Srikumar S. Rao
Srikumar S.Rao нь АНУ-ын Columbia их сургуулиас Ph.D цолийг Маркетинг гэсэн мэргэжлээр хамгаалсан нэгэн. Тэрээр "Personal mastery program" гэх аудио ном, "Are you ready to succeed" мөн "Happiness at work" гэх номуудыг тус тус бичжээ. Надад дээрх илтгэлийг сонсон суухад түүний хэлсэн хэд хэдэн ишлэл үнэхээр таалагдлаа:
"Life is too short for wasting"
"What do you have to get in order to be happy? Noting. Period"
"Never speak about winning..."
"People need to focus processes, but not for outcomes"
"Is this the journey I want to take?"
Ажлын байрыг инээд, баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалтай орчин болгон хувиргах боломж тухайн компани болон түүний хамт олонд аль алинд нь байдаг гэж би хувьдаа боддог. Миний жишээ татан ярих дуртай компаний нэг бол Zappos буюу интернэтийн орчинд гутал худалдаалдаг компани юм. Тус компани хэрэглэгч нараа 100%-ын сэтгэл хангалуун байлгах үүднээс 365 хоногт өмссөн гутлаа үнэгүй буцаах, энэ тохиолдолд мөнгөө эргүүлэн авч ч болно аль эсвэл өөр гутал худалдан авч ч болдог. Энэ нь гуталын зах зээл дээр харьцангуй их худалдаа хийдэг бүсгүйчүүдийн хувьд тэдний мөрөөдлийн компани нь юм. Гэхдээ Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь 100%-ын сэтгэл хангалуун байхаас гадна мөн тухайн байгууллагын хамт олон нь өөрсдийн ажлын байрыг өөрсдийн хүссэн байдлаар чимэглэх, олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад дүрэм журамгүй өөрсдийн зөв гэж бодсон зүйлсээ хийх, хэрэглэгч нартай чөлөөтэй харилцах (мөн л дүрэм журамгүй), мөн Zappos компаний хамт олны аз жаргалтай дүр төрхийг "Zappos компаний соёлын ном" гэх жил бүр тухайн компаниас хэвлэн гаргадаг тухайн компаний хамт олны сэтгэгдэлээ бичин үлдээдэг номоноос харж болох юм. Доорх зургийн цомог нь Zappos гэх нэрээр Flickr вэб хуудаст хадгалагдсан зургууд юм:
Хэрэв Та аз жаргалтай хамт олны баг дунд ажиллах хүсэлтэй бол, ажлуудын гүйцэтгэлийг ажлын байранд байх цагаар бус гүйцэтгэл болон чанараар хэмждэг компанид ажиллах сонирхолтой бол, мөн Та 11am-д босох дуртай бол аль эсвэл ажлын өдөр гэр бүлээрээ амралтанд явахыг хүсдэг бол дараах ажлын байруудтай танилцан өөрсдийн мэдээлэлийг илгээгээрэй.
Танд дээрх Srikumar S.Rao-ын илтгэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Хувь хүний мэдлэгт" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

