( 1 сэтгэгдэл )

6 төрлийн Твиттер хэрэглэгч

Тайлбаргүй.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
( 0 сэтгэгдэл )

Твиттертэй холбоотой тайлбар бичилгүүд

Twitter-ыг хэрхэн ашиглах талаар (12/06/2009):

Twitter гэж юу вэ? (07/15/2009):

Twitter Search-ыг хэрхэн ашиглах талаар (07/15/2009):

 

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
( 1 сэтгэгдэл )

Твиттер ба Боловсрол

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Оюутан залуусын хувьд Англи хэл сурах гэдэг бол маш чухал асуудлуудын нэг. Хэлийг маш олон янзаар сурч болох хэдий ч энэ удаа би таныг твиттер ашиглаад үзээрэй гэж зөвлөх байна. Хэрхэн?

Магадгүй та АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад баклавар, магистер, мөн докторын боловсрол эзэмшихээр зэхэж байж болох юм. Таны хайж буй ихэнх их дээд сургууль, хэлний курс, мөн тухайн их сургуулиудын профессорууд твиттер ашигладаг болсон гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Мэдээж бүгд биш байх л даа. Гэхдээ л танд хэрэгтэй нэгэн нь байж л байгаа. Та магадгүй Harvard, MIT-ын багш профессорууд ашиглахгүй нь лавтай гэж бодож байж болох юм. Харин ч тэд ашигладаг шүү. Сонирхолыг чинь татахгүй байна гэж үү? Урьд өмнө нь Танд ямар интернэтийн технологи (Твиттерээс бусад) хүссэн хүнтэйгээ маш богино хугацаанд, тодорхой, мөн цөөн үгээр асуусан асуултынхаа хариуг авах мөн харилцах боломж олгож байсан бэ? нэг бодоод үзээрэй.

Надад танд худлаа ярих болон ятгах шалтгаан байхгүй бөгөөд Твиттерээр дамжуулан хэн ч танд юу ч зарахгүй. Тэхээр та нэг оролдоод үзээрэй:

a.      АНУ-ын их сургуулиудын ангилсан жагсаалт [Үүнд: 1. Twitter fan wiki , 2. Twitter passion, 3. Just tweet it, 4. Tweetfind, 5. Wefollow, ]. Таны сонирхож буй сургууль байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв таны хайж буй сургууль энэ жагсаалтанд байхгүй бол их дээд сургуулийнхаа вэб хуудаснаас болон Google ээс сургуулийн нэр on twitter” гээд хайгаад үзээрэй.

b.      Профессоруудын жагсаалт: [ 1. Twellow-ын профессор ангилалд, 2. Mashable-ын санал болгож буй Твиттерийн профессорууд]

c.       Харин дараах жагсаалтууд нь миний өөрийн олон сарын хайлтаас бүрдсэн GMAT(Бизнесийн удирдлагаар магистер болон түүнээс дээш зэрэг хамгаалахад заавал шаарддаг шалгалт) бэлтгэхдээ ашиглаж байсан твиттерын цуглуулга: [ @grockit, @harvardbiz, @kaplangmatprep, @managementtip, @mbagameplan, @mba_channel, @mitsloan, @mitsloanmba, @thedailystat, @mbapodcaster-энэ миний хамгийн дуртай нь. Анх АНУ-д ирээд л itune программ ашиглан Podcast-ыг нь сонсдог байсан мөн тэд надад хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн гэж “The best business schools admissions secret” гэж ном бэлэглэсэн, @grammargirl- энэ бас миний хамгийн дуртай нь мөн Podcast нь ч гэсэн маш хэрэгтэй, мөн @englishtipsorg - төрөл бүрийн Англи хэл дээр ном, материал олоход хэрэгтэй ]

d.      Дээрх линкүүдийн заримаас нь өөр бусад төрлийн сонирхолтой хүмүүсийг олох боломжтой мөн [ tweetdeck цуглуулга , wefollow цуглуулга ]-ууд Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мөн та ч бас өөрийн Англи хэл сурсан болон сурч буй аргануудаасаа бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
( 0 сэтгэгдэл )

Маркетерүүдэд сургамжтай

Маркетингийн алба болон менежерүүдийн амжилттай ажиллах үндэс нь юу вэ?

Байнга шинэ хэрэглэгчдийг хайж, тэднийг зар сурталчилгаа, урамшуулал гэх мэт зүйлсээр дамжуулан татаж байх ёстой ч хамгийн чухал зүйлүүдийн нэг бол одоо байгаа хэрэглэгчдийн тоог байнга хадгалж байх явдал юм. Нэг хэрэглэгчийг алдна гэдэг хэдэн арван хэрэглэгчдийг алдахтай адил. Энэ хэнд ч ойлгомжтой биш гэж үү?

Компанийхаа хэмжээнээс үл хамааран хэрэглэгчийн сэтгэл ханамж болон тэдний гомдлыг барагдуулах нь маркетингийн алба болон хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах албадуудын нэгдүгээрт тавих ажил байдаг. Мөн хэрэглэгчдийн санал хүсэлт, зөвлөмжийг байнга дагаж, түүнийг нь өөрсдийн бараа бүтээгдэхүүний шинэчлэл болон үйлчилгээндээ байнга тусгаж байх шаардлагатай байдаг. Ингэснээр санал бодол, зөвлөмжөө чин сэтгэлээсээ өөрийн хэрэглэж заншсан компанидаа захидал болгон илгээсэн хэрэглэгч нь саналыг нь хүлээн авсанд баярлаж, хэдийгээр тэдний нэрийг нь дурьдаагүйд ч гомдолгүй улам ч тухайн компанийхаа баттай хэрэглэгч байж чаддаг. Жишээлхэд: Сүүлд уншсан Philip Delves Broughton-ын “Ahead of the curve: Two years at Harvard Business School” номонд нөгөө л алдарт Японы Toyota компаний амжилтийн бас нэгэн жишээ болох “Jidoka” гэсэн үг буюу ...одоо тулгарч байгаа асуудалд хамаг анхаарлаа төвлөрүүлж, үүндээ мөн одоогийн бүх үйлдвэрлэлийн процессийг зогсоосон байх ёстой гэж...жишээ татсан байсан. Энэ ном хэдийгээр сүүлд хэвлэгдэн гарсан ном байсан ч үнэхээр амжилттай хэрэглэгдэж байсан 60, 70, 80 оны жишээнүүдээс харамгүй дурьдсан байсан.

Хэдхэн хоногийн өмнө харсан нэгэн Твиттер зурвас:

Бодвол МCS компани байх эсвэл MSC ч юмуу сайн мэдэхгүй байна. Энэ мессеж лав надад нөлөөлсөн. Магадгүй бусад хэдэн арван хүнд ч бас нөлөөлсөн байх. Миний өмнөх нийтлэл болох ‘’140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер–д АНУ-ын Comcast болон Zappo брэндүүд Твиттерийг хэрхэн амжилттай ашиглаж хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож, тэдний гомдол болон санал хүсэлтийг амжилттай сонсдог талаар дурьдаж байсан. Харин MSC эсвэл MSC компани маань твиттерт хэрэглэгчийн бүртгэлгүй нь харамсалтай.   

Тэгвэл маркетерүүд ямар сувгуудийг ашиглаж хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож байх ёстой вэ?

Классик аргууд болох утас, и-майл хаягууд бол байнга нээлттэй л байдаг байх, гэхдээ хэрэглэгч (Та) өөрийн хамгийн ойр байгаа найз, эсвэл өөрт хамгийн энгийн олон нийттэй харилцах сүлжээг (дээрх тохиолдолд Твиттер) ашиглан өөрийн бодлыг илэрхийлнэ. Тэрнээс бид өдөр тутамынхаа амьдралд хэрэглэдэг бүх компаний утас, и-майлийг цээжлээд тэгээд байнга санал бодлоо хэлж байна гэвэл тэрэн шиг мянгуужингийн үлгэр байхгүй байх. Маркетерүүд тэгдэг ч болоосой гэсэн мөрөөдөл нь биз...

Тэхээр хэрэглэгчдийн (бидний) санал бодол, шүүмжлэлийг маркетерүүд өөрсдөө олж сонсох ёстой, чадахгүй бол хохино л болно. Тийм биш гэж үү? Бид хэрэглэгч болохоос тэдний судалгааны материал биш шүү дээ...

Тэхээр маркетерүүд минь оффисдоо дарга нартаа байнга хийсэн ажиллаа power point дээр харуулаад байх биш гарч үнэхээр энгийн жижиг боловч үнэхээр хэрэглэгчидэд хүрч чадах ажил хийцгээе... (Ядаж л твиттерийн хэрэглэгч нээцгээе)

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Твиттер  
( 0 сэтгэгдэл )

Твиттер ба Бизнес

Монголд твиттер хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэхэд хэлсдэхгүй. Үүнийг дагаад Монголын зарим бизнесийн байгууллагуудын төлөөлөл болох @urguu буюу Нью Тур Сафарис ХХК-ын Өргөө кино театер, @mandukhaikhatan буюу гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний Мандухай Хатан ХХК, @reklam_mn буюу Монголын бизнесийн байгууллагуудын нэгдсэн рекламны лавлах вэбсайт, мөн @tuguldur_t буюу маркетинг консалтинг үйлчилгээний М.Ю.Г ХХК гэх мэт компаниуд Твиттерийг өөрсдийн бизнест ашиглаж байна. Үнэхээр тус компаниудын удирдлагууд твиттерийг хэрэглэж байгаа эсэх тал дээр сонирхвол маш цөөн тооных нь л болов уу.

Яагаад Монголын ерөнхийлөгч болон зарим УИХ-ын гишүүд (@elbegdorj, @enkhboldz, @enkhbat, @amarjargalR, @temuujin) твиттерийг ашиглаж байхад Монголын бизнесийн багууллагуудын ерөнхий болон гүйцэтгэх захиралууд ашиглаж болохгүй гэж? Миний өмнөх 140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмен нийтлэлд зарим гадаадын бизнесийн байгууллагууд твиттерийг хэрхэн бизнесдээ амжилттай ашиглаж байгаа талаар бичиж байсан. Энэ удаа Монголын ерөнхий болон гүйцэтгэх захиралуудад зориулж тэд твиттерийг хэрхэн бизнесдээ амжилттай ашиглаж болох талаар мөн үнэхээр тэдний бизнест твиттер хэрэгтэй эсэх талаар бичихээр зорьлоо.

Твиттерийг Та зөвхөн хүмүүс өдөр тутмын амьдралдаа тохиолдсон бүтэлтэй бүтэлгүй, зугаатай болон уйтгартай, хов живээ бичдэг бас нэгэн төрлийн мессенжер эсвэл чат гэж ойлгож болохгүй. Твиттерийг Та бүхэн өөрсдийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж болох хамгийн шилдэг маркетингийн хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Учир нь:

1)      Твиттер бол хэрэглэгчдийг татах хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал хэрэгсэл: Та твиттеийг ашиглан бусад хүмүүс Танай брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг юу гэж ярилцаж байгааг хянах, тэдний бодлийг сонсох, мөн үүсээд буй өрөөсгөл ойлголтийг хэрэглэгчдэд тайлбарлаж одоо байгаа хэрэглэгчдийн харилцааг зузаатгах мөн шинээр хэрэглэгчдээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

2)      Твиттер нь өөрөө хамгийн шилдэг маркетингийн хэрэгсэл: Хэдийгээр Монголын залуучууд бусад төрлийн олон нийтийн сүлжээний хэрэгслүүд болох hi5, Myspace, мөн Facebook-ыг харьцангуй ихээр ашигладаг боловч твиттер нь хамаагүй илүү бодит хамрилцаа үүсгэж чаддагаараа онцлогтой. Жишээ нь: Дээрх олон нийтийн сүлжээнүүдэд компани өөрсдийн мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг тавихаас биш эргэж хэрэглэгчдийн санал бодлыг сонсох тал дээрээ твиттертэй харьцуулашгүй эргэх холбоо бага байдаг. Харин твиттерээр дамжуулан хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх нь маш энгийн бөгөөд хүртээмжтэй байдаг. Учир нь твиттерийн функцүүд нь Танай бараа бүтээгдэхүүний хязгаарлагдмал мэдээ мэдээлэл, зар сурталчилгааны орон зайг чөлөөлж, цаг хугацаанаас хамаарах чирэгдлийг багасгаж дэлхийн аль ч өнцөгт хурдан шуурхай тархаж чаддагаараа хамгийн онцлогтой.

3)   Твиттерийг мэдээлэлийн эх сурвалж авах зорилгоор ашиглах: Энэхүү ExecTweets” вэбсайтад гадаадын компаниудын зөвхөн ерөнхий болон гүйтцэтгэх захиралууд бүртгэлтэй байдаг бөгөөд энэ нь та бүхэнд тэдэнтэй харилцах, санаа оноогоо солилцох, туршлагаа хуваалцах зэрэгт ашиг тусаа өгч болох юм. Та бүхнийг Твиттерээс өөр хэрэгсэл ингэж янз бүрийн компаниудын удирдагч нартай илэн далангүй, чөлөөтэй, ойр дотно болгож чадах хэрэгсэл байхгүй гэдэгт би итгэлтэй байна.

4)  Твиттерийг бизнест хэрхэн амжилттай ашиглах гарын авлага: Твиттерийн бизнест зориулж гаргасан англи хэл дээрх бизнес зөвлөмжийг хавсаргав. Мөн үндсэн вэбсайт нь.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
( 7 сэтгэгдэл )

Монголын Twitter-чдын Анхны статитик үзүүлэлтүүд

Судалгаанд хамрагдсан бүх залуусдаа идэвхитэй оролцсонд нь маш их баярллаа.

2009 оны 7-р сарын 8-ны байдлаар: Нийт 1,200 шахам Монгол Twitter-чид байдгийг олж тогтоолоо. Үүнээс идэвхижилтийн зэрэглэл өндөртэй нь 100 орчим. Мөн Хэд хэдэн бизнесийн байгууллагууд, хэвлэл мэдээлэлийн албан байгууллага, УИХ гишүүд болон хамтлаг дуучид идэвхитэй ашиглаж байна. Түүгээр ч үл барам Монгол Twitter-чидын холбоо байгуулагдаад удаагүй байгаа билээ. Дээрхээс дүгнэхэд Монголд Twitter-ын ирээдүйн өсөлт маш их байх болов уу гэсэн таамаглал төрж байна.

Судалгаанд ашигласан эх сурвалжууд:

Донтолтын статистик тоон үзүүлэлт : http://ow.ly/gJmn

Twitter grader : http://twitter.grader.com/  

Microsoft Excel ашигласан болно.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
( 5 сэтгэгдэл )

140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмэн

             Товчхондоо:

Twitter нь хэрэглэгчдийг 140 болон түүнээс бага үсэгтэд багтаан олон нийтэд болон хувийн мессеж илгээр байдлаар харилцаа үүсгэх боломж олгодог олон нийтийн харилцааны сүлжээ юм. Twitter-ыг ашиглахдаа үндсэн вэб сайтаас, гар утаснаас, төрөл бүрийн программ хангамж болон өөр маш олон төрлөөр бусдын болон хувийн мессежийг илгээх, унших боломж олгогдсон. Та зөвшөөрлийн зэрэглэлтэй хэрэглэгч үүсгэж болох бөгөөд энэ нь нийт хэрэглэгчдийн багахан л хувийг эзэлдэг байна.

            Twitter-ын тоо баримтууд:

1. Comscore компаний 2009 оны 4-р сард хийсэн судалгаагаар Twitter-ыг АНУ-д нийт 17 сая идэвхитэй хэрэглэгч ашиглаж байгаа гэж бүртгэгдсэн байна,

2. Нийт хэрэглэгчдийн 62% нь 25-54 насных,

3. Нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь интернэтийг тогтмол болон байнга ашигладаг хүмүүс гэж гарсан байна.

            Маркетерүүдэд Twitter ямар ашигтай вэ?:

1. Бренд, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хоногшуулах байдлаар тухайн нэгэн агшинд ярилцах боломж олгодог,

2. Одоогоор хамгийн хурдан хэрэглэгчдээс буцах холбоо буюу санаа бодлыг нь сонсох технологийн шийдэлтэй,

3. Бренд, бараа бүтээгдэхүүнээ блогчид болон хэвлэл мэдээлэлийнхэн шиг түгээх боломжтой,

4. Брендээ төлөөлөн шинэ хэрэглэгчийг татах боломжтой,

5. Зарим тохиолдлод хэрэглэгчидтэй байнга харилцахгүй ч тэдний санаа бодлыг хянаж, сонсох боломж олгодог,

6. Мөн хэрэглэгчдийн асуулт, гомдол зэрэгт хурдан шуурхан хариулт өгч чадах нь Брэнд-Хэрэглэгч хоёрын хооронд маш чухал харилцаа бий болгож энэ нь улмаар харилцааг зузаатгаж чаддаг.

             Маркетерүүд Twitter-ыг хэрхэн ашиглаж байна?:

Маркетерүүд нь Twitter-ыг маш олон аргаар ашиглаж болох бөгөөд доорх жишээнүүд бол мянга мянган маркетерүүдээс хамгийн сайн жишээ болж чадах компаниудийг сонгосон болно. [Тоон үзүүлэлт нь 2009 оны 5-р сарын байдлаар]

Customer service буюу хэрэглэгчдын санал бодол, гомдолыг нь барагдуулах үйлчилгээ:

Comcast [@comcastcares нь 1963 онд байгуулагдсан нэг шугамаар зурагтын кабел, интернэтийн шийдэл зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь Twitter-ыг ашиглан өөрсдийхөнө брэнд, бараа бүтээгдэхүүнтэй нь холбоотой бараг бүх сонирхсон асуултыг нь хариулж өгдөг. [одоогийн байдлаар 19,000 хэрэглэгч дагуулсан, 30,300 мэдээлэл өгсөн]

CRM [customer relationship management] буюу хэрэглэгчтэй харилцах менежмент:

H&R Block [@hrblock]нь 1955 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын татварын талаарх мэдээлэл өгдөг, тооцоолдог гэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь татвартай холбоотой шинээр гарсан болон видио тайлбартай мэдээ мэдээлэлээр хангадаг. [2,900  хэрэглэгч дагуулсан 1,200 мэдээлэл өгсөн]

Humanizing Brand буюу хэрэглэгч брэнд хоёрыг ойр байлгах үүднээс Брэндээ хүнтэй дотно харилцаатай болгосон:

Zappos [@zappos] нь хэрэглэгчидтэй дотно үйлчилгээ, хямд үнэээрээ алдартай компани бөгөөд Гүйцэтгэх захирал нь АНУ-ын Silicon Vally-гаас өөрийнхөө аялалын талаар гээд бүх зүйлсээ Twitter-ээр дамжуулан бичдэг нэгэн. Тус компаний twitter.zappos.com дээр 24 цаг 7 хоногт 400,000 гаруй ажилчид нь ажилдаг гэнэ. [635,000 хэрэглэгч дагуулсан, 1,650 мэдээлэл өгсөн]

Interactivity буюу байнга мэдээ мэдээлэлээр хангах:

National geographic channel [@natgeochannel] нь байнга өөрийн нэвтэрүүлэгийн мэдээлэл, хөгжилтэй агшин, мөн уралдаануудыг заралдаг. [15,300 хэрэглэгч дагуулсан, 800 мэдээлэл оруулсан]

Personal connection буюу хувийн харилцаа үүсгэх:

The Ellen DeGeneres шоу хөтөлбөр [@theellenshow]нь үнэн алдартай телевизийн шоу хөтөлбөр. Хэрэв та энэ талаар өмнө нь сонсож байгаагүй бол заавал нэг зочлоод үзээрэй. Тэрээр заримдаа өөрийн мэдээлэлээ, зураг болон видиогоо хүргэдэг.

Twitter-ын төрөл бүрийн программууд:

Twitter нь бусдад өөрсдийн программыг зохиох боломж олгодог.

Хянах:

1. Search.twitter.com –ыг ашиглан тодорхой нэр төрлийн Twitter-т яригдаж байгаа зүйлсийг хянах,

2. Twitturly.com  болон tweetmeme.comг ашиглан хамгийн шилдгүүдийг хянах,

3. Twitscoop.com –ыг ашиглан их яригдаж байгаа зүйлсүүдийг хянах боломжтой.

Бичих:

1. Tweetlater болон Hootsuite –ыг ашиглан өөрийн бичилтийг тодрхой цагуудад хүргэхээр үлдээх,

2. Tweetdeck-нь хамгийн өргөн ашиглагддаг компьютерын болон IPhone-ны программ,

3. Bit.ly болон Cli.gs нь интернэтийн хаягийг богино үсгэнд багасгагч,

4. Twitpic болон Picktor –нь Twitter-ээр дамжуулан зураг илгээгч,

5. Topify нь таныг дагаж байгаа хүмүүсийг илүү судал боломж олгодог бөгөөд та и-майл бичих боломжтой.

6. MrTweet нь шинээр дагаж болох хүмүүсийг судлагч.

             Дүгнэвэл:

1. Үнэн зөвийг бич.

2. Сонс: бусад хүмүүс танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаж байгааг сонс.

3. Харилц: Таньтай танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаагүй ч гэсэн та тэр хүнтэй харилцаа үүсгэж харилц.

4. Хариул.

5. Олныг дагуулах биш үнэхээр хэрэглэгчийг дагуул.

6. Зарын чанартай болон хуурмаг мэдээлэлээс зайлсхий.

7. Тогтмол эргэлдэж байх хэрэгтэй.

Эх сурвалж: 360i компаний бэлтгэн гаргасан Social Media Playbook-ын 28-31 хуудас.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Би твиттерийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Хүн бүр Твиттерыг өөр өөрийн сонирхолоор ашигладаг харин Би:

‘’Би юу хийж байна вэ? гэсэн асуултанд хариулах биш, Намайг дагаж байгаа хүмүүст ямар мэдээлэл сонирхолтой вэ? гэсэн асуултанд хариулах зорилгоор твиттерийг ашигладаг.

Би Твиттерыг ямар зорилгоор ашигладаг вэ?

1)      Уншиж мэдсэн зүйлсээ хуваалцах зорилгоор: Гэхдээ хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй мэдээлэл биш зөвхөн сонирхолтой мэдээлэлийг,

2)      Цөөн тооны хүмүүстэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор чадлаж: Хэрэв энэ процесс сунжирч эхэлвэл шууд мессеж явуулж, хэрэгтэй хэрэггүй яриаг ороолахгүйг хичээдэг,

3)      Бусдыг сонсох зорилгоор: Хүмүүс ямар асуудал хэлэлцэж байгаад анхаарал тавьж, мөн чухал түлхүүр үгээр Твиттерт дурьдагдаж буй мэдээлэлүүдийг хүлээн авах гэж,

4)      Бусдын нийтлэлийг унших зорилгоор: Хүмүүс ямар төрлийн мэдээ, мэдээлэл бичиж бусдад хүргэж байгаа талаар унших гэж,

5)      Мэргэжлийнхээ сонирхолоор: Монголын бизнесийн байгууллагуудад social media marketing болон | inbound marketing |, | social media |, | community | гэх ойлголтуудыг хэрхэн "Амжилттай Нэгтгэн" ашиглаж дотоод болон гадаадын зах зээлд брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн амжилттай нэвтрүүлж болох талаар "Бизнес Зөвөлгөө" өгөх зорилгоор тус тус ашигладаг.

Би юунд Твиттерыг ашигладаггүй вэ?

1)      Өөртөө тохиолдож байгаа минут, цаг, өдөр тутамын үйл явдлыг хүүрнэх гэж,

2)      Хэтэрхий их чатлах зорилгоор.

Харин Та Твиттерыг ямар зорилгоор ашигладаг вэ? Бодлоо хуваалцсан танд баярлалаа.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Твиттер  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast