай. Таны бодлоор соашил медиа маркетинг гэж юу болох, ямар ямар Монголын компаниуд амжилттай болон алдаа дутагдалтай ашиглаж байгаа талаар бидэнтэй хуваалцаарай. Мөн асууж тодруулах зүйл болон бодлоо чөлөөтэй бичээрэй. Танд баярлалаа. Мөн Таныг бусад "Social media" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 2 сэтгэгдэл )

Social network вэб хуудсуудад амжилтынхаа үндсийг тавих 5 арга

Хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд Social Network буюу олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад янз бүрийн зорилгоор элсэн ордог. Хэрэв Та олон найз нөхөдтэй болох аль эсвэл Та өөрийн компаний брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Social Media буюу олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг ашиглан хэрэглэгч нартайгаа харилцах, тэдний санал бодлыг сонсох, мөн төрөл бүрийн мэдээ мэдээлэл хүргэх сонирхолтой бол доорх энгийн зөвлөмжийг мөрдөөрэй:

1)      Бусдад тусч байх: Бусдад туслах, эсвэл тухайн хүнд тус болж чадах хүнтэй нь холбож өгнө гэдэг гайхамшигтай харилцаа үүсгэх эхлэл. Өөрийн чадах зүйлсээрээ бусддаа чадахаараа тусалж байгаарай,

2)      Идэвхитэй байж бусдад өөрийн бодлыг нэмэрлэх,

3)      Нийгэмтэйгээ зэрэгцэж алхах: олон хүнийг байлдан дагуул, мөн тэднийг сонс. Харин байлган дагуулахдаа байнга өөрийн мессежийг утга учиргүй шидээд эсвэл төрөл бүхийн зар сурталчилгаа хийгээд байхтай холж болохгүй,

4)      Бусдыг хүндэл: чамайг болон танай брэнд, бараа бүтээгдэхүүн, үйчилгээг хэрэглэдэг хэрэглэгч нарыг сонс, тэдэнтэй харилц, үзэл бодлоо хуваалж, мөн эдгээр хүмүүс Танай байгууллагын хэрэглэгч нар тул тэдэнтэй байнга тусгайлан харилцаж байх хэрэгтэй,

5)      Ачыг ачаар. Мэргэжил нэгт найз нөхдийн мэдээ мэдээлэлийг бусдад хүргэж уужуу байх нь нэг талаараа хэрэглэгч нарыгаа хүндэлж тэдэнд хэрэгтэй мэдээ мэдээлэлийг цаг алдахгүй хүргэж байгаа хэрэг болно. Хэрэв Танай байгууллагын мэдээ мэдээлэлийг бусад тань өөрсдийн найз нөхөддөө хүргэсэн бол үргэлж талархал илэрхийлж байх хэрэгтэй. 

Та бүхэнд дээрх мэдээлэл таалдагсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Social media" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Social media-г ашиглан хэрэглэгчдыг татах хуулиуд

Өмнөх нийтлэл болох ‘’140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмэн Social Media-г ашиглан хэрэглэгчдийг хэрхэн амжилттай татах, улмаар брэнд, бараа бүтээгдэхүүн, мөн үйлчилгээ хүргэх талаар мэдээлэл өгсөн.

Харин энэхүү нийтлэлээр "social media гэх ойлголт" нь өөрөө хэрэглэгч нарыг сонсох, мэдээлэлээр хангах, ойр дотно харилцах, дотоносох, мөн тэднийг байнга хүндэтгэх гэсэн таван хуулийн цогц нийлбэр байх ёстой талаар мэдээлэл хүргэж байна. 

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ

Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media], олон нийттэй харилцах сүлжээ [social networking website], олон нийтийн мэдээлэлийн сүлжээ [social news website], мөн олон нийтийн хэрэгцээт мэдээлэлийг хадаглагч сүлжээ [social bookmarking website] нар хоорондоо ямар ялгаатай вэ?

Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media] гэдэг нь [social networking websites], [social news websites], мөн [social bookmarking websites] зэрэг төрөл бүрийн вэб хуудсуудад хүмүүс өөр хоорондоо холбогдож, харилцаж мөн мэдээ, мэдээлэлээ солилцож буй интернэтийн орчин буюу тэдний харилцаа үүсэж буй нөхцөл юм.

Доорх зураг нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг тус тусын категорит харгалзуулан үзүүлсэн нэгдэл болно:


Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media] гэж юу болох талаар тайлбарласан бичлэг:

Одоо харин дээрх олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудын талаар дэлгэрэнгүй ярилцацгаая:

Олон нийттэй харилцах сүлжээ [Social network] нь ямар ч насны хүмүүст найз нөхдийн хүрээнд, танилын хүрээнд, бизнесийн хүрээнд, мөн төрөл бүрийн сонирхолын хүрээнд нь өөр хооронд нь холбогдох боломж олгодог вэб хуудсуудын төрлийг хэлэх юм. Олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгч шинэ танилтай болох, өөрийн төрөл бүрийн зураг, видио бичилгүүдийг байрлуулах, бусдад илгээх, төрөл бүрийн тоглоом тоглох, мөн бусадтай санал, үзэл бодлоо хуваалцах зэрэг маш олон төрлөөр ашиглаж болдог. Жишээлбэл: Дэлхийн томоохон олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад: Friendster, Facebook, Myspace, LinkedIn мөн Hi5 гэх мэт. Харин Монголын томоохон олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад: Biznetwork.mn, Voodoo.mn, мөн Orloo.info гэх мэт вэб хуудсууд багтдаг.

Доорх зураг олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудын хэрэглэгчид өөр хоорондоо хэрхэн холбогддог талаар харуулсан юм.:

Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас гэж юу болох талаар үзүүлсэн бичлэг юм:

Олон нийттэй харилцах сүлжээ [Social network] компаниудын төлөөлөл:

Friendster: 2002 онд энэхүү олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь тухайн цаг үедээ томоохонд тооцогдохуйц байсан. Тухайн цаг үед Google компани худалдан авах санал тавьж байсан боловч тэд саналыг татгалзсан гэдэг. Төд удалгүй Myspace гарч ирсний дараагаар тэдний хэрэглэгчдийн тоо огцом буурч эхэлсэн түүхтэй. Энэхүү компани нь 2003 онд "Social Network" гэсэн албан ёсны патентаа авсан бөгөөд 2009 оны байдлаар тус олон нийттэй харилцах сүлжээ нь дэлхийн өнцөг бүрээс бүрдсэн 50 сая идэвхитэй хэрэглэгчидтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа статистик тоон үзүүлэлт байна. Тус компаний төв оффис нь АНУ-ын Калифорни мужын Моунтайн Вийв хотод [Mountain View, California, USA] байрлаж байна.

Myspace: 2003 онд тус олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь Friendster вэб хуудаснаас санаа аван анх байгуулагдсан гэдэг. Myspace нь гишүүддээ хүссэн арын зураг оруулах, дуу, видио байрлуулах гэх мэтчилэн тухайн гишүүний хувийн ертөнцийг өнгө будагтайгаар нь бүрдүүлж чаддагаараа онцлогтой. Мөн Myspace нь хамтлаг дуучид болон DJ нарт маш ээлтэй вэб хуудас бөгөөд тэдэнд өөрсдийн дүр төрхийг өвөрмөцөөр хадгалах боломж олгодог чаддаг байна. Харин бизнесийн байгууллагуудад зорилтод хэрэглэгчдэд нь хүрэхэд төрөл бүрийн баннер болон бусад төрлийн зар сурталчилгааг ашиглах боломж олгодог. 2009 оны байдлаар нийт 125 сая гишүүн, мөн нэг өдөрт 8 сая зураг болон 60,000 шинэ видио бичлэг тус вэб хуудсын баазад хадгалагддаг гэсэн тоон үзүүлэлт байна.

Facebook: нь анх Харвардын их сургуулийн оюутан, залууст өөр хооронд нь илүү дотно танилцуулж, мэдээ мэдээлэл хүргэх боломж олгох зорилгоор 2004 оны 2-р сарын 4-нд байгуулагдсан. Олон Facebook компаний зөв шийдлүүдийн нэг нь оюутан залуусыг сургуулиас нь хангадаг edu өрөгтгөлтэй и-майл хаяг болон бусад төрлийн и-майл хаяг ашиглаж тус вэб хуудаст бүртгүүлж болдог болотж олгосон нь Myspace компанитай өрсөлдөхүйц хэмжээний хэрэглэгчтэй болгож чадсан гэж ярилцдаг. 2004 онд Friendster компани 10 сая доллараар худалдан авах санал тавьж байсан хэдий ч тэд саналыг хүлээн аваагүй бөгөөд удалгүй тэд 12.4 сая долларын хөрөнгө оруулалт авсан нь уг компанийг 100 сая долларын үнэ цэнтэй гэж үнэлсэн байдаг. Харин 2006 оны зун Yahoo компани 1 тэр бум доллараар тус компанийг худалдан авах санал тавьсан мөртөө төд удагүй Yahoo компаний хувьцааны үнэ буурах үед амалсан амлалтаа 800 сая доллар болгож бууруулсан нь мөн л Facebook компанийг татгалзах хариу өгөхөд хүргэсэн гэдэг. 2007 онд Microsoft компани 240 сая долларын хөрөнгө оруулалт хийж тус компаний 1.6 хувийг эзэмссэн бөгөөд энэхүү шийвэрийг Google компанитай өрсөлдөх өрсөлдлөөнийг тэргүүлэх зорилгоор хийсэн гэж шинжээчиж үздэг. 2009 оны байдлаар Facebook нь 350 сая идэвхитэй гишүүдтэй гэж бүртгэгдсэн. Доорх бичлэг нь Facebook компаний 300 сая гишүүнтэй болсоныг зарлаж байсан бичлэг юм:


LinkedIn: 2003 онд тус олон нийттэй харилцах сүлжээ нь төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг өөр хооронд нь холбох, албан байгуулагуудад шаардлагатай мэргэжилтнүүдээ төвөггүй хайх, тэдний мэдээ, мэдээлэлтэй нь төвөггүй танилцах гэх мэт өргөн мэдээ, мэдээлэлийн сан бий болгох зорилгоор байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү мэргэжилтний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсыг ашиглан шинэхэн албан хаагч өөрийн компани дахь танилын хүрээлэлийг төвөггүй нэмэгдүүлэх, бусад хамтран ажиллагсдынхаа мэдээ, мэдээлэлтэй нь танилцах өргөн боломжтой байдаг. Мөн гишүүд нь өөрсдийн СV-ийг тавьж ажил олгогчдын нүдэнд төвөггүй өртөх боломж олгодог нь сүүлийн жилүүдэд ихэнх компаниудыг цаасан CV хүлээн авдаг хуучин зуршилаас бага багаар салгаж байна. 2009 оны байдлаар тус мэргэжилтнүүдийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь дэлхийн өнцөг булан бүрээс бүрдсэн 150 гаруй төрлийн мэргэжлийн нийт 45 сая гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан LinledIn мэргэжилтнүүдийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсын тайлбар бичлэг юм:


Youtube: нь 2005 онд байгуулагдсан интернэтийн хамгийн том видио бичлэг үзэх, зохиогчийн эрхийн хууль зөрчөөгүй тохиолдолд өөрийн дурын видио бичилгийг оруулах мөн бусадын бүтээлд өөрийн сэтгэгдлийг үлдээх, тэдэнтэй санал бодлоо хуваалцах боломж олгодог видио бичилгийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас юм. Байгуулагдаад удаагүй байхад нь буюу 2006 онд Google компани худалдан авсан. 2009 оны 10-р сарын 8-ны өдөр тус олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь өдөр гишүүд нь 1 тэр бум бичлэг үздэг болсныг заралсан юм.

Digg: нь 2004 онд байгуулагдсан. Тус олон нийтийн мэдээлэлийн сүлжээ [social news website] вэб хуудас нь өөрсдийн гишүүдийн нийтэлсэн мэдээ, мэдээлэлийг хэр сонирхолтой эсэхээр нь бусад гишүүдийн саналыг авч улмаар Digg вэб хуудсын нүүр хэсэгт олон сая хэрэглэгчдэд харагдах эсэхийг шийдвэрлэдэг вэб хуудас юм. Digg Dialog нь гишүүддээ ямар хүнийг видио ярилцлаганд урих, мөн тэдний санал асуулгаар сонгогдсон асуултуудыг зочдоосоо асуудас ярилцлагын булан юм. Мөн гишүүд нь ямар хүнийг дараа дараагийн ярилцлаганд оруулах сонирхолтой байгаагаа захидалаар илгээх боломжтой. Харин Digg TV нь залуусын чөлөөт шог яриа бүхий интернэт дэхь видио цуврал хөтөлбөрүүд юм. 

Доорх бичлэг нь Techcrunch компаний 2009 оны 4-р сард Kevin Rose буюу Digg компаний үүсгэн байгуулагчтай хийсэн бичлэг юм:

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Rockstars of Social CRM (customer relationship management буюу хэрэглэгчтэй харилцах менежмент) арга хэмжээнд оролцсон бичлэг

Тус арга хэмжээ нь 2009 оны 6-р сарын 24-нд АНУ-ын Бостон хотод зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч нь Radian6 гэх social media монитор, анализ хийдэг томоохон программ худалдаалдаг компаниудын нэг байсан. Тус арга хэмжээг Chris Brogan @chrisbrogan, болон Radian6 компаний гүйцэтгэх захирал Marcel Lebrun @lebrun нар хөтлөн явуулсан. Мөн дөрвөн Social Media CRM Rockstar-ууд байсан бөгөөд үүнд Frank Eliason @comcastcares, Paul Greenberg @pgreenbe, Brent Leary @brentleary, мөн Micheal Thomas @mwthomasSCRM нар оролцсон. Та бүхэн хүн тус бүрийн товчхон мэдээлэлийг http://bit.ly/D3r5C эндээс харах боломжтой. Би бага хэмжээний бичлэг хийсэн байгаа. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээр хэсэг нь:

Radian6 компаний CRM-ын шинэ бүтээгдэхүүний тухай дээрх видиод гарч байгаа. Үүнд хэрэглэгчдийн танай компаний тухай хэрэн ярилцаж байгаа талаар болон үүнийг хэрхэн маш оновчтой хэлбэрээр хянах (хүмүүс блогдоо, бусад social network-үүдэд гэх мэтчилэн таны компаний тухай хаана юу яриж байгаа мэдээлэлийг татаж хянах), эдгээрүүдэд хэрхэн эргэх холбоо өгч болох талаар багагүй тайлбарлаж гарч байгаа. Хэд хэдэн функц нь надад маш их таалагдсан. Үүнд: 1) хаана хэн таны компаний тухай блог эсвэл, twitter, facebook гэх мэтэд ярилцаж байгаа талаар мэдээлэл аваад эргээд хариултыг өгөх, 2) хэрэглэгч болгон дээр түүх үүсгээд өмнө нь ярилцаж байсан зүйлүүдийг тэмдэглэх, мөн энгийн функц ашиглахад хялбар байдал нь.

Хоёр дугаар хэсэг нь:

Энэхүү арга хэмжээн дээр ярилцсан үндсэн санаа бол хэрэглэгчидтэй хэрхэн ЗӨВ холбогдох (social media болон network ашиглаж) сонсох, эргэж холбогдох, яаж ЗӨВ удирдан зохион байгуулах гэсэн асуудлуудыг ярилцсан. Мөн тухайн ярилцаж байсан санаа болгон дээрээ маш оновчтой оновчтой жишээ татаж яриж байсан нь энэхүү арга хэмжээг маш үр дүнтй болгосон гэж хэлж болно.

Доорх бичлэгүүд нь тухайн компаниудын эх сурвалжаас авсан дэлгэрэнгүй бичлэгүүд болно.

Нэгдүгээр хэсэгт: /Radian6 программ хэрхэн ажилладаг талаар Technomarketer блогийн Matt Dickman (@MattDickman)-ны тайлбар/

Хоёрдугаар хэсэгт/Rockstars of Social CRM (customer relationship management буюу хэрэглэгчтэй харилцах менежмент) арга хэмжээний дэлгэрэнгүй бичлэг/:

Таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Social Media  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast