Ирээдүйн зар сурталчилгаа

         

Зурагтын зар сурталчилгаа, гадаах баннер, цаашлаад олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд ашиглан зар сурталчилгаагаа хэрэглэгч нартаа хүргэх нь ирээдүйд үр өгөөж багатай болж энэ нь компаниудыг өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ зар сурталчилгааг жинхэнэ мөнгө дээр хэвлэх болно.

Ийм үе ирэх болов уу? Та юу гэж бодож байна?

|

The Rise of Social Gaming

Эх сурвалж: onlineschools.org

Өмнөх нийтлэлдээ Rate Rush гэх санхүүгийн мэдээллээ хөтлөх программ хэрхэн сонирхолтой зурагт мэдээлэл ашиглан олон мянган хэрэглэгч нарыг өөрийн вэб хуудастаа авчирч чадсан, тэр нь ямар зөв маркетинг зар сурталчилгааны шийдэл болсон талаар нийтлэл бичиж байсан.

Дээрх зурагт мэдээлэл нь OnlineSchools гэх цахим орчинд их дээд сургуулиудын зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгуулагын бэлтэгсэн цахим орчин дахь тоглоомуудын талаарх зурагт мэдээлэл байна. Хэдийгээр энэхүү мэдээлэл тус байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралгүй хэдий ч тэдний сонихролтой мэдээлэл хүмүүст хүргэх нь олон хэрэглэгч нарыг бүрдүүлж чадна гэдгийг мэдэж буй нь маш зөв маркетинг бодлгого юм. Хямд зардлаар олон хэрэглэгч нарт хүрнэ гэдэг энэхүү зурагт мэдээллийн компанит ажлын зорилго нь юм.

|

Үнэр гаргадаг гадаах зар сурталчилгааны самбар

Жирийн нэг гадаах зар сурталчилгааны самбар боловч энэхүү самбар нь өөрөөсөө үнэр гаргаж ойр хавиар нь өнгөрөх хүмүүсийн зөвхөн нүдэнд өртөх бус үнэрлэх эрхтэнд нь нөлөөлж чаддаг юм.

Хэдийгээр гадаах зар сурталчилгааны самбар нь уламжлалт маркетингийн зардал өндөртэй, маркетингийн зардлыг өгөөж тооцоход хүндрэлтэй боловч энэхүү шийдэл нь өвөрмөц мөн вайрал хэлбэрээр олон хүнд хүрч байгааг нь харахад зөв шийдэл болжээ гэж бодож байна. Харин Та юу гэж бодож байна?

|

2010 онд зар сурталчилгаа интернэтэд түлхүү анхаарах нь

АНУ-ын Калифорни мужид байрлах Outsell гэх судалгаа шинжилгээ, нийтлэл, мөн бизнес зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг компани АНУ-ын нийт компаниудын 2010 онд зарцуулах зар сурталчилгааны төсвийг таамаглан гаргажээ.

Энэхүү судалгааны дүгнэлт: АНУ-ын компаниудын 2010 оны зар сурталчилгааны зардал нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 хувь өсөх бөгөөд энэ нь 368 тэрбум доллар байх болно гэжээ. 2010 онд компаниудын зарцуулах зар сурталчилгааны зардлыг тооцоолохдоо үндсэн дөрвөн төрөл болох гар утас, хэвэлмэл материал, зурагт радио кино, мөн интернэт гэж ангилсан байна. Үүнд АНУ-ын компаниуд 2010 онд интернэтийн сувгаар дамжуулан хүргэх зар сурталчилгаанд 119.6 тэрбум доллар буюу энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 9.6 % -иар өсч байгаа нь анх удаа уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал, зурагт, болон радио ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудаас илүү гарна гэсэн тооцоолол гаргасан нь ихэд сонирхолтой санагдлаа. Мөн тус судалгаанд уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал болон зурагт ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудын зардал 3% болон 3.8 % -иар тус тус буурна гэж гарчээ. Энэхүү таамаглал хэрхэн үнэн бодит байсныг магадгүй ирэх оны эхэн саруудад гарах судалгааны дүгнэлтээр хүргэх болов уу.

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Зар сурталчилгаа" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|

Зар сурталчилгаа ба Олон нийтийн харилцаа

Зар сурталчилгаа гэдэг бол чи хүмүүст өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар агуу болохыг хэлж байгаа хэрэг, харин PR буюу олон нийтийн харилцаа нь хэн нэгэн танай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар агуу болохыг хүмүүст хэлж байгаа хэрэг гэж Guy Kawasaki  тайлбарласан байдаг.

Зар сурталчилгаа болон олон нийтийн харилцааны давуу болон сул талуудыг дурьдвал:

1)      Зар сурталчилгаанд Та зайлшгүй мөнгө зарцуулах хэрэгтэй байдаг. Харин олон нийтийн харилцаанд бараг л мөнгө зарцуулах шаардлагагүй байдаг. Учир нь олон нийтийн харилцаа нь ихэвчлэн итгэлцэл үүссэн хүмүүсийн хооронд явагддаг.

2)      Та зар сурталчилгааг байнга явуулах боломжтой. Зар сурталчилгаа нь зөвхөн танай компаний мөнгө дуусах цагаар л хязгаарлагддаг. Харин олон нийтийн харилцаа нь хүмүүс хоорондын итгэлцэл дээр оршдог бөгөөд энэхүү итгэлцэл дээр үүссэн харилцаанд өрсөлдөгч компаний зар сурталчилгааны нөлөөлөл ямар ч үр дүнгүй байдаг гэж хэлэхэд болно.

3)      Зар сурталчилгааны давуу талуудад цаг хугацаа хэмнэх, орон зайн хамааралгүй зорилтод зах зээлд цацах, хүртээмж ихтэй, мөн хэнд хүргэж болох/болохгүй гэдгээ хянах хүртэл эрхтэй гэдгээрээ давуу талуудтай байдаг. Зарим тохиолдолд зар сурталчилгааны олон талын давуу чанаруудтай  маргашгүй байдалд хүрдэг. Гэхдээ л зорилтод зах зээлд үнэхээр хүрч чадсан/чадаагүйг дүгнэх, хүмүүст үнэхээр итгэлцэл үүсгэж худалдан авах хүсэл үүсгэж чадсан эсэх гэдэг асуултуудад хэзээ ч харилт өгч чаддаггүй нь эргээд дүгнэхэд асуудал үүсгэдэг.

Дээрхээс дүгнээд олон нийтийн харилцаа нь зар сурталчилгаанаас илүү үр өгөөжтэй гэж хэлэхэд болох уу? Таны бодол?

|
Төрөл:   Зар сурталчилгаа  

АНУ-ын Top 100-аас хамгийн их зар сурталчилгааны зардал гаргасан компани

Procter & Gamble Co.
1
U.S. advertising spending $4,838.1 million
U.S. AD SPENDING ($ in thousands)
By media20082007% chg
Magazine$899,693$889,6921.1
Sunday magazine45,62546,439-1.8
B-to-B magazine3,8156,420-40.6
Local magazine2342292.2
Spanish-language magazine6,8835,74919.7
Newspaper22,34453,392-58.2
National newspaper5,2639,105-42.2
Spanish-language newspaper492969.0
FSI (freestanding inserts)159,446144,69010.2
Network TV829,116915,562-9.4
Spot TV114,554134,530-14.8
Syndicated TV269,999308,628-12.5
Cable TV networks783,412864,554-9.4
Spanish-language network TV156,473132,84417.8
Network radio6,14513,638-54.9
National spot radio7,1135,52528.7
Local radio7,7656,65616.7
Outdoor2,3231,77231.1
Internet (display only)47,02944,1646.5
  Measured media3,367,2813,583,618-6.0
  Unmeasured spending1,470,8411,596,384-7.9
  Total4,838,1225,180,002-6.6
Media spending by megabrand20082007% chg
Olay357,439390,632-8.5
Gillette239,685173,66138.0
Crest207,967237,724-12.5
Cover Girl200,492155,07529.3
Pantene158,513206,715-23.3
Febreze108,449150,225-27.8
Tide103,767105,726-1.9
Swiffer103,195149,934-31.2
Charmin93,06067,27138.3
Clairol91,89279,93615.0
Head & Shoulders88,41573,05521.0
Secret88,21685,4523.2
Actonel79,26157,44138.0
Duracell77,81673,3926.0
Iams66,39773,589-9.8
Bounty65,94853,83622.5
DayQuil & NyQuil63,52284,774-25.1
Always60,80059,3052.5
Downy59,51445,69130.3
Prilosec57,44497,434-41.0
Old Spice57,19950,32913.7
Oral-B56,23693,093-39.6
Pampers50,21668,432-26.6
Herbal Essences46,52752,879-12.0
Procter & Gamble43,97941,0017.3
Gain43,78826,83363.2
Max Factor35,37735,795-1.2
Dawn33,42652,541-36.4
Mr. Clean33,24378,463-57.6
Dolce & Gabbana32,08527,22117.9
Tampax30,37853,168-42.9
Aussie25,36334,056-25.5
Puffs24,56420,95717.2
Cascade24,40831,630-22.8
Pepto-Bismol24,04228,135-14.5
Vicks23,81839,166-39.2
Metamucil23,47328,270-17.0
Pur19,88935,617-44.2
Luvs19,64814,27737.6
UnderJams18,4300NA
Bounce16,69012,21836.6
Gucci14,3759,41852.6
Cheer14,24618,756-24.0
Fixodent14,13111,29825.1
Aquacurrent Science13,4720NA
Braun13,15426,553-50.5
SALES & EARNINGS ($ in millions; for fiscal year ended 6/30/08 and comparable prior year)
Procter & Gamble Co. (NYSE: PG)
Worldwide20082007% chg
Sales$83,503$76,4769.2
Earnings12,07510,34016.8
Geographic sales20082007% chg
International50,49844,53013.4
U.S.33,00531,9463.3
Division sales20082007% chg
Fabric & Home Care23,83121,46911.0
Beauty19,51517,8899.1
Health Care14,57813,3818.9
Baby Care & Family Care13,89812,7269.2
Grooming8,2547,43711.0
Snacks, Coffee & Pet Care4,8524,5376.9
Corporate-1,425-963NA

2009 оны 6-р сарын 22-нд шинэчлэгдсэн: АНУ-ын томоохон 100 комданиудын дундаас хийгдсэн хамгийн их зар сурталчилгааны зардал гаргасан компаниар 4,838.1 сая долларын зарцуулалтай Procter & Gambel компани тодорсон байна. 2007 болон 2008 оны Зар сурталчилгааны өөрчлөлт болон орлогын харцуулсан байгаа нь маш сонирхууштай юм.

Эх сурвалж: http://is.gd/1qF7g

|
Төрөл:   Зар сурталчилгаа  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast