Амжилтын түүх: Seth Godin

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Товчхондоо Seth Godin нь 21-р зууны 21 шилдэг илтгэгчдын нэг гэж зүй ёсоор тооцогддог. Тэрээр маркетингийн тухай блог, мөн арван ном бичсэн нь бүгд шилдэг борлуулалттайгаар байнга шалгардаг. Түүний Disney, Universal, Wal-Mart, American express, Ford, General Motors гэх мэт дэлхийн шилдэг компаниудад тавьсан илтгэлүүд нь тэдний талархалыг байнга авч байдаг. Түүний тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг www.sethgodin.com авна уу.

Харин одоо Seth-ын 2008 онд Business of Software хурал дээр хийсэн илтгэлийг бүрэн эхээр нь сонирхоно уу. Хэдийгээр бичлэг нь нэг цаг дөчин найман секүнтын урттай боловч маркетер, менежер, захирлууд Та бүхнийг заавал үзээсэй гэж хүсэх байна. Мөн энэхүү видио бичлэгийн сүүлийн хэсэгт (сүүлийн хорин минутанд) Seth өөрийнхөө сүүлд бичсэн “Tribe” номныхоо маш чухал санаануудаас ярих болно. Түүний хэлж буй санаанууд Танд маш их таалагдана гэдэгт бат итгэлтэй байна.

Товчхон дүгнэлт:

1.    Орчил хэсэг:

a.     “Ideas that spread win” буюу бусдад хүрч чадсан санаа ялалт авчирна,

b.    “Average products to average people” буюу жирийн бүтээгдэхүүн жирийн хүмүүст,

c.     “Clutter is not your friend” буюу зах зээл дээрх замбараагүй олон ижил төрлийн бүтээгдэхүүнтэй ижилсэж хүчээ үзэх нь улам л замбараагүй байдлыг үүсгэдэг,

d.    “Spamming” буюу хэнд ямар зорилгоор цацаад байгаа нь мэдэгдэхгүй зар сурталчилгаанууд мэдээж Танай бүтээгдэхүүн үйлчилгээнд муугаар нөлөөлнө.

2.    Гол хэсэг:

a.     “Being different” буюу хэрэв Танай брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас онцгой бол хүмүүс хоорондоо ярилцах болно. ягаан үхэр жишээ,

b.    “Making something worth to talk about“ буюу “BMW” болон “Lincoln mercury” машины үйлдвэрүүдийн АНУ-д зарцуулсан зар сурталчилгааны зардалыг харьцуулсан жишээ (BMW зар сурталчилгаанд зарцуулах зардлаа инженер нартаа зарцуулдаг),

c.     “Wanna see my socks” маркетинг бодлого буюу хэрэглэгч авсан хойноо бусад хүмүүст ярих бүтээгдэхүүн хийх,

d.    “Products for your customers” буюу хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн хийх, “Commitment before success” буюу мэрэгших, “Apple” компаний жишээ,

e.     “Everybody is equally loud” буюу бүх компани зар сурталчилгаа хийж чадна.  

Энэхүү видио бичлэгийн маш олон сайхан санааг түүвэрлэн цөөн хэдийг нь орчуулсаныг Та анзаарсан байлгүй. Харин одоо Та өөрийн компани, брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд шууд ашиглаж болох маш олон сайхан санаатай боллоо. Ямарваа нэгэн сайхан урам зоригтой болсон бол бусадтайгаа хуваалцаарай. Мөн Таныг алтан цагаа гарган блогоор минь байнга зочилж байдагт маш их баярлалаа.

|
Төрөл:   Амжилтын түүх  

Амжилтын түүх: Chrisbrogan.com

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Chris Brogan [ @chrisbrogan мөн түүний блог chrisbrogan.com ] нь бизнесийн байгууллага болон хувь хүмүүст [ social media ] мөн [ social network ]-г хэрхэн амжилттай бизнесдээ ашиглах, мөн түүгээрээ дамжуулан хэрэглэгчдийн итгэлийг хэрхэн олж авах талаар хурал цуглаан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг, бизнес зөвөлөгөө өгдөг нэгэн юм. Түүний талаар дэлгэрэнгүй бичихээсээ өмнө энэ тухай яагаад бичих болсоноо хэльэе:

Хэдхэн хоногийн өмнө biznetwork.mn –ээр сонирхолтой сэдэв уншихаар хайж байтал онлайн анд Ш. Ариунаа [@ariuhaa мөн блог нь] их гоё сэдэв нээсэн байв. Тэр нь миний уншсан номнуудаас хамгийн хамгийн нь гэсэн гарчигтай. Олон хүмүүс өөрт таалагдсан номнуудыг зөвлөсөн байна лээ мөн олон сайхан зөвлөгөөнүүдийг ч бас. Та ч гэсэн өөрийн унших дуртай бусад залуусыг заавал уншаасай гэж боддог номоо тэнд бичээсэй гэж би хүсэж байна.

Одоо яриандаа эргэн оръё. Chris нь арав гаруй жил [ social media ] болон бусад төрлийн дэвшилтэд технологийг хэрхэн ашиглах талаар өөрийн блогоор дамжуулан маш сонирхолтой мэдээллүүд олон арван видио бичлэгүүд уншигчиддаа хүргэсээр ирсэн нэгэн. Тэрээр уншигчидтайгаа үнэн сэтгэлээсээ байнга санал бодлоо солилцдог нь тэдний итгэлийг олж, түүний амжилтанд хүрэх болсон бас нэгэн шалтгаан юм. Түүний амжилтын бас нэгэн нууц гэвэл ихэнх нийтлэлүүд нь нээлттэй эсвэл асуулт хэлбэрээр төгссөн байдаг нь уншигчдыг зүгээр уншаад өнгөрөх биш харин санал бодлоо хуваалцахад хүргэж чаддаг учраас тэр байх гэж би хувьдаа бодсон. Үнэндээ өөрийн бодлыг бусдад тулгаад үлдээх гэдэг бол онол номноос уншиж байгаатай адил юм. Та бүхнийг ч гэсэн түүний энэхүү амжилтын тактикаас суралцана гэдэгт итгэлтэй байна.

Азаар би Chris-тэй уулзах завшаан хэд хэд тохиож байсан. Өмнөх нийтлэл болох Rockstars of Social media-д түүний тухай бага сага дурьдаж байсан. Харин эдгээр зурагнууд түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой:

     

Chris Brogan нь Julien Smith [ @julien мөн түүний блог] –тэй хамтран "Trust Agent" гэдэг номыг энэ оны 8 сард худалдаанд албан ёсоор гаргасан. Түүний энэхүү ном надад үнэхээр таалагдсан. Миний зүгээс Таныг Энэ номыг Энэ онд багтаан заавал уншаарай гэж хүсэх байна. Өөр маш олон алдартай нөхдүүд үүнийг уншихийг санал болгосон байгаа. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү видио бичлэгт Chris өөрийн номныхоо талаар болон бусад сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно:

Дараа дараагийнхаа Амжилтын түүх буланд олон сонирхолтой хүмүүсийн талаар бичих болно. Цаг заваа гаргаж уншсан танд маш их баярлалаа.

|
Төрөл:   Амжилтын түүх  

Амжилтын түүх : Mashable.Com

Pete Cashmore @mashable нь Mashable.com-ын CEO [Гүйцэтгэх захирал]

Брэндүүд бидэнтэй маш дотно холбогдож байна. Жишээлбэл: олон нийтийн харилцааны сүлжээ болох Facebook, 140 үсэгтэд мессеж илгээгч Twitter мөн томоохон корпорацуудынн блогууд. Үйл явдлыг цаг тухайд нь хүргэх гэдэг биднийг бусдаас онцгой болгож байгаа хэрэг юм. Бусад брэндүүд ч бас бусдын үйл явдлыг түгээж тэд өөрсдийн үнэ цэнийг байгуулж сурах хэрэгтэй...

Цөөн үгээр хэлэхэд: Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ? мөн хаана байгуулагдсан бэ? Яагаад? Хэн нь яг анх санаачилсан бэ? Яагаад энэ зах зээлийг сонирхох болсон бэ? Ямар цэгээс гараагаа эхлэж, одоо ямар төлөвлөгөөтэй байна даа? Эдгээр асуултууд танай компаний байгуулагдсан түүхийг илэрхийлэх болно.

Үнэн бөгөөд давтагдашгүй мэдээлэлийн эх сурвалжууд бол биднийг хэн ч дуурайж чадахгүй байх чанар. Учир нь дээрх асуултууд нь бидний шинэ хамтрагчдаасаа асуудаг асуултууд биш.

За одоо зарим нэг жишээг хэлэхэд. Coca-cola-conversation блог:  Phil Mooney гэгч Кока кола компанид түүхч, архивчаар нь 30 жил ажиллаж байгаа хүний блог. Энэхүү блог нь Кока колагийн түүх болон өнөөг хүртлэх Кока кола хэрхэн хүмүүст нөлөөлж байгаа талаар мэдээлэл хүргэх зорилготой.  Та Кока колагийн гаднах шил 1916 онд, тухайн үедээ маш их дуурайлган хийгдэж байсан нөхдүүдээс хамгаалах зорилгоор хийгдсэнийг мэдэх үү? Энэ нь өмнөх Кока кола-нууд ямар ч хэлбэр дүрс, хэмжээнд хийсэн бусад нөхдүүд маш амархан дуурайлгаж хийж чаддаг байсыг болиулж чадсаны амжилт байсын байна. Энэ нь улмаар Кока кола компаний Кока Кола гэж алдаршах болсон түүхийн эхлэл байсан юм байна...

Бас нэгэн түүх: 2008 оны Christmas-ын өдөр АНУ-ын Флорида хотын Harbor beach Marriott зочид буудалаас нэгэн хос онгоцны буудалруу хүргүүлэх болжээ. Явж байх замд хосын нөхөрийнх нь бие муудаад эмнэлэгрүү хүргүүлж гэнэ. Буудалын жолооч хосын эхнэртэй нь эмнэлэгт хүлээж байхад эмч нөхөрт нь хагалгаа хийх шаардлагатай болсоыг хэлж гэнэ. Тэгээд буудалын жолооч эхнэрийг нь буудалдаа буцааж аваачиж өгчээ. Тэр өдрөөс хойш өдөр болгон шахуу эмнэлэгрүү эхнэрийг нь хүргэж өгдөг болсон гэнэ. Түүгээр ч барахгүй буудалын жолооч эхнэрийг нь гэр бүлийнхээ Christmas-ын орой гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхийг хүсч, улмаар эхнэр ч бас Christmas-аар буудалдаа ганцаараа өнгөрөөгөөгүй гэнэ. Энэ бүх явдлын дараа нөхөр нь эдгэрч буудалын жолоочид хийсэн энэ их тусд нь мэдээж гаргасан зардалыг нь өгчээ. Тэгээд хосууд төрлөх нутаг болох Denmark-руугаа буцсан гэнэ. энэ бол Marriott зочид буудалын гүйцэтгэх захирал Bill Marriott-ын компанид нь тохиолдсон дурсамжуудыг дурсан блогдоо бичдэг нэгэн болсон явдлын нэг.

Дээрх бүх түүх нь болсон явдлууд бөгөөд энэ нь тухайн брэндийг хүмүүстэй холбож өгч байгаа хэрэг юм. Блогоороо дамжуулан брэндүүд хэрэглэгчиддээ хүрч байгаа нь Social Media ашиглаж байгаа хамгийн сайн харилцаануудын нэг юм...  

Эх сурвалж: 360i компаний бэлтгэн гаргасан Social Media Playbook-ын 21-22 хуудас.

Миний бэлтгэсэн мэдээлэл:

Mashable комдани нь 2005 онд байгуулагдсан дэлхийн томоохон блог нийтлэлд тулгуурласан Web 2.0 болон Social Media мэдээ, мэдээлэл түгээгч юм. Pete Cashmore @mashable нь компаниа Scotland-ын нэгэн жижигхэн тосгоноос анх санаачлан байгуулжээ. Миний танд зөвлөх зөвөлгөө гэвэл Mashable компаний үндсэн мэдээлэл түгээгч Twitter хаяг болох Pete Cashmore @mashable-ыг дага гэж зөвлөх байна.

Хэрэв та Twitter-т шинэдээд яг хэнийгээ дагаж хаанаас ямар хэрэгтэй мэдээлэл авахаа сайн мэдэхгүй байгаа бол Twellow-ыг туршаад үзээрэй гэж хэлэх байна. Энэхүү сайт нь таны сонирхол, мэргэжил, гээд шаардлагатай бүгдээр нь ангилсан харуулсан, салбартаа толгой тохиж буй хүмүүсийн цэгцтэй Twitter-ын жагсаалт бий.

|
Төрөл:   Амжилтын түүх  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast