( 0 сэтгэгдэл )

Digg болон Reddit хийсэн харьцуулалт ба маркетингийн ухаалаг алхам

Эх сурвалж: Raterush.com

Дээрх харьцуулалт зураг нь Олон нийтийн мэдээлэлийн сүлжээ цахим хуудсууд болох Reddit болон Digg нарыг төрөл бүрийн тоон үзүүлэлтээр харьцуулсан байна. Зураг мянган үгний хариулт өгч чадна гэдэг шиг дээрх харьцуулалт зураг нь үнэхээр сонирхол татахуйц, уншигч нарыгаа уйдуулахгүй, мөн тэдний цаг завыг нь хэмнэж чадах байдлаар хийгджээ.

Гэтэл энэхүү хүнд хэрэгтэй, цэгцтэй харьцуулалт зургийг хэн ямар зорилгоор хийв? Rate Rush гэх хувийн санхүүгийн мэдээлэлээ хөтлөх программ нь өөрсдийн цахим хуудсын уншигчдын тоог нэмэгдүүлэх болон брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчиллах зорилгоор хийжээ. Ухаалаг биш байна гэж үү? Тэд уламжлалт маркетинг болон зар сурталчилгааны аргууд болох TV, Сонин сэтгүүл, мөн Spam и-майл маркетингийн хувилбаруудыг сонголгүй хүн хэрэгцээтэй мэдээлэл өгч улмаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад таниулж, сурталчилж байна. Тус компаний хийсэн энэхүү харьцуулалт зураг нь өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэлтэй ямар ч холбогдолгүй хэдий ч тэд хүнд хэрэгтэй мэдээ мэдээлэл бэлтгэх нь эргээд тэдэнд хэрэгтэй зүйлс нар нь болох цахим хуудаст зочлогсдын тоог нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгч бүртгэн авах, мөн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн үр дүнг авчирч чадна гэдгийг ойлгосон байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Үнэр гаргадаг гадаах зар сурталчилгааны самбар

Жирийн нэг гадаах зар сурталчилгааны самбар боловч энэхүү самбар нь өөрөөсөө үнэр гаргаж ойр хавиар нь өнгөрөх хүмүүсийн зөвхөн нүдэнд өртөх бус үнэрлэх эрхтэнд нь нөлөөлж чаддаг юм.

Хэдийгээр гадаах зар сурталчилгааны самбар нь уламжлалт маркетингийн зардал өндөртэй, маркетингийн зардлыг өгөөж тооцоход хүндрэлтэй боловч энэхүү шийдэл нь өвөрмөц мөн вайрал хэлбэрээр олон хүнд хүрч байгааг нь харахад зөв шийдэл болжээ гэж бодож байна. Харин Та юу гэж бодож байна?

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Танай байгууллагад шинэ лого хэрэгтэй юу?

 

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Маркетингийн үүсэл хөгжил

Танд дээрх зурагт мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг  
( 0 сэтгэгдэл )

Брэндингээс суралцах нь

Эх сурвалж: Max Lenderman

Тайлбаргүй.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Брэндинг   Маркетинг  
( 5 сэтгэгдэл )

2010 онд зар сурталчилгаа интернэтэд түлхүү анхаарах нь

АНУ-ын Калифорни мужид байрлах Outsell гэх судалгаа шинжилгээ, нийтлэл, мөн бизнес зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг компани АНУ-ын нийт компаниудын 2010 онд зарцуулах зар сурталчилгааны төсвийг таамаглан гаргажээ.

Энэхүү судалгааны дүгнэлт: АНУ-ын компаниудын 2010 оны зар сурталчилгааны зардал нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 хувь өсөх бөгөөд энэ нь 368 тэрбум доллар байх болно гэжээ. 2010 онд компаниудын зарцуулах зар сурталчилгааны зардлыг тооцоолохдоо үндсэн дөрвөн төрөл болох гар утас, хэвэлмэл материал, зурагт радио кино, мөн интернэт гэж ангилсан байна. Үүнд АНУ-ын компаниуд 2010 онд интернэтийн сувгаар дамжуулан хүргэх зар сурталчилгаанд 119.6 тэрбум доллар буюу энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 9.6 % -иар өсч байгаа нь анх удаа уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал, зурагт, болон радио ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудаас илүү гарна гэсэн тооцоолол гаргасан нь ихэд сонирхолтой санагдлаа. Мөн тус судалгаанд уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал болон зурагт ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудын зардал 3% болон 3.8 % -иар тус тус буурна гэж гарчээ. Энэхүү таамаглал хэрхэн үнэн бодит байсныг магадгүй ирэх оны эхэн саруудад гарах судалгааны дүгнэлтээр хүргэх болов уу.

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Зар сурталчилгаа" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
( 0 сэтгэгдэл )

Max Lenderman

Max Lenderman нь Experience the message, Brand new world гэх номуудын зохиогч, маркетер (experiential marketer), мөн илтгэгч юм. Доорх видио бичлэг нь 2009 оны 11-р сарын 25-нь өдөр хийгдсэн. Доорх бичлэгт тэрээр маш олон сонирхолтой маркетингийн ажиглалт, судалгаа шинжилгээ, мөн шинэ санаа санаачлагуудыг хуваалцах болно. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна:

Цөөн хэдэн чухал санааг дүгнэвэл:

  1. Урьд өмнө нь хэрэглэгч нарын анхаарлыг татах зорилгоор маркетингийн төрөл бүрийн арга хэрэгсэл зохион байгуулагддаг байсан нь Хэрэглэгч нарыг сонсох, тэдний итгэлийг олох, мөн тэдэнтэй итгэлцэл үүсгэх маркетингийн арга болон өөрчлөгдөж байна.
  2. Хэрэглэгчид нартаа зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ хэр гайхалтайг нь хэлээд байх биш тэд нарт үзүүлэх, гарт нь мэдрүүлэх, мөн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан тэдний сэтгэлд хүрч ажиллах хэрэгтэй.
  3. Энэтхэг улсад хотоос зайдуу амьдардаг хүмүүст Nokia, Google, мөн бусад компаниуд бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ хүргэх гэж хотод гарсан зар сурталчилгааг театерчилсан байдлаар дуулж, бүжиглэж давтан хүргэдэг гэнэ.
  4. 300-400 сая орлого багатай (ядуу) Энэтхэг хүмүүст гар утас (үйлчилгээ) худалдаалах нь амар уу? АНУ-д 19 настай залуусыг дайнд явахыг ятгах нь амар уу? Сонирхолтой (Мянга хэлэхээр нэг үзүүл)
  5. AMP Energy гэх түргэн хугацаанд энерги өгөх үйлчилгээтэй ундааны (бөөн элсэн чихэр!) зохион байгуулсан арга хэмжээ. Сонирхолтой (Мянга хэлэхээр нэг үзүүл)
  6. AXE-ын зохион байгуулсан "The Worlds Dirties Film" гэх компанит ажил (Мянга хэлэхээр нэг үзүүл. Мөн нэг реклам хийгээд орхих биш компанит ажил болгож байх)
  7. Хятадуудын юм дуурайх (хулгайлах, хуулбарлах, гэх мэт) чадвар.
  8. Authenticity буюу тухайн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний оригналь мөн чанар нь яагаад чухал болох? хэрхэн хулгайлуулахгүй хадгалах. Жиш: Apple компани хэрэглэгч нартаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөрсдийн дэлгүүрээр дамжуулан сонирхсон асуултанд нь хариулах, сургалт зохион байгуулах, ганцаарчилсан зөвөлгөө өгөх үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлдэг гэх мэт.
  9. Big think! буюу Том сэтгэ санаа: Русски Стандарт (манайд ч бас хуулбар нь байдаг)-ын ухаалаг шийдэл, 7 Eleven, Red Bull, гэх мэт.
  10. Goodness буюу нийгэмд эерэгээр нөлөөлөх: Гадаах зар сурталчилгааны самбар тавихыг хориглосон газар нийгэмд тустай үйл буюу гадаа гудамжанд гэрэл өгөх, сургууль цэцэрлэгийг цахилгаанжуулах гэх мэт сайн үйлс хийсэн банкны гадаа байрлуулсан нарны хүчээр ажилдаг зар сурталчилгааны самбар, үнэ төлбөргүй дугуй өгөх, олон нийтэд 00 өрөөгөөр үйлчлэх (P&G), мөн байгалийн гамшиг тохиолдсон үед компани (P&G) хэрхэн нийгэмд тустай ажил цаг алдалгүй зохион байгуулж байх гэх мэт.

Миний бодлоор Goodness буюу Cause Marketing гэх маркетингийн арга нь манай орон шиг цөөн хүн амтай улс орны хувьд маш оновчтой шийдэл мэт санагддаг. Монголын булиа компаниудын маркетер нар зарим талаараа зурагтын зар сурталчилгаа гэдэг хэдий сайн хийгдсэн ч нэг ч хүний амьдралд тус болохгүй, амьдралд нь нэмэр болохгүй, зовлонг нь хөнгөлж чадахгүй гэдгийг ойлгох л хэрэгтэй. Тэдэнд хангалттай төсөв бий, хүн хүч бий, сэтгэл бий. Гэтэл толгойгоо ажиллуулах биш мөнгө үрэх амар аргыг л сонгох юм. Сүүлийн саруудад хүндээр өвдсөн гэх, мөнгөний туслалцаа үзүүлээч гэх олон мессеж ирэх боллоо. Магадгүй олон төрлийн мэдээ мэдээлэлийн суваг ашиглаж байгаагын тус болов уу. Маркетер Та бүхэн ийм төрлийн мессежийг нэг сарынхаа компанит ажил болгоё гэж захирал нартаа хэлж үзсэн үү? Нэг хүний амыг нэг хоёр гурван сарынхаа зурагтын зар сурталчилгааны зардлаар аварч болно гэж бодож үзсэн үү? ( ЗА ; Lotus Хүүхдийн асрамжын байгууллага ; EduRelief хүүхдийн байгууллага ; Blue Sky Education хүүхдийн байгууллага ; Монголын хүүхдийн байгууллага ; гэх мэт ) Мэдээж та бүхэн хэлж үзсэн, мэдээж та бүхэн бодож үзсэн гэхдээ дахиад нэг сайн бодоод үзээрэй. Баярлалаа.

Танд дээрх илтгэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг  
( 2 сэтгэгдэл )

Social media-тай холбоотой бичлэгүүд

"Social media гэх ойлголт"-той холбоотой бичлэгүүдийн түүвэр:

1. Commoncraft [http://www.commoncraft.com/] нь төрөл бүрийн зүйлсийг видио бичлэг болгон маш энгийнээр тайлбарладаг компани. Тэдний бэлтгэсэн “Social media in Plain English”  бичлэгийг сонирхоцгооё:

2. Youtube- дээрх Buencaminos [http://www.youtube.com/user/buencaminos] хэрэглэгчийн нэрээр ‘’2008 latest edition - Did you know 3.0 – from meeting in Rome this year” нэрээр хийгдсэн бичлэг:


3. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’Social Media Revolution” нэрээр хийгдсэн бичлэг:

4. Youtube- дээрх "Shift Happens" буюу "өөрчлөлт үргэлжилсээр" видио бичилгийн 2009 оны намрын статистик мэдээ, мэдээлэл:

5. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’ Social Media ROIнэрээр хийгдсэн бичлэг:

6. Youtube дээрх RobCottingham [http://www.youtube.com/user/RobCottingham] хэрэглэгчийн нэрээр "2009 in Social Media" нэрээр хийгдсэн бичлэг:

7. JESS3 гэх компаний бэлтгэсэн "The State of the Internet" бичлэг:

Танд дээрх цуврал бичилгүүд талагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Маркетингийн албаны дарга

“Forbes CMO Summit” буюу Forbes компаниас зохион байгуулсан маркетингийн албаны дарга нарын уулзалт, цуглааны үеэр хийгдсэн гурван асуулт хариулт ярилцлага:

Forbes: Өнөөгийн түвшинд ямар ур чадвартай Маркетингийн албаны дарга нар амжилттай байна вэ?

      1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Удирдан зохион байгуулах чадвартай (Leadership),
  2. Холыг харах чадвартай (Vision),
  3. Маркетингийн албаны дарга нь өөрөө (Chief Growth Officer), (Chief Customer Officer), (Chief Communication Officer) мөн бусад маркетингийн албаны ажилтнуудаасаа мэдлэг, ур чадвараараа илүү байх,

       2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:

  1. Багаар ажиллах (Collaboration) чадвартай байх,

       3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:

  1. Орчноосоо суралцах (Adaptability) чадвартай байх,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. Асуудалд зоригтой хандах (Fearless) чадвартай хүмүүс өнөөгийн цаг үед амжилттай маркетингийн албаны дарга гэж тооцогдоно.

Forbes: 2010 оны зар сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх үү, багасгах уу, эсвэл хэвээр хадгалах уу?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Өсгөх шалтгаан олж харахгүй байгаа.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

  1. Хэвээр хадгална. Гэхдээ энэхүү зардалд Social media-д зарцуулах зардлыг түлхүү анхаарна.

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

  1. Тухайн байдлаас шалтгаалана.

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. 2-3 хувиар өсгөнө.

Forbes: 2010 он таны бодлоор?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан энэ цагт маркетерүүд л зөв бодлого, ур чадвараар өөрсдийн компанийг аврах болно.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

1. Корпорациуд болон бусад бизнесийн байгууллагууд өөрсдийн ажилчдыг Social Media-д ямар байр суурьтай оролцуулах талаар бодлого боловсруулах, мөн үүнийг ажил болгон хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарах болно. Учир нь тэд Social Media-д яригдаж буй өөрсдийнхөнө тухай сайн нь ч, муу ч мэдээ, мэдээлэлийг зогсоож чадахгүйг ойлгох болно. Мөн тэд Social Media-д заавал оролцох ёстойг ойлгох болно,

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

1. Тэдний хэрэглэгчид буюу (Denuo Group-ээс маркетингийн зөвөлгөө авдаг компаниуд) 20-30 хувиар илүүтэйгээр Social media-д анхаарлаа хандуулах болно.

Танд дээрх ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
( 0 сэтгэгдэл )

Маркетерүүд хаачих вэ?

Gary Vaynerchuk (http://twitter.com/garyvee) нь WINE GUY буюу "Виноны залуу" гэдэг нэрээрээ social media ертөнцөд алдартай нэгэн. Хэрэв Та түүний тухай анх удаа сонсож байгаа бол түүний блог (http://garyvaynerchuk.com/) -оор зочилж "эрч хүч ба сонирхол" гэдэг үгэнд хөтлөгдөн өөрийн блогоо бичдэг залуугийн хэрхэн амжилтанд хүргэсэн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Дээрх видио бичлэгт Гайрий (Gary) нь сэтгүүлийн зах дээрх булиа компаниудын нэг болох Gourment (http://www.gourmet.com/) -ын үүд хаалгаа хаах болсныг мөн жишээ болгон тухайн сэтгүүл дээр мянга мянган доллараар зар сурталчилгааны талбай худалдан авсан компаниудын хэрхэн буруу маркетинг бодлоготой байсан талаар ярих болно.

Тэрээр хэлэхдээ компаниуд интернэтийн орчинд өөрсдийн community буюу үнэнч хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлэх ёстой талаар мөн ямарч компани өөрсдийн салбар дахь "эрч хүч ба сонирхол" -доо хөтлөгдсөн блогеруудтай хамтран ажиллаж эхлэх болсныг хэллээ.

Түүний эрч хүч, ярианы урлаг, хэлж буй санаа Танд таалагдав уу?

Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast