Matt Weinstein

Эх сурвалж: Youtube

Matt Weinstein -ын "What Bernie Madoff couldn't steal from me" буюу "Bernie Madoff-ын надаас хулгайлж чадаагүй зүйл" гэх есөн минут орчимын илтгэлийг хүргэж байна. Хүнд хэцүү цаг мөчүүд хүний амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг. Matt-ын хувьд түүний насаараа хадгалсан хуримтлал нэг өдөр түүнээс шалтгаалахгүйгээр байхгүй болжээ. Тэрээр тухайн хүнд цаг мөчүүдийг хэрхэн давж туулсан тухайгаа мөн тухайн цаг мөч бүрт түүнд ямар зүйлс чухал болохыг ойлгуулсан үнэхээр урам зориг өгөх сайхан илтгэл байлаа. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Тус илтгэлд дурьдагдах ишлэлүүд:

"People are not disturbed by things, but by the view they take of them" by Epictetus

"We cannot choose our external circumstances, but we can always choose how we respond to them" by Epictetus

"We know that the best predictor of human happiness is human relationship and the amount of time that people spend with family and friends. We know that we are significantly important than money and somewhat more important than health" by Daniel Gilbert

Дээрх илтгэл Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|

"би дөнгөж сая HI5-аас татгалзав... профайлаа устгачихлаа" by @MrBoki

Хэд хоногийн өмнө Твиттер дээр MrBoki өөрийн Hi5 хаалаа гэсэн бичилтийг хараад угаас ашиглахгүй байгаа өөрийн Hi5-ыг ч мөн хааяа гэж шийдлээ. Өмнө нь санаачлага гарган "Монгол Үндэстний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудаа дэмжэцгээе" гэж нийтлэл бичиж байсан хэдий ч эдгээр Монгол вэб хуудсуудыг Hi5-аас найз нараа урих функц хийх болов уу гэж нилээн хүлээсэн. Амар бүтчихдэхггүй байхлдаа бодвол. Бүтээхгээд ч яахав гэж бодоод хэрэглэгийн эрхээ хаалаа. Hi5 вэб хуудаснаас өөрийн хэрэглэгчийн эрхийг хаасан нь:

1.Олон Монгол олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд олон байна:

Нэгэнт би Монголын Voodoo.mn, Biznetwork.mn, Орлоо.ком, мөн Цахим.нэт гэх олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгчийн эрхтэй учир (Эдгээр вэб хуудсуудад байнга идэвхитэй байдаггүй хэдий ч хааяа хааяадаа цаг гарган ашигладаг)

2.Албан байгууллагыг дэмжих боломжгүй:

Бусад гадаад олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсууд болох Facebook, Twitter, Youtube гэх зэргийг ашигладаг нь ядаж л ямарваа нэгэн байгууллагын мэдээ мэдээлэлийг хүлээн авч, тэдний үйл ажиллагаанд өөрийн тус дэмжилгийг үзүүлэхэд боломж олгодог. Жишээ нь: Монголд сайн үйлсийн аян хийж буй Nomadicare, Blue Sky Education Project, EduRelief гэх мэт байгууллагууд болон хувь хүмүүсийн хийж буй үйл ажиллагааг дэмжихэд дээрх вэб хуудсууд боломж олгодог. "Facebook cause" ашиглан мөнгө босгох үйл ажиллагаанд оролцох, Твиттер дээр RT буюу цааш олон хүнд хүргэх гэх мэт. (Та бүхнийг ч мөн тус байгууллагуудын Фэн хуудсуудаар зочилж өөрсдийн чадах дэмжилгийг үзүүлж байхыг хүсэе!)

3. Уламжлалт маркетинг шиг Би Би гэсэн хандлага байдаг:

Миний Hi5 хуудасаар зочилвол ийм ч гоё арын зурагтай, тийм ч гоё зураг болон видио бичилгүүд байгаа гэдэг нь яг л зурагтаар гарч буй манайх хямдрал зараллаа, бид ингэдэг тэгдэг гэсэн зар сурталчилгаануудтай адил мэт санагддаг. Энэ нь нэг талаараа бид өөрсдийгөө л анхаараад бусад хүмүүстэй санал бодлоо хуваалцах, үйл ажиллагаа зохион байгуулах, мөн сайн санаат хүмүүсийн үйл ажиллагаанд өөрсдийн тус нэмрийг өгөхөд холдуулаад байгаа гэж бодогдуулдаг. Төрөл бүрийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас ашиглах зорилго нь дан ганц өөрийн хуудсыг чимэглээд байх биш, дан ганц таних танихгүй хүмүүсийг найзаа болгоод байх биш, хаана хэн ямар хүнд хэрэгтэй зүйл хийж байгааг хайж олох, тэднээс суралцах, мөн тэдний үйл ажиллагааг дэмжихэд чиглэх хэрэгтэй.

4. Үнэ цэнэгүй. Цагын гай:

Hi5 вэб хуудаснаас ирдэг байсан ихэнх хувийн захидалууд нь нь Mafia тоглох уу, эсвэл энэ тэр тоглоом тоглох уу гэсэн л зүйлс байдаг байсан. Нэг найзаас минь захиа ирж гээд нээхэд тийм зүйл байхад үнэн тэнэг байдаг. Хэдий Facebook ч мөн адил цаг үрсэн тоглоомууд олон байдаг хэдий ч би үнэндээ нэг ч тоглож үзээгүй. Мөн зарим хүмүүс намайг гадаад ч бай дотоод ч бай олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэтэрхий их цаг зарцуулдаг гэж хэлдэг. Үнэндээ нэгдүгээрт тэдэнд ямар ч хамаагүй асуудал баймаар, хоёрдугаарт ихэнх өдөр би 30 минут л зарцуулдаг. Үнэн шүү надад сүрхий болох гэж худлаа хэлэх шаардлага байхгүй. Бага хугацаанд үр өгөөжтэй хийх зүйлсээ хийгээд компьютераа унтарааж чаддаг байх л хэрэгтэй байх. Хүн өөрийн дуртай сонирхолтой зүйлсийг хийж байхад зарим хүмүүсийн байнга сөрөгөөр хүлээж авдаг хандлага, аль эсвэл байнга бүтэхгүй талаас нь хардаг зан үнэхээр илүүц мэт. (PS: Зарим Твиттерт донтсон хүмүүст хандаж хэлэхэд Srikumar S. Raj-ын хэлсэн "Life is too short for wasting" мөн Randy Pasuch-ын хийсэн "Сүүлчийн лекц" гэсэн бичилгүүдийг үзэхийг хүсэж байна.)

Hi5 вэб хуудаснаас хэрэглэгчийн эрхээ хаасан хүмүүс байвал сэтгэгдэлээ үлдээгээрэй. Мөн Твиттер дээр мессеж бичих эсвэл хариу бичиж мэдэгдвэл би дээрх зургуудын араас нэмээд байх болно.

|
Төрөл:   Бодол   Санаачлага  

Charlie Rose & Nathan Myhrvold

Эх сурвалж: Video.google.com

Charlie Rose-ын Nathan Myhrvold -тай хийсэн маш сонирхолтой ярилцлага.

Wow! Nathan Myhrvold гэх хүний тухай, мөн түүний хийсэн бүтээсэн зүйлсийг Superfreakonomics номноос уншаад үнэхээр гайхах, шүтэх, бахархах, гэх мэт сэтгэгдэлүүд төрлөө. Wow!

Дээрх ярилцлага Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|

Jane McGonigal

Эх сурвалж: Ted.com

Jane McGonigal-ын Ted хурал дээр хийсэн "Gaming can make a better world" гэх илтгэлд маш олон сонирхолтой санаанууд гарлаа. Таныг зав гаргаад үзэхийг хүсэж байна.

Энэхүү илтгэлийн эхэн үед интернэтийн орчинд тоглодог тоглоомуудад залуус хэр их цаг зарцуулдаг талаар, яагаад интернэтээр тоглох дуртай байдаг талаар, мөн дуршил нь юу болох гэх мэт маш олон сонирхолтой фактуудыг хүргэх болно. Харин бичилгийн сүүл хэсэгт (12 минут орчимд) дэлхийд анх хонины шагайг ашиглан тоглоом зохиосон хаант улс (Монгол биш), тэдэнд тулгарсан бэрхшээл, мөн ололт амжилтынх талаар дурьдах болно.

Төрсөн сэтгэгдэл: Монголчууд бид шагайг ашиглан маш олон төрлийн тоглоом одоог хүртэл уламжлал болгон тоголдог. Харин энэ талаар интернэтийн орчинд дутмаг мэдээлэл байдаг талаар олж мэдлээ. Уламжлалт тоглоомуудын талаар Англи хэл дээр мэдээ мэдээлэл сайн нийтэлж, сурталчилж байвал хэзээ нэгэн өдөр бас уламжлалт тоглоомын үүсэл гар, соёлын нэгэн үнэт бүтээлээ хэн нэгэн улсад алдахгүй байх болов уу.

Танд дээрх илтгэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

|
Төрөл:   Бодол  

Tim Berners Lee

Эх сурвалж: Ted.com

Tim Berners Lee гэх хүний TED хурал дээр хийсэн илтгэл үнэхээр сонирхолтой санагдлаа. Тэрээр энэхүү илтгэлдээ мэдээ мэдээлэлийн санг олон нийтэд ил тод болгох нь хүмүүс бидний амьдралд хэр чухал болох, тухайн мэдээлэлийн сан мөн өөрөө хэрхэн хурдацтай нэмэгдэх боломжтой (Wikipedia -д хүмүүс өөрсдийн хүсэл сонирхолоороо мэдээлэлийн бааз бүрдүүлдэг шиг), мөн бусад ач холбогдлуудын талаар санал бодлоо хуваалцлаа.

Таны бодлоор энэ төрлийн мэдээлэл ил тод байж болно, харин ийм төрлийнх нь ил тод байж болохгүй гэсэн ойлголт (санаа, нууц, болгоомжлол гэх мэт) байдаг уу? Хэрэв маркетер бүрт хүссэн бүх хэрэглэгч нарийнх (жишээлбэл таны мэдээлэл: хувийн ба хувьсгалийн) нь мэдээлэл байдаг бол яах вэ? Та эсэргүүцэх үү? аль эсвэл Та компани бүрийг зөвхөн Танд тохирсон бүтээгдэхүүн (зар сурталчилгаа, үйлчилгээ, гэх мэт) үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэх үү?

|
Төрөл:   Бодол  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast