Posterous
Мэнд-Орших is using Posterous to post everything online. Shouldn't you?
Tugsult_thumb
 

[ mendorshikh.com ]

| Inbound Marketing | Social media | Community |

Идшээ олох гайхалтай арга

Bottlenose Dolphins загас үнэхээр гайхалтай ухаалаг амьтан юм. Тэдний идшээ цагиргалан бүсэлж, утаа босгон, улмаар тэднийг сандралд оруулан төвөггүй зоогоо болгож чаддаг энэхүү аргачлал нь бусад загасанд байдаггүйгээр барахгүй тэд л зөвхөн идшээ олохдоо ашигладаг стратеги гэнэ. Үнэхээр гайхалтай.

Zappos гэх компаний тухай "тэдний твиттерийг ашигладаг бодлого" болон "140 үсэгтэд харилцах маркетер" гэх нийтлэлүүдээр хүргэж байсан. Гэхдээ тус компаний идшээ олох гайхалтай арга буюу бусдаас ялгарах стратегийн талаар хүргэж байгаагүй. Энэ нь Zappos компаниас тээвэрийн зардал төлөлгүйгээр худалдан авсан ямар ч төрлийн, хэдэн ч долларын үнэлгээтэй, хэдэн зуун гутлаа 365 хоног хэрэглэн, ямар ч тайлбар тавих шаардлагагүйгээр, дээр нь ямар ч тээвэрийн зардал төлөлгүйгээр буцаан анх төлсөн гутлынхаа мөнгийг эргүүлэн авах боломж олгодог супер гэж хэлж болох "хэрэглэгчтэй харилцах алба"-ны тухай юм. Энгийнээр тус компанас ямар ч төрлийн гутал худалдан авсан Та нэг жилийн дотор хэрэглэх, анх төлсөн мөнгөө нэг ч центийн шимтгэлгүйгээр эргүүлэн авах, мөн дээр нь тээвэрийн зардалд нэг ч доллар төлөхгүй байх эрхтэй гэсэн үг юм. Итгэж байна уу? Үнэн учир итгэхээс өөр аргагүй ээ. Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь хаан мэт хайрлагдахаас гадна тэдний ажиллагсад ажилын байрны бүх, тиймээ бүх, бололцоогоор хангадаг байна. Энэ нь тэдний 10 жилийн хугацаанд 10 үндсэн үнэ цэнэ (10 core values) гэх ойлголтоор байгуулж чадсан компаний соёлын нэг хэсэг юм.

Тэгвэл Танд болон Танай компанид хэрэглэгч нарийг олохдоо бусдаас ялгарч чадсан стратеги бий юу? Хэдийгээр зах зээл дээрх тогтвортой үйл ажиллагаа, хямд үнэ, мөн чанар гэх ойлготууд нь чухал хэдий ч бараг бүх л компани нэгэн зүйл ярьж эдгээр үгсийн амьдрал дээрх утга балран одоод байх шиг. Үгүй гэж үү? Саяхан CEO.mn вэб хуудаснаа аж ахуйн нэгж байгууллагад стратеги төлөвлөлт хэрэгтэй эсэх талаар сонирхолтой асуулга хийсэн байсан. Цөөн асуултанд хариулж үр дүнг нь тэр дор нь бодоод үзээрэй. Мөн М.Ю.Г ХХК-ын нийтэлсэн Бостан консалтинг группын матрицийн талаар уншиж ямар стратеги баримтлан өрсөлдөөнт орчинд хэрхэн давуу талыг бий болгох талаар мэдэх боломжтой нийтлэл бичсэн байсан.

Бидний мэдэх классик жишээ бол Волво компаний нэрийг сонссон хүн "аюулгүй байдал" гэсэн ойлголтыг шууд санадаг байсан шиг өнөөдөр Та бүхэн Zappos компаний тухай сонсоод "хэрэглэгчтэй харилцах алба" гэсэн ойлголтоор санах магадлалтай боллоо. Харин Таны сэтгэлд хоногшсон идшээ олох гайхалтай арга буюу ялгарах стратегийг амжилттай ашиглаж байгаа ямар Монголын компани байна?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Менежмент  
Нийтлэгдсэн огноо: February 7, 2010 by Мэнд-Орших Амартайван 
// 2 сэтгэгдэл байна.

Итгэлцэлд тулгардаг саад хотгорууд

 

Ямар ч бизнес хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурладаг гэхэд маргах хүн байхгүй биз. Харин үүнд тулгардаг саад хотгоруудад:

1)      Үнэн: хэрэглэгчиддээ үнэн зөв мэдээлэлээр хангаж байна гэдэг хамгийн чухал, хамгийн чухал! Хэрэглэгчдийг хуурахаас хурдан тарах мэдээ гэж байдаггүй,

2)      Түүх: цаг хугацааг хэн ч товчлох боломжгүйтэй адил хэрэглэгчдийн итгэлцлийг байнга [урт хугацаанд] олж, мөн дааж чаддаг байх хэрэгтэй,

3)      Нууцлалаар хангах: хэрэглэгчдийн мэдээлэлийг өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглахаас өөр байдалд ашиглахыг хатуу хорих хэрэгтэй бөгөөд үүнийгээ бас нэгэн давуу талаа болгох хэрэгтэй,

4)      Шудрага байдал: хэрэглэгчидтэй харилцаж буй үйлдэл болгондоо шудрага хандах хэрэгтэй,

5)      Амлалтууд: хэрэглэгчдэд амлалт өгсөн бол байнга хадгалж, хүрч байх хэрэгтэй,

6)      Харилцаа: бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тулгарч буй сайн болон муу мэдээлэлийг хэрэглэгчидтэйгээ байнга хуваалцаж байх хэрэгтэй,

7)      Маркетинг: бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрхэн зөв маркетингийн бодлого явуулж чадна төдий чиний хэрэглэгчдийг татах болно,

8)      Мэдээлэлийн далдлал: хэрэглэгчдийн хүссэн мэдээ, мэдээлэлээр нь хүссэн үед нь байнга хангаж байх хэрэгтэй.

Магадгүй дээр дурьдагдсан зарим зүйлс бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх тохиолдол олантаа. Харин Таны бодлоор?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Манлайлал   Менежмент  
Нийтлэгдсэн огноо: July 26, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

140 болон түүнээс бага үсэгтэд харилцах маркетер болон бизнесмэн

             Товчхондоо:

Twitter нь хэрэглэгчдийг 140 болон түүнээс бага үсэгтэд багтаан олон нийтэд болон хувийн мессеж илгээр байдлаар харилцаа үүсгэх боломж олгодог олон нийтийн харилцааны сүлжээ юм. Twitter-ыг ашиглахдаа үндсэн вэб сайтаас, гар утаснаас, төрөл бүрийн программ хангамж болон өөр маш олон төрлөөр бусдын болон хувийн мессежийг илгээх, унших боломж олгогдсон. Та зөвшөөрлийн зэрэглэлтэй хэрэглэгч үүсгэж болох бөгөөд энэ нь нийт хэрэглэгчдийн багахан л хувийг эзэлдэг байна.

            Twitter-ын тоо баримтууд:

1. Comscore компаний 2009 оны 4-р сард хийсэн судалгаагаар Twitter-ыг АНУ-д нийт 17 сая идэвхитэй хэрэглэгч ашиглаж байгаа гэж бүртгэгдсэн байна,

2. Нийт хэрэглэгчдийн 62% нь 25-54 насных,

3. Нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь интернэтийг тогтмол болон байнга ашигладаг хүмүүс гэж гарсан байна.

            Маркетерүүдэд Twitter ямар ашигтай вэ?:

1. Бренд, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хоногшуулах байдлаар тухайн нэгэн агшинд ярилцах боломж олгодог,

2. Одоогоор хамгийн хурдан хэрэглэгчдээс буцах холбоо буюу санаа бодлыг нь сонсох технологийн шийдэлтэй,

3. Бренд, бараа бүтээгдэхүүнээ блогчид болон хэвлэл мэдээлэлийнхэн шиг түгээх боломжтой,

4. Брендээ төлөөлөн шинэ хэрэглэгчийг татах боломжтой,

5. Зарим тохиолдлод хэрэглэгчидтэй байнга харилцахгүй ч тэдний санаа бодлыг хянаж, сонсох боломж олгодог,

6. Мөн хэрэглэгчдийн асуулт, гомдол зэрэгт хурдан шуурхан хариулт өгч чадах нь Брэнд-Хэрэглэгч хоёрын хооронд маш чухал харилцаа бий болгож энэ нь улмаар харилцааг зузаатгаж чаддаг.

             Маркетерүүд Twitter-ыг хэрхэн ашиглаж байна?:

Маркетерүүд нь Twitter-ыг маш олон аргаар ашиглаж болох бөгөөд доорх жишээнүүд бол мянга мянган маркетерүүдээс хамгийн сайн жишээ болж чадах компаниудийг сонгосон болно. [Тоон үзүүлэлт нь 2009 оны 5-р сарын байдлаар]

Customer service буюу хэрэглэгчдын санал бодол, гомдолыг нь барагдуулах үйлчилгээ:

Comcast [@comcastcares нь 1963 онд байгуулагдсан нэг шугамаар зурагтын кабел, интернэтийн шийдэл зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь Twitter-ыг ашиглан өөрсдийхөнө брэнд, бараа бүтээгдэхүүнтэй нь холбоотой бараг бүх сонирхсон асуултыг нь хариулж өгдөг. [одоогийн байдлаар 19,000 хэрэглэгч дагуулсан, 30,300 мэдээлэл өгсөн]

CRM [customer relationship management] буюу хэрэглэгчтэй харилцах менежмент:

H&R Block [@hrblock]нь 1955 онд үүсгэн байгуулагдсан АНУ-ын татварын талаарх мэдээлэл өгдөг, тооцоолдог гэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг компани. Тус компани нь татвартай холбоотой шинээр гарсан болон видио тайлбартай мэдээ мэдээлэлээр хангадаг. [2,900  хэрэглэгч дагуулсан 1,200 мэдээлэл өгсөн]

Humanizing Brand буюу хэрэглэгч брэнд хоёрыг ойр байлгах үүднээс Брэндээ хүнтэй дотно харилцаатай болгосон:

Zappos [@zappos] нь хэрэглэгчидтэй дотно үйлчилгээ, хямд үнэээрээ алдартай компани бөгөөд Гүйцэтгэх захирал нь АНУ-ын Silicon Vally-гаас өөрийнхөө аялалын талаар гээд бүх зүйлсээ Twitter-ээр дамжуулан бичдэг нэгэн. Тус компаний twitter.zappos.com дээр 24 цаг 7 хоногт 400,000 гаруй ажилчид нь ажилдаг гэнэ. [635,000 хэрэглэгч дагуулсан, 1,650 мэдээлэл өгсөн]

Interactivity буюу байнга мэдээ мэдээлэлээр хангах:

National geographic channel [@natgeochannel] нь байнга өөрийн нэвтэрүүлэгийн мэдээлэл, хөгжилтэй агшин, мөн уралдаануудыг заралдаг. [15,300 хэрэглэгч дагуулсан, 800 мэдээлэл оруулсан]

Personal connection буюу хувийн харилцаа үүсгэх:

The Ellen DeGeneres шоу хөтөлбөр [@theellenshow]нь үнэн алдартай телевизийн шоу хөтөлбөр. Хэрэв та энэ талаар өмнө нь сонсож байгаагүй бол заавал нэг зочлоод үзээрэй. Тэрээр заримдаа өөрийн мэдээлэлээ, зураг болон видиогоо хүргэдэг.

Twitter-ын төрөл бүрийн программууд:

Twitter нь бусдад өөрсдийн программыг зохиох боломж олгодог.

Хянах:

1. Search.twitter.com –ыг ашиглан тодорхой нэр төрлийн Twitter-т яригдаж байгаа зүйлсийг хянах,

2. Twitturly.com  болон tweetmeme.comг ашиглан хамгийн шилдгүүдийг хянах,

3. Twitscoop.com –ыг ашиглан их яригдаж байгаа зүйлсүүдийг хянах боломжтой.

Бичих:

1. Tweetlater болон Hootsuite –ыг ашиглан өөрийн бичилтийг тодрхой цагуудад хүргэхээр үлдээх,

2. Tweetdeck-нь хамгийн өргөн ашиглагддаг компьютерын болон IPhone-ны программ,

3. Bit.ly болон Cli.gs нь интернэтийн хаягийг богино үсгэнд багасгагч,

4. Twitpic болон Picktor –нь Twitter-ээр дамжуулан зураг илгээгч,

5. Topify нь таныг дагаж байгаа хүмүүсийг илүү судал боломж олгодог бөгөөд та и-майл бичих боломжтой.

6. MrTweet нь шинээр дагаж болох хүмүүсийг судлагч.

             Дүгнэвэл:

1. Үнэн зөвийг бич.

2. Сонс: бусад хүмүүс танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаж байгааг сонс.

3. Харилц: Таньтай танай брэнд, бараа бүтээгдэхүүний талаар ярилцаагүй ч гэсэн та тэр хүнтэй харилцаа үүсгэж харилц.

4. Хариул.

5. Олныг дагуулах биш үнэхээр хэрэглэгчийг дагуул.

6. Зарын чанартай болон хуурмаг мэдээлэлээс зайлсхий.

7. Тогтмол эргэлдэж байх хэрэгтэй.

Эх сурвалж: 360i компаний бэлтгэн гаргасан Social Media Playbook-ын 28-31 хуудас.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Маркетинг   Менежмент   Твиттер  
Нийтлэгдсэн огноо: July 5, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 5 сэтгэгдэл байна.

Боломж болгож, Ороо бусгааг цагийг гэтлэх аргууд...

1. Одоо байгаа бүх үндсэн хэрэглэгчрүүгээ залгаж тэдэнд баярлаж байгаагаа илэрхийл. Завшаанд нь Та өөрийн үзүүлж байгаа үйлчилгээ тань таалагдаж байгааг асуу. Мөн Таны хийж чадах өөр ямар зүйлс байгааг тодруул. Мэдээж бүгдэнэрүү нь нэг өдөр залга гэж байгаан биш, харин өдөрт таван хэрэглэгчрүүгээ ярихад хангалттай. Учир нь Танд ч бас хэрэглэгчиддээ сайхан сэтгэл төрүүлж, итгэлийг нь олоход энерги бас яриан дээрээсээ суралцах цаг хугацаа байх хэрэгтэй.

2. Хэрэглэгчиддээ харагд. Мэдээж хэрэглэгчидтэйгээ уулзахаар цаг болзсон бол, мөн Таны бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хурал цуглаанд, телевиз радиогоор. Мөн сонин хэвлэл, хэвлэлийн бага хуралд байнга харагдаж байх хэрэгтэй.

3. Үр өгөөжөө өгөхгүй байгаа хэвлэл мэдээлэл болон PR-чдаас холд.

4. Ажилчиддаа урамшуулал олго. Хэрэв тэд өөрсдийн найз нөхөд болон гэр бүлийхэнийг компаний үйлчилчлүүлэгч болгон хамруулсан тохиолдолд урамшуулал олго. Оролдлого нь танай компанид шууд мөнгөн хэлбэрээр ашиг орлого өгөхгүй байгаа хэдий ч дор хаяж л ирээдүйн хэрэглэгч байх магадлал нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.

5. Блог ашигла. Өөрийн компанид тохиолдож буй үнэнийг цаг алдалгүй дуулгаж бай. Мөн өрсөлдөгч компаниудынхаа ололттой хэсгийг дурьд.

6. Журнал хөтөл. Шинэ бизенес авчирч болох жижиг гэлтгүй бүх санаагаа тэмдэглэж бай. Бусдын нэмсэн санааг дэмж, тэгээд хэр их санаанууд нэмэгдэж байгааг байнга харж бай.

7. Сэтгэлд нь хонигшуулах зүйл хий. Таныг болон Танай компаний тухай хүмүүс хоорондоо ярих ганцхан нөхцөл бол хэрэв та үнэ цэнэтэй ярианы сэвэд хйиж чадсан бол. Хэвэр таныг энэ алхамд хөтөлж чадсан хүн байвал түүндээ байнга цаг гарга.

8. Бүтээгдэхүүнээ санал болго. Хүлээгдэж байсан хэрэглэгчиддээ эргэн холбогдож энэ сард борлуулалт бага зэрэг сул байгаагаа хэлж, тэдний захиалгыг авах боломжтой болсоноо хэл. Тэгээд эхлүүл.

9. Үнэнч хамтрагч ол. Бие биенийхээ бизнесийг харилцан ялах зарчимаар сурталчилж чадах хамтрагч ол.

10. Хэрэглэгч болгоны хэрэгцээнд тулгуурлаж үйлчил. Таны хэрэглэгч болгон одоо танаас авч байгаа үйлчилгээгээ арай илүүгээр авах боломжтой байдаг. Хамгийн дээд сэтгэл ханамжаар үйлчил. Дотно яриа үүсгэж тэд үнэхээр таны бизнест чухал болохыг мэдрүүлж, тэд маш баярлаж явдагыг ойлгуул.

11. Чухал хэрэглэгчдээ мэдэрч ажил. Хэн нэгэнд чухал хэрэглэгчдийг хөтлөж байх даалгавар өг (Office Exel ашиглахад л хангалттай). Хэрэв хэн нэгэн байнгын үйлчилгээнээсээ хоцорвол даруй залгах хэрэгтэй. Бүү хүлээ!

12. Битгий учираа олохгүй сандар. Та болон Таны бизнес хүмүүст хэрэгтэй. Тэд танд итгэх болно. Тэд таныг амжилттай байхыг хүснэ. Зардал ч хэмнэгдэх боломж гарч ирнэ. Амжилт! 

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Менежмент  
Нийтлэгдсэн огноо: July 3, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.
Quantcast