"би дөнгөж сая HI5-аас татгалзав... профайлаа устгачихлаа" by @MrBoki

Хэд хоногийн өмнө Твиттер дээр MrBoki өөрийн Hi5 хаалаа гэсэн бичилтийг хараад угаас ашиглахгүй байгаа өөрийн Hi5-ыг ч мөн хааяа гэж шийдлээ. Өмнө нь санаачлага гарган "Монгол Үндэстний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудаа дэмжэцгээе" гэж нийтлэл бичиж байсан хэдий ч эдгээр Монгол вэб хуудсуудыг Hi5-аас найз нараа урих функц хийх болов уу гэж нилээн хүлээсэн. Амар бүтчихдэхггүй байхлдаа бодвол. Бүтээхгээд ч яахав гэж бодоод хэрэглэгийн эрхээ хаалаа. Hi5 вэб хуудаснаас өөрийн хэрэглэгчийн эрхийг хаасан нь:

1.Олон Монгол олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд олон байна:

Нэгэнт би Монголын Voodoo.mn, Biznetwork.mn, Орлоо.ком, мөн Цахим.нэт гэх олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгчийн эрхтэй учир (Эдгээр вэб хуудсуудад байнга идэвхитэй байдаггүй хэдий ч хааяа хааяадаа цаг гарган ашигладаг)

2.Албан байгууллагыг дэмжих боломжгүй:

Бусад гадаад олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд болох Facebook, Twitter, Youtube гэх зэргийг ашигладаг нь ядаж л ямарваа нэгэн байгууллагын мэдээ мэдээлэлийг хүлээн авч, тэдний үйл ажиллагаанд өөрийн тус дэмжилгийг үзүүлэхэд боломж олгодог. Жишээ нь: Монголд сайн үйлсийн аян хийж буй Nomadicare, Blue Sky Education Project, EduRelief гэх мэт байгууллагууд болон хувь хүмүүсийн хийж буй үйл ажиллагааг дэмжихэд дээрх вэб хуудсууд боломж олгодог. "Facebook cause" ашиглан мөнгө босгох үйл ажиллагаанд оролцох, Твиттер дээр RT буюу цааш олон хүнд хүргэх гэх мэт. (Та бүхнийг ч мөн тус байгууллагуудын Фэн хуудсуудаар зочилж өөрсдийн чадах дэмжилгийг үзүүлж байхыг хүсэе!)

3. Уламжлалт маркетинг шиг Би Би гэсэн хандлага байдаг:

Миний Hi5 хуудасаар зочилвол ийм ч гоё арын зурагтай, тийм ч гоё зураг болон видио бичилгүүд байгаа гэдэг нь яг л зурагтаар гарч буй манайх хямдрал зараллаа, бид ингэдэг тэгдэг гэсэн зар сурталчилгаануудтай адил мэт санагддаг. Энэ нь нэг талаараа бид өөрсдийгөө л анхаараад бусад хүмүүстэй санал бодлоо хуваалцах, үйл ажиллагаа зохион байгуулах, мөн сайн санаат хүмүүсийн үйл ажиллагаанд өөрсдийн тус нэмрийг өгөхөд холдуулаад байгаа гэж бодогдуулдаг. Төрөл бүрийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас ашиглах зорилго нь дан ганц өөрийн хуудсыг чимэглээд байх биш, дан ганц таних танихгүй хүмүүсийг найзаа болгоод байх биш, хаана хэн ямар хүнд хэрэгтэй зүйл хийж байгааг хайж олох, тэднээс суралцах, мөн тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэх хэрэгтэй.

4. Үнэ цэнэгүй. Цагын гай:

Hi5 вэб хуудаснаас ирдэг байсан ихэнх хувийн захидалууд нь нь Mafia тоглох уу, эсвэл энэ тэр тоглоом тоглох уу гэсэн л зүйлс байдаг байсан. Нэг найзаас минь захиа ирж гээд нээхэд тийм зүйл байхад үнэн тэнэг байдаг. Хэдий Facebook ч мөн адил цаг үрсэн тоглоомууд олон байдаг хэдий ч би үнэндээ нэг ч тоглож үзээгүй. Мөн зарим хүмүүс намайг гадаад ч бай дотоод ч бай олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэтэрхий их цаг зарцуулдаг гэж хэлдэг. Үнэндээ нэгдүгээрт тэдэнд ямар ч хамаагүй асуудал баймаар, хоёрдугаарт ихэнх өдөр би 30 минут л зарцуулдаг. Үнэн шүү надад сүрхий болох гэж худлаа хэлэх шаардлага байхгүй. Бага хугацаанд үр өгөөжтэй хийх зүйлсээ хийгээд компьютераа унтарааж чаддаг байх л хэрэгтэй байх. Хүн өөрийн дуртай сонирхолтой зүйлсийг хийж байхад зарим хүмүүсийн байнга сөрөгөөр хүлээж авдаг хандлага, аль эсвэл байнга бүтэхгүй талаас нь хардаг зан үнэхээр илүүц мэт. (PS: Зарим Твиттерт донтсон хүмүүст хандаж хэлэхэд Srikumar S. Raj-ын хэлсэн "Life is too short for wasting" мөн Randy Pasuch-ын хийсэн "Сүүлчийн лекц" гэсэн бичилгүүдийг үзэхийг хүсэж байна.)

Hi5 вэб хуудаснаас хэрэглэгчийн эрхээ хаасан хүмүүс байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй. Мөн Твиттер дээр мессеж бичих эсвэл хариу бичиж мэдэгдвэл би дээрх зургуудын араас нэмээд байх болно.

|
Төрөл:   Бодол   Санаачлага  

Үндэсний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудаа дэмжицгээе!

Нэг талаараа сонирхолтой боловч нөгөө талаараа надад нэг л таалагдахгүй байгаа статистик мэдээлэл агуулсан зураг оллоо. Дэлхийн улс орнуудын иргэд ямар төрлийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас зонхилон ашигладаг талаар харуулсан дээрх зурганд Монгол орон тод улаан өнгөөр дүрслэгдсэн байгаа нь HI5 гэх вэб хуудсыг ихэнх Монгол хүмүүс ашигладаг болохыг харуулж байгаа хэрэг.

Үндэсний үйлдвэрлэл гэх нийтлэлээр Монгол үндэстний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг ашиглах талаар уриалж байсан. Хэдийгээр ихэнх Монголын олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд Файсбүүк, Твиттер, мөн Юүтүбэ нартай өрсөлдөх хэмжээнд хүрээгүй хэдий ч HI5 -тай харьцуулахад өрсөлдөхүйц гэж би боддог. Миний хувьд ганц л зүйл хүлээж байгаа: Монголын олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд HI5-аас найз нарыг минь өөрийн вэб хуудсууддаа урих боломжтой болгох. Харин эртээдхэн HI5 вэб хуудаснаас өөрийн урьд өмнө нь хуулж тавьсан зургийг буцаан авч болдоггүй мэдсэн. Ихэнд бухимдсан гэхүүдээ. Тэгээд интернэтээр хайж байгаад JLatte гэх программыг ашиглан өөрийн зургийг татаж авч чадсан. Танд ч гэсэн энэ проблем удахгүй гарах тул мэдээд авчихад илүүдэхүй.

Таны бодлоор над мэтийн хүмүүс тэртэй тэргүй глобалчлагдаж байгаа өнөө үед үндсэрхэг болох гээд нэг нэгнийгээ уриалах нь илүүц гэж боддог уу? аль эсвэл миний талд байна уу? Санал бодлоо хуваалцсанд баярлалаа.

|
Төрөл:   Санаачлага  

Үндэсний үйлдвэрлэл

 

Local Business буюу бидний хэлэх дуртай Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт АНУ-ын хувьд хэд хэдэн утгаар ойлгогддог. Жишээлбэл:

1) АНУ-ын автомашины үйлдвэрлэгч компаниудын хувьд Япон, Герман болон бусад орны автомашин үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөх үүднээс АНУ-д үйлдвэрлэгдсэн машинаа худалдан авахыг уриалдаг.
2) АНУ-ын муж болон хот бүрт өөрсдийн салбараа нэгжээ нээж чадсан түргэн хоолны газруудын хувьд хаана анх үүссэн гэдгээсээ шалтгаалан салбар нэгжийн тоо нь өөр байдаг: Бостон хотоос үүсэлтэй Dunkin Donuts гэх софе-кафе нь Калифони мужийн Сан Бернардино хотоос үүсэлтэй McDonalds түргэн хоолны газрын ижил өөрсдийн муж хотууддаа харьцангуй их салбартай байдаг.
3) АНУ-ын тухайн муж болон хотод төрж өссөн уугууль иргэд өөрсдийн жижиг ресторан, мухлаг, цэцгийн дэлгүүр, мөн автомашин засварын газар гэх мэт жижиг дунд бизнес эрхлэгчид нь бусад глобал францайз болж хөгжиж чадсан үйлдвэрлэл, үйлчилгээтэй өрсөлдөх үүднээс мөн л Local Business-ээ дэмжиж байхыг уриалдаг.
4) АНУ нь өөрөө цагаачдын улс учраас хүмүүс аль болох үндэс угсаа нэгтнийхээ бизнесийг дэмжиж байхыг уриалдаг, бараг шаарддаг. Тэхээр АНУ-ын хувьд Local Business буюу Та бидний хэлэх дуртай Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт улсын, мужийн, хотын, дүүрэг, үндэстэн ястны гэх мэт олон санаагаар ойлгогддог.

Харин манай орны хувьд хэдий олон үндэстэн ястан байдаг хэдий ч бидний хувьд Үндэсний Үйлдвэрлэл гэх ойлголт нэг л байдаг болов уу гэж би хувьдаа боддог. Оюутан бүрийн л адил Би Компьютер Техник Менежментийн Сургуульд суралцаж байх хугацаандаа Дорны хар үүл гэх оюутны клуб мөн Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг" бүрдүүлэн багаараа олон үндсэрхэг ажлуудыг санаачлан хийж байсан (магад нэрнээс нь л харагдаж байгаа болов уу). Одоо тэгээд ч Монголын ихэнх аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээтэй Монгол Үйлдвэрлэв, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихтүн гэх мэт олон төрлийн уриа лозонг амжилттай ашиглан хэрхэн тэмцэх аргаа мэддэг болжээ. Мөн Монголчууд бид ч өөрсдөө аль болох үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэдий сав баглаа бодоол нь гялтганасан биш ч, хэдий үнийн хувьд импортын бараанаас үнэтэй ч, мөн хэдий бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, шаардлага нь ихэнх компаний хувьд өрсөлдөх чадвар муутай байдаг ч Үндэснийхээ Үйлдвэрлэлийг дэмжий гэсэн сэтгэл, зүрхдээ хөтлөгдөн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сонгодог.

Харин Та Монголын олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг Үндэсний Үйлдвэрлэлээ зүрх сэтгэлээрээ хөгжөөсэй гэж хүсэн дэмждэг шигээ ашиглаж чаддаг уу? Зарим талаараа Монгол бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гэхээр өнгө, чанар, сав баглаа боодол муухандуу хэдий ч Үндэсний үйлдвэр маань хийсэн юм даа гэж бодоод авах тохиолдол байдаг. Үнэн биз? Үүнтэй ижил залуус бид мөн цөөн тооны бизнесийн байгууллагууд Hi5, Facebook, Twitter, Youtube гэх мэт гадаадын олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг ашигладаг шигээ Orloo.info, Biznetwork.mn, Voodoo.mn, мөн Tanhil.mn гэх мэт Монгол Үндэстний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг ашиглаж эхлэх хэрэгтэй гэж бодогддог.

Миний хувьд өмнө нь Orloo.info вэб хуудсыг ашиглан гадаадад амьдарч буй Монголчуудаас авсан маш сонирхолтой видио ярилцлага, зар сурталчилгаа, мөн төрөл бүрийн мэдээ, мэдээлэлийн нэгдсэн сан гэдэг утгаар нь ашигладаг байсан. Харин саяханаас Orloo.info вэб хуудсын Асуулт хариулт мэдлэг тус дэм булан мөн Орлоо гишүүдийн булан гэх 22 мянга гаран дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан Монгол хүмүүсийн олон нийттэй харилцах сүлжээ вэб буланг ашиглаж эхэлсэн. Урьд өмнө нь Монгол найз нөхөдтэйгээ харилцах гэж Hi5 гэх олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас ашигладаг байлаа. Надад бодогдсон нэг зүйл гэвэл "Хэрэв Монгол олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд бусад гадаадын вэб хуудсуудтай ижил (бараг) нэг төрлийн үйлчилгээ үзүүлж чадаж байхад яагаад би хоёр ижил зүйлст цаг заваа зарцуулаад байна?" Магад залуус бид 80%-ийн хэрэглэгч нар нь гадаадаас хандалттай байдаг Hi5 гэх вэб хуудаст Үгүйгэж хэлэх цаг нь болсон мэт санагддаг.

Үндэсний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудаа дэмжицгээе!

|
Төрөл:   Санаачлага  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast