Posterous
Мэнд-Орших is using Posterous to post everything online. Shouldn't you?
Tugsult_thumb
 

[ mendorshikh.com ]

| Inbound Marketing | Social media | Community |

Зар сурталчилгаа маш их нөлөөлж болох уу?

Зар сурталчилгааны нийтлэг зорилго бол бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон хүнд хүргэх. Олон хүнд хүргэх олон хувилбарууд байдаг: их мөнгө төлж их хүнд хүргэх аль эсвэл бага мөнгө төлж их хүнд хүргэх. Бага мөнгө төлж олон хүнд хүргэхийн тулд ямар ч хүн өөрийн эрхгүй дуу алдам, ургаш гүйлгэн дахин үзэх, мөн хүмүүс хоорондын жагшин яриулж чадах тийм нэгэн сонирхолтой санаатай байх ёстой. Урьд өмнө нь Та бүхэнд вайрал видио, вайрал маркетинг, мөн вайрал гэх ойлголттой холбоотой мэдээлэлүүдийг хүргэж байсан.

Харин энэ удаа Acne Advertising гэх зар сурталчилгааны компаний хийсэн нэгэн сонирхолтой, маш олон, тиймээ маш олон хүнд хүрч чадсан зар сурталчилгааны үр дүнгийн талаар хүргэж байна:

Дүгнэлт:

Зар сурталчилгаа хэтэрхий олон хүнд нөлөөлж болох уу? гэсэн асуултын хариултыг үзлээ. Зар сурталчилгааны санаа нь оновчтой, өвөрмөц, энгийн, мөн "Энэ том одоо юу вэ?" гэж дуу алдуулах бүтээл болжээ. Тухайн обектийн хажуугаар өнгөрөх хүмүүст дэлхийн байгаль орчинд тулгамдаж буй асуудал болох цаг уурын дулааралтай тэмцэж болох хамгийн энгийн шийдэл ашигласан нь тухайн хүмүүсийг хүн төрлөхтөний гаргасан алдааг эргэн харах, өөрт байгаа боломж, бололцоог ашиглаж цаг уурын дулааралтай тэмцэхийг уриалсан ухаалаг, энгийн, мөн дараа гэрээс гарахдаа машинаа унах уу? автобусаар явах уу? гэж бодол төрүүлж чадах сэтгэлд хоногшсон зар сурталчилгаа болсон байна.

Олон хүнд хүргэх хамгийн хүчтэй боловч хамгийн үнэтэй зар сурталчилгааны хэрэгсэл бол телевизийн суваг. Их мөнгө төлөхгүй телевизийн сувгаар гарах цорын ганц арга бол зар сурталчилгаа нь өөрөө мэдээний түүх болох явдал юм. Ингэж чадвал тухайн мэдээний түүх нь уламжлалт болон бусад бүхий л төрлийн зар сурталчилгааны сувгуудаар өөрөө тархаж чаддаг. Тус зар сурталчилгаа нь энэхүү бичигдээгүй хуулийн нотолгоо юм. Мөн тухайн зар сурталчилгааг илүү үр дүнтэй болгох үүднээс видио камераар тухайн обектийг өнгөрөн гарах машиний тоог бүртгэн, тэдгээрийн байгальд үзүүлэх хор нөлөөлөлийг тухайн зар сурталчилгааний обект болох Coach автобусыг ашиглаж болох байсан үр дүнтэй харьцуулан гаргасан статистик мэдээлэл нь хүмүүст маш энгийн ойлгомжтой байдлаар хүрч чадсан нь тухайн зар сурталчилгааны маш оновчтой шийдлүүдийн нэг байлаа.

Харин Монголын ихэнх маркетерүүдийн хувьд бусдын хийсэн зүйлсээс суралцах гэдэг ойлголт хуулбарлах гэж амьдралд орчуулагдаад байдаг. Бусдаас хуулбарлаагүй, энгийн мөртөө бас онцгой, мөн олон хүнд хүрч чадах зар сурталчилгаа хийхэд бидэнд ямар зүйлс муугаар нөлөөлөөд байна? Таны амьдрал маш ихээр нөлөөлж чадсан Монгол зар сурталчилгаа бий юу?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Вайрал маркетинг  
Нийтлэгдсэн огноо: January 31, 2010 by Мэнд-Орших Амартайван 
// 5 сэтгэгдэл байна.

Mattress Dominoes дэлхийн рекорд хийх оролдлого

Bensons for Beds (http://www.bensonsforbeds.co.uk/home.aspx) компани энэхүү видио бичлэг хийхэд хэдэн доллар зарцуулсан бол? Асуултын хариу нь магадгүй хэд хэдэн удаагийн оролдлого л болов уу. Харин энэхүү видио бичилгийг 2009 оны 11-р сарын байдлаар 734 гаруй мянган хүн үзсэн байна. Багагүй үзүүлэлт шүү.

Өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирсон шинэлэг, инээдтэй, зарим хүн өглөө босоод санаж байх ийм төрлийн реклам хийхэд тийм хэцүү гэж үү? Мөн заавал өндөр төсөвтэй видио зар сурталчилгаа, гадаах самбар, сонингийн зар сурталчилгаа хийх хэрэг байна гэж үү?

Үгүй л болов уу. Хамгийн гол нь амжилттай вайрал маркетинг (видио, зураг, зурагт хуудас, хэдэн өгүүлбэр гэх мэт) хийж чадвал хэвлэл мэдээлэл, зурагтын мэдээний хөтөлбөр өөрсдөө Танай бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг үнэ төлбөргүй мэдээлэлдэг болсон цаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Вайрал маркетинг  
Нийтлэгдсэн огноо: November 15, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

Вайрал мэдээлэл ба Вайрал маркетинг

Вайрал маркетинг гэдэг ойлголтын талаар өмнө нь вайрал маркетинг гэж нийтлэл бичиж байсан. Мөн вайрал маркетингтай холбоотой маш сонирхолтой нийтлэлийг В. Ганзориг бичсэн байсан. Та энд дарж унших боломжтой.

Харин Youtube дээр саяхан 2009 оны 10-р сарын 23 нд орсон “Worst parking job ever!” нэртэй доорх видио бичилгийг өнөөдрийн байдлаар 1,785,217 хүн үзжээ:

Үнэхээр ингэж машин тавиад зугтдаг бол яахуу? Гэхдээ жолооч нь хэргийн газраас зугтсан гэсэн үндэслэлээр баривчлагдсан гэсэн. Харин энэхүү үйл явдлын дараагаар Канад дахь Hyundai компани ямар хариулт өгсөныг доорх бичилгээс үзнэ үү:

Хохирогч залуу ингээд шинэ машинтай боллоо. Үнэхээр азтай залуу юм. Харин хохирогчийн машины хажууд байсан нөгөө машины эзэн шинэ машин авсан болов уу? Одоохондоо тийм мэдээлэл байхгүй байна. Учир нь магадгүй түүний машиг Hyundai маркийн машин биш байсан байх.

Канад дахь Hyundai компани хүмүүсийн анхаарлыг маш их татсан энэхүү вайрал мэдээлэлийг ашиглан маш зөв аргаар зах зээл дээр өөрсдийгөө сурталчилж чадлаа гэж би бодож байна. Одоо тэхээр машин худалдан авахаар зэхэж буй Канад улсад оршин суугаа хүмүүс болон энэхүү бичилгийг үзсэн бүх хүн Hyundai маркийн машин худалдан авах уу? Асуултын хариулт шууд тийм биш ч гэсэн тэд (Канад улсад суугаа иргэд болон энэхүү бичилгийг үзсэн бүх хүмүүс) хэрвээ машин авахаар бодож байгаа бол Hyundai компаний энэхүү хэрэглэгчдээ бэлэг барьж буй бичилгийг бодохгүй гэх газаргүй. Танд энэхүү Hyundai компаний хэрэглэгчдээ барьж буй сурприз юу гэж санагдав? Та хэрвээ машин худалдан авахаар бодож байгаа бол энэ талаар бодох уу?

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Вайрал маркетинг  
Нийтлэгдсэн огноо: November 5, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.

Вайрал маркетинг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Вайрал маркетинг”-ийн тухай бичихээсээ өмнө Google болон Bing-ээс яг энэ сэдвээр ямар хүмүүс бичиж байсан талаар судалж, аль болох ижил мэдээлэл оруулахгүй мөн бусад залуусынхаа хийсэн мэдээлэлийг нэгтгэж цэгцлэхийг хичээлээ. Вирал маркетинг болон Вайрал маркетинггэж хоёр төрөлөөр хайж үзлээ. Харин миний бодлоор Вайрал маркетинггэж бичих нь зөв болов уу гэж хувьдаа бодож байгаа. Вирал маркетинггэж хайсан хайлтын үр дүнд хэдэн Орос вэб хуудаснуудын араас Ж. Солонгоогын и-маркетинг блог дахь бичилт мөн зохиогчийн нэргүй Залуухан маркетерын залхуудаа ертөнц блог дахь бичилт нар гарч ирж байлаа. Харин Вайрал маркетинг" гэж хайхад Маркетингсэтгүүлийн энэ сэдвээр бичиж байсан бичилт хамгийн эхэнд гарч ирж байсан. Блог ашиглахын давуу тал нь танд SEO буюу Search Engine Optimization тусгайлан блогтоо хийх шаардлагагүй байдаг бөгөөд хамгийн энгийн зөвөлгөө хэлэхэд та гарчигаа алдаагүй, зөв сонгосон тохиолдолд ямар ч хайлтын системд өртөгдөж бусдаас дээгүүр хүний нүдэнд харагдах боломжтой байдаг. Мөн SEO талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших, мөн өөрийн вэб сайтыг хайлтын системийн эхэнд байрлуулахыг хүсвэл Ч. Мэргэний вэб-гуру вэб сайтаар зочилход илүүдэхгүй.

Вайрал маркетингийн үүсэл хөгжил болон тодорхойлолтын талаар бусад залуустайгаа өрсөлдөж яриад яахав гэж бодоод тэд нарын дурьдаагүй сэдэв, жишээг хөндөхөөр шийдлээ. Вайрал маркетингийн тухай бүрэн ойлголттой болохын тулд хэд хэдэн үнэхээр амжилттай Вайрал маркетинг ашиглаж чадсан компаниудын кайстэй танилцах хэрэгтэй байх.

Видио вайрал маркетинг: Одоогийн байдлаар Youtube-д 2,224,961 хүн үзээд буй нэгэн амжилттай болсон видио вайрал маркетинг бичлэг:

Megawoosh.com –ын энэхүү сонирхолтой бичлэгийг найз нөхөд эсвэл хэн нэгнээс Та хүлээн авлаа гэж бод. Тэгвэл та энэ хүн яагаад? Юуны учир энийг хийх болов?” гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асууж цааш сонирхох болдог. Энэхүү мэдрэмжийг вайрал маркетинг төрүүлж чаддаг. Энэ вайрал маркетингийн хамгийн амттай хэсэг. Мөн хүлээн авсан хүн заавал өөрийнхөө мэддэг бусад хүмүүст дахин и-майлээр, эсвэл бусад олон нийтийн сүлжээнүүд болох Facebook, twitter зэргийг ашиглан бусад хүмүүст хүргэдэг. Бас нэгэн видио вайрал маркетингийг амжилттай ашиглаж буй компани бол T-Mobile бөгөөд түүний “Life is for sharing” олон ангит видио бичлэгүүд нь үнэхээр амжилттай хэрэглэгдэж байна:

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дээрх Megawoosh-ын жишээн дээр бид видио вайрал маркетинг ашиглах нь Хүнд бусадтайгаа хуваалцах мэдрэмж төрдөг талаар яриж байсан бол харин энэхүү T-Mobile-ын бичлэгээс амжилттай санаагаа хүн бүрт хоногшуулах зорилгоор олон ангитай хийх нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.

Мөн вайрал маркетингийн видио хувилбаруудыг олон мянган үзэгч үзсэнээр нь жагсааж бэлтгэдэг нэгэн вэб сайт бол viral video chart. Гэхдээ энэ дашрамж маркетерууддаа гэж захихад: санаа авах зорилгоор ирээдүйн зар сурталчилгаандаа гадаадын зар сурталчилгааны төлөв, хандлагыг ажиглаж санаа авах өөр, харин яг таг хуулбарлах гэдэг бол байж болшгүй зүйл. Учир нь хэрэв таны зар сурталчилгаа бусдаас хуулбарласан нь олон нийтэд ойлгомжтой болвол үнэхээр арьлашгүй хар PR болно гэдгийг санах хэрэгтэй.

Блог вайрал маркетинг: Монголд хувь хүн болгон бараг блогтой гэхэд хэлсдэхгүй болоод байгаа. Энэ нь ч зөв, бид маш олон зүйлсийг сурч байгаа. Харин News.mn-ны Nlog.mn блог портал бол энэ бүх блог нийтлэлүүдийг нэгтгэж бусад хүмүүст цэгцтэй хүргэдэг Монголын блогийн нэгдсэн сан гэхэд хэлсдэхгүй. Та бүхэнд энэ дашрамд баярлаж явдагаа хэлмээр байна.

Блог бичдэг хүмүүсийг ашиглан маш амжилттай вайрал маркетинг хийж чадсан хүн бол Cindy Gordon. Тэрээр Universal Orlando Resort –д маркетингийн орлогч дарга хийж байх хугацаандаа маш олон хүний санал бодолтой зөрчилдөн том алхам хийсэн нь тухайн үедээ өөрөө ч халагдаж болох алхам байсан гэж сэтгүүлчдэд бодлоо хуваалцсан байдаг. Түүний амжилттай алхам нь долоон маш алдартай блог бичдэг хүмүүст “Wizarding World of Harry Potter”-ын нээхийг мэдэгдэх арга хэмжээ байсан юм. Тэрээр долоон блог бичдэг хүнийг ашиглаж 350,000,000 сая хүнд хүргэж чадсан гэдэн. Тэрээр та бидний ашиглах дуртай телевизийн зар сурталчилгаа, и-майл маркетинг зэрэг зардал ихтэй олон төрлийн түлхэх маркетингийн аргуудыг ашиглаж болох байсан хэдий ч блогчдийг ашигласан нь эргээд телевизийн хөтөлбөрүүд болон зар сурталчилгаануудыг өөрсдөнрүүгээ зардал багатайгаар татаж чадсан маш амжилттай вайрал маркетингийн хувилбар байсан юм.

Харин одоо бас нэгэн сонирхолтой вайрал таркетингийн талаар сонирхоё:

Энэ и-ном уу? Эсвэл Таны ажил хүссэн анкет уу? Сонирхолтой биш байна гэж үү? Steve Chazin нь бусад хүмүүсийн нэгэн адил компаниудын хаалга тогшиж ажил гуйгаагүй, харин ч эсэргээр бусдад хэрэгтэй мэдээлэл өгсөн, өөрөө ямар ажилууд хийж байсан, хийж чадна гэдгээ харуулж чадсан, 2) ойлгомжтой маш олон хүнд хүрч чадсан бөгөөд энгийн хүнд ч чухал мэдээлэл хүргэж чадсан нь тухайн хүмүүсийг өөр бусаддаа цааш дамжуулан хэлэх шалтгаан болсон учираас Вайрал маркетинг гэж нэрлэж байгаа юм.

Танд тэгээд хэр санагдав даа? Асуух зүйлс байвал үргэлж нээлттэй шүү мөн сэтгэгдэлээ хуваалцаарай. Монголд вайрал маркетинг ашигладаг компаниас бусадтайгаа хуваалцаарай. Аан тийм www.Reklam.mn-ны анд маань нэг удаа надаас ямар реклам таалагддаг талаар асууж байсан. Одоо ингээд бодоод байхнээ Окай савангийн реклам надад лаг таалагддаг байсан [Яагаав 2 шинэхэн хос гардаг бас дээр нь хөгжилтэй мөн олон ангитай (миний мэдхийн 2 ангитай байсан)]. Харин интернэтээс хайгаад олдсонгүй. Тэд бусдаас хуулбарлаагүй харин үнэхээр өөрсдөө сэтгэж хийсэн болохоор л болов уу гэж бодож байна. Та бүхэн ч бас үнэн сэтгэлээсээ таалдаг Монгол рекламаа хэлвэл нэг найзий минь ч гэсэн ажилд тус болох болно шүү баярлалаа.

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Вайрал маркетинг   Маркетинг  
Нийтлэгдсэн огноо: August 17, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 2 сэтгэгдэл байна.

Энэ Рекламны чанарыг, санааг .... [... хйицийг бусадтай байнга харьцуулж байх юм шиг байна]

Loading удаа Твиттерт дурьдагдсан байна. Retweet Share/Bookmark Subscribe
Нийтлэлийн төрөл:   //   Вайрал маркетинг  
Нийтлэгдсэн огноо: July 14, 2009 by Мэнд-Орших Амартайван 
// 0 сэтгэгдэл байна.
Quantcast