( 0 сэтгэгдэл )

Matt Weinstein

Эх сурвалж: Youtube

Matt Weinstein -ын "What Bernie Madoff couldn't steal from me" буюу "Bernie Madoff-ын надаас хулгайлж чадаагүй зүйл" гэх есөн минут орчимын илтгэлийг хүргэж байна. Хүнд хэцүү цаг мөчүүд хүний амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг. Matt-ын хувьд түүний насаараа хадгалсан хуримтлал нэг өдөр түүнээс шалтгаалахгүйгээр байхгүй болжээ. Тэрээр тухайн хүнд цаг мөчүүдийг хэрхэн давж туулсан тухайгаа мөн тухайн цаг мөч бүрт түүнд ямар зүйлс чухал болохыг ойлгуулсан үнэхээр урам зориг өгөх сайхан илтгэл байлаа. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тус илтгэлд дурьдагдах ишлэлүүд:

"People are not disturbed by things, but by the view they take of them" by Epictetus

"We cannot choose our external circumstances, but we can always choose how we respond to them" by Epictetus

"We know that the best predictor of human happiness is human relationship and the amount of time that people spend with family and friends. We know that we are significantly important than money and somewhat more important than health" by Daniel Gilbert

Дээрх илтгэл Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Randy Pausch

Randy Pausch (10.23.1960-07.25.2008) гэх АНУ-ын Carnegie Mellon сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессорын "Сүүлийн лекц: Хүүхэд насныхаа мөрөөдөлд хүрэх" гэсэн илтгэлийг хүргэж байна. Энэхүү илтгэлийг Танд сонсохгүй байх шалтгаан олон байж болох ч зав гаргаад заавал сонсоорой гэж хүсэх байна. Энэхүү илтгэлийг үзэж дууссаны дараа Та Randy-ын бусад илтгэлүүдийг олж сонсох мөн "Сүүлийн Лекц" гэх номыг нь унших хүсэл төрнө гэдэгт итгэлтэй байна. Миний тэмдэглэж авсан зарим нэг ишлэлүүд: 

"We cannot change the cards we are dealt, just how we play the hand"

"The experience is what you get when you didn't get what you wanted"

"Most of what we learn, we learn indirectly"

"Fundamentals and hard work"

"Brick walls are there for reason: they let us prove how badly we want things"

"Wait long enough, and people will surprise and impress you"

"Loyalty is two way street"

"Brick walls let us know our dedication"

Тэвчээр, цаг гаргаад заавал үзээрэй. Амжилт.

Дээрх илтгэл Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Srikumar S. Rao

Эх сурвалж: arbejdsglaede.23video.com

Srikumar S.Rao нь АНУ-ын Columbia их сургуулиас Ph.D цолийг Маркетинг гэсэн мэргэжлээр хамгаалсан нэгэн. Тэрээр "Personal mastery program" гэх аудио ном, "Are you ready to succeed" мөн "Happiness at work" гэх номуудыг тус тус бичжээ. Надад дээрх илтгэлийг сонсон суухад түүний хэлсэн хэд хэдэн ишлэл үнэхээр таалагдлаа:

"Life is too short for wasting"

"What do you have to get in order to be happy? Noting. Period"

"Never speak about winning..."

"People need to focus processes, but not for outcomes"

"Is this the journey I want to take?"

Ажлын байрыг инээд, баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалтай орчин болгон хувиргах боломж тухайн компани болон түүний хамт олонд аль алинд нь байдаг гэж би хувьдаа боддог. Миний жишээ татан ярих дуртай компаний нэг бол Zappos буюу интернэтийн орчинд гутал худалдаалдаг компани юм. Тус компани хэрэглэгч нараа 100%-ын сэтгэл хангалуун байлгах үүднээс 365 хоногт өмссөн гутлаа үнэгүй буцаах, энэ тохиолдолд мөнгөө эргүүлэн авч ч болно аль эсвэл өөр гутал худалдан авч ч болдог. Энэ нь гуталын зах зээл дээр харьцангуй их худалдаа хийдэг бүсгүйчүүдийн хувьд тэдний мөрөөдлийн компани нь юм. Гэхдээ Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь 100%-ын сэтгэл хангалуун байхаас гадна мөн тухайн байгууллагын хамт олон нь өөрсдийн ажлын байрыг өөрсдийн хүссэн байдлаар чимэглэх, олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад дүрэм журамгүй өөрсдийн зөв гэж бодсон зүйлсээ хийх, хэрэглэгч нартай чөлөөтэй харилцах (мөн л дүрэм журамгүй), мөн Zappos компаний хамт олны аз жаргалтай дүр төрхийг "Zappos компаний соёлын ном" гэх жил бүр тухайн компаниас хэвлэн гаргадаг тухайн компаний хамт олны сэтгэгдэлээ бичин үлдээдэг номоноос харж болох юм. Доорх зургийн цомог нь Zappos гэх нэрээр Flickr вэб хуудаст хадгалагдсан зургууд юм:

Хэрэв Та аз жаргалтай хамт олны баг дунд ажиллах хүсэлтэй бол, ажлуудын гүйцэтгэлийг ажлын байранд байх цагаар бус гүйцэтгэл болон чанараар хэмждэг компанид ажиллах сонирхолтой бол, мөн Та 11am-д босох дуртай бол аль эсвэл ажлын өдөр гэр бүлээрээ амралтанд явахыг хүсдэг бол дараах ажлын байруудтай танилцан өөрсдийн мэдээлэлийг илгээгээрэй. 

Танд дээрх Srikumar S.Rao-ын илтгэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 1 сэтгэгдэл )

Simon Sinek

Эх сурвалж: Youtube

Simon Sinek -ын томъёолж буй Golden Circle гэж юу болох, амжилтан хүрсэн албан байгууллага болон хувь хүмүүсийн нууц нь юу болох, мөн бусад олон сонхиролтой жишээ, факт, баримтуудаас бүрдсэн маш сонирхолтой илтгэлийг хүргэж байна.

Дээрх илтгэл Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Charlie Rose & Nathan Myhrvold

Эх сурвалж: Video.google.com

Charlie Rose-ын Nathan Myhrvold -тай хийсэн маш сонирхолтой ярилцлага.

Wow! Nathan Myhrvold гэх хүний тухай, мөн түүний хийсэн бүтээсэн зүйлсийг Superfreakonomics номноос уншаад үнэхээр гайхах, шүтэх, бахархах, гэх мэт сэтгэгдэлүүд төрлөө. Wow!

Дээрх ярилцлага Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 1 сэтгэгдэл )

Google Wave

гүүгли вайв

Та Google Wave гэх программын тухай дээрх бичилгээс үзлээ. Тус программ нь хэдийгээр олон нийтэд бүрэн ашиглагдах хувилбараар биш байгаа хэдий ч Та хүсэлт явуулбал ашиглах боломж олдох магадлалтай. Миний хувьд тус программыг Монголын Твиттерчдын Клубын админ нар болох @ononjargal ; @bpurev ; @uundaa ; @tsegmee нартай харилцах үүднээс ашигладаг. Бидний ажлыг ургаштай явуулж байгаа ганц программ гэхэд болно. Мэдээж Твиттер өөрөө бас чухал.

Google Wave программ нь Real-Time буюу хоёр болон түүнээс дээш хэрэглэгч нар нэгэн зэрэг ашиглах (энэ нь тухайн хэрэглэгчид бие биенийхээ юу бичиж байгааг тэр бүрт нь харах боломжтой), төрөл бүрийн зураг, видио, интернэтийн линк зэргийг өөр хоорондоо харилцаж байх үедээ нэмэх, мөн олон төрлийн сонирхолтой нэмэлт программуудыг ашиглах боломжтой. Надад маш их таалагддаг зүйлсийн нэг нь урьд өмнө нь нэг нэгэндээ бичиж үлдээсэн зүйлсийг дээш доош гүйлгэн харах мөн нэмж хэлмээр санаагаа харгалзах ярианы яг доор нь үлдээх боломжтой байдаг нь. Ихэнх тохиолдолд YM ашиглаж байгаа үед архив хийсэн мэдээлэлүүд устгагдсан байдаг. Мөн багаар асуудлыг хэлэлцэх, мөн багийн гишүүдийн санал санаачлага бүрийг хөтлөн явуулахад төвөгтэй бөгөөд тохиромжгүй байдаг. Харин Google Wave бол энэ бүгдийн хариулт байж чаддаг. Мөн Та бүхэнд Google компаний онцлох үйл явдлуудыг доорх иж бүрэн зурагт мэдээлэлээр хүргэж байна:

Google компаний бусад бүтээгдэхүүнүүдийг хэрхэн амжилттай ашиглаж сурах тухай зөвөлгөө, нийтлэл (маш хэрэгтэй):

  1. Sanakae-ын Google гэсэн бүлэгт харъяалагдах нийтлэлүүд ; Google adsense гэх бүлэгт харъялагдах нийтлэлүүд (PS: энэ нийтлэлүүд Монголын Твиттерчдын Клубын вэб хуудаст Google Adsense хийхэд маш их хэрэг болсон. Баярлалаа.)
  2. Bayanaa-ын Google Mongol гэх блогоос Та google-ын заавал мэдэж байх ёстой программуудын иж бүрэн тайлбарыг авах болно.
  3. Dulmandakh-ын Google гэсэн бүлэгт харъяалагдах нийтлэлүүд
  4. Мөн Bookmark.mn гэх вэб хуудсаар орж хайлтын хэсэг дээр нь "Google" гэж бичвэл олон сонирхолтой нийтлэлүүд гарч ирж байна лээ.

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Prezi гэж юу вэ?

Илтгэл тавих шаардлага хүн бүрт гардаг. Хэрэв Та өнөөдрийг хүртэл Microsoft PowerPoint ашиглаж ямарваа нэгэн илтгэлийн материал бэлтгэдэг байсан бол одоо Prezi гэх программыг ашиглан өөрийн сонсогч нарт маш сонирхолтой хувилбараар өөрийн бэлтгэсэн мэдээ, мэдээлийг хүргэх боломжтой боллоо. Тус программыг ашиглан нэгээс хоёр удаа илтгэлийн материалаа бэлтгэсэн байхад Та энэхүү программыг ашиглах нь ямар амархан, цаг хугацаанд хэмнэлттэй, мөн гайхамшигтай дизайныг урлаж болохыг мэдрэх болно.

Доорх илтгэлийн материалийг |inbound marketing|, |social media|, |community| нэгдэл гэх видио бичилгийг хийхэд ашигласан:

Prezi программын товч танилцуулага видио бичлэг:

Эх сурвалж: Prezi.com

Илтгэх урлагтай холбоотой бусад сонирхолтой мэдээлэлүүд:

  1. СЕО.мн: Илтгэл дээр гаргадаг арван муу зуршил
  2. Компьютер Таймс: Уран илтгэгчийн чадваруу
  3. Хичээл.нэт: Илтгэл тавих зөвөлгөө
  4. Орлоо Форум: Олон хүмүүсийн өмнө илтгэл тавихад бэрхшээл байна уу?

Prezi гэх программыг туршаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

What is TED? буюу TED гэж юу вэ?

TED гэж юу вэ?

TED нь хүмүүний нийгэмд өөрийн шинэ санаа, ач тус, мөн хэрэгцээт мэдээ, мэдээлэл өгч буй хүмүүсийн эрдэм мэдлэг, судалгаа шинжилгээ зэргийг хэн бүхэнд түгээгч төрийн бус байгууллага юм. Тус төрийн буй байгууллага нь анх 1984 онд байгуулагдсан түүхтэй. Одоогоор тус төрийн бус байгууллага нь 450 гаруй видио ярилцлага, илтгэлүүдтэй бөгөөд эдгээрийг Та үнэ төлбөргүй үзэх боломжтой. TED нь жилд нэг удаа АНУ-ын Калифорни мужын Лонг Бийч хотод (Long Beach, CA) TED Conference буюу TED-ын хурлыг зохион байгуулдаг бөгөөд TEDGlobal болон TEDIndia гэх хурлуудыг олон улсад зохион байгуулж байна. Мөн TED Prize буюу TED нь жил бүр гурван хүнд тус бүр 100,000 долларын шагналыг тус хүмүүсийн нийгэмд хийж бүтээсэн зүйлс, олонд хүрсэн санаа, бүтээл гэх зэрэг олон шалгуур дээр үндэслэн үйл хэргийг нь дэмжих зохилгоор шагнадаг байгаа. TED-ын тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг Та энд дарж унших боломжтой.

Та яагаад TED-ыг мэдэх шаардлагатай вэ?

Интернэт бидэнд мэдээ, мэдээлэлийн асар их боломж, бололцоог улс орны хил хязгаарт харьяалагдахгүйгээр өөрт шаардлагатай мэдээ, мэдээлэлийг төвөггүй олж авахад асар их боломж олгодог. Гэхдээ мэдээ, мэдээлэлийн асар их баялагаас (мөн хэрэггүй зүйлсээс) хамгийн чухал эх үүсвэрийг олж авна гэдэг цаг хугацаа хувьд хүн бүрт харилцан адилгүй байдаг. Мөн интернэтийн орчинд зөв хүмүүсийг нэгдэл, тэдэнтэй харилцаж болох орчныг олж авна гэдэг амаргүй байдаг. Харин TED нь Таны төрөл бүрийн асуултын хариу, сонирхолын нэгдлийг өгч чадна гэдэгт Би итгэлтэй байна. Таны сонсож амжаагүй, хайгаад олоогүй, аль эсвэл хийхээр төлөвлөж буй олон төрлийн санаа, сэдвүүдээс өөрт хэрэгтэйгээ олж мөн мэдээгүй нэгэндээ хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

TED дээр яригдсан видио бичилгүүдийн жагсаалтыг Google Doc дээрээс үзэх, TED-ын видио бичилгүүдийг вэб браузер ашиглахгүйгээр шууд компьютер дээрээсээ TED-ын үнэгүй программ-ыг ашиглан үзэх, мөн TED-ын Youtube дээрх хаягаас болон үндсэн TED-ын вэб хуудаснаас үзэх боломжтой. Хувь хүний хөгжлөөс Улс орны хөгжил...

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

What matters now? буюу Одоо бидэнд юу хамаатай вэ?

Seth Godin -ны What “Matters Now” буюу одоо бидэнд юу хамаатай вэ гэсэн и-номыг гарлаа. Энэхүү и-ном нь өнөө цаг үед өөрийн үзэл бодол, үйл хөдлөлөөрөө өөрсдийн салбартаа дэлхийг байлдан дагуулж буй нийт далан хүний цогц бүтээлийг агуулсан болно. Энэхүү наян хоёр хуудаснаас бүрдсэн и-номонд Таны зарцуулах цаг, магад Таны цагаа маш үр бүтээлтэй зарцуулсан цагуудын нэгээр зүй ёсоор тооцогдоно гэдэгт итгэлтэй байна:

Нийтлэлийн эх сурвалж: http://sethgodin.typepad.com/seths_blog/2009/12/what-matters-now-get-the-free-ebook.html

Нийт номын жагсаалт эх сурвалж: http://www.squidoo.com/Whatmattersnowfreeebook

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast