( 0 сэтгэгдэл )

Монголд Үйлдвэрлэв Төслийн Багийн тухай

Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг нь 2003-2007 онд Компьютерийн Техник, Менежментийн сургуульд суралцаж байсан Олон улсын бизнесийн удирдлага, Маркетингийн удирдлага, Хүний нөөцийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Жижиг дунд бизнесийн удирдлага, Мэдээлэлийн систем зэрэг мэргэжлээр суралцаж байсан шилдэг оюутнуудаас бүрдсэн баг 2005 онд бүрдэж байв. Тус баг нь КтМС-ын Мастер болоод Докторын зэрэгтэй багш нар болох Отгонцэцэг, Баттүвшин, Цэрэнчимэд, Дэлгэрмаа нараар удирдуулан ажиллаж байлаа.

Монгол Үйлдвэрлэв Төслийн баг-ынхны зарим нэг амжилтуудаас дурьдвал:

1.       Компьютер Техник, Менежментийн сургуулийн Бизнес Төсөл хичээлийн хүрээнд зохиогдсон Төслийн тэмцээнд Хөөсөн бетон үйлдвэрлэл төслөөр 1-р байр: багаараа,

2.       Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн хүрээнд зохиогдсон Англи хэлний олимпиад-аас 1-р байр [2006] Алтан медал: С. Сайнтуяа, Х. Эрдэнэжаргал, М. Дэлгэрмаа, Т. Уянга нар,

3.       Голомт банкны тэтэглэгт оюутанаар Ц. Нэмэхбаяр [2006], А. Мэнд-Орших [2005,2006],

4.        Увс аймгийн хөгжлийн гарц эрдэм шинжилгээний бага хуралд 1-р байр [2006]: Ц. Нэмэхбаяр, А. Мэнд-Орших, 3-р байр [2006]: С. Сайнтуяа, Х. Эрдэнэжаргал,

5.       Залуучууд бидний оролцоо-Завхан аймгийн хөгжилд эрдэм шинжилгээний бага хуралд 3-р байр [2006]: Ц. Нэмэхбаяр, А. Мэнд-Орших,

6.       Ньютел компаний 5 жилийн ойн нэрэмжит Санаачлага ба Амжилт-Хүний хөгжил сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр [2005]: Ц. Нэмэхбаяр,

7.       Компьютер Техник, Менежментийн сургуулийн оюутаны зөвлөлийн даргаар [2006]: Х. Эрдэнэжаргал,

8.       Оюутаны Лиг сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн, мөнгөн медал [2006]: А. Мэнд-Орших,

9.       ТV5 Үйлдвэрлэлийн Алтан Үе төслийн уралдаанд Хөөсөн бетон үйлдвэрлэл төслөөр багаараа оролцож байв.

Бидний суралцаж, хийж бүтээх оргилсон эрч хүчийг бадрааж, өдөөж, дэмжиж байсан сургуулийнхаа зөвлөх багш нартаа талархаж явдагаа илэрхийлье!.

Зүүн гар талаас: Т. Уянга, М. Дэлгэрмаа, А. Мэнд-Орших, Ц. Нэмэхбаяр, Х. Эрдэнэжаргал, С. Сайнтуяа.

     

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Бидний тухай  
( 8 сэтгэгдэл )

[inbound marketing], [social media], [community] нэгдэл

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа.

Миний хувьд ойрын хугацаанд [inbound marketing], [social media], [community] гэх санааг төрөл бүрийн бизнесийн салбарт хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар дагнан судалж байна. Мөн энэхүү санаагаа Монголын бизнесийн байгууллагуудад дотоод болон гадаад зах зээлд брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн амжилттай нэвтрүүлж болох талаар бизнес зөвөлгөөөгч хамтран ажиллаж байна.

[inbound marketing], [social media] мөн [community]-ын нэгдэл схем:

[inbound marketing], [social media] мөн [community]-ын нэгдэл видио бичлэг:

Хэрэв Та бүхэн [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг өөрийн бизнесийн онцлогт тохируулан хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар сонирхсон асуулт мөн хамтран ажиллахыг хүсвэл и-майл илгээх үү.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Бидний тухай  
( 0 сэтгэгдэл )

Миний тухай

Намайг Амартайваны Мэнд-Орших гэдэг. Энэхүү блогоо би 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан санаа нэгт оюутан найзуудын байгуулсан Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг" -ынхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан түүхтэй.

Миний хувьд ойрын хугацаанд [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг төрөл бүрийн бизнесийн салбарт хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар дагнан судалж байна. Мөн энэхүү санаагаа Монголын бизнесийн байгууллагуудад дотоод болон гадаад зах зээлд брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэрхэн амжилттай нэвтрүүлэн ашиглаж болох талаар бизнес зөвөлөгөөөгч хамтран ажиллаж байна.  

Хэрэв Та бүхэн [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг өөрийн бизнесийн онцлогт тохируулан хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар сонирхсон асуулт мөн хамтран ажиллахыг хүсвэл и-майл илгээнэ үү.

Миний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас тус бүрийн ашиглалтын харьцаа: (дэлгэрэнгүй харах)

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Бидний тухай  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast