Олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ

Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media], олон нийттэй харилцах сүлжээ [social networking website], олон нийтийн мэдээлэлийн сүлжээ [social news website], мөн олон нийтийн хэрэгцээт мэдээлэлийг хадаглагч сүлжээ [social bookmarking website] нар хоорондоо ямар ялгаатай вэ?

Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media] гэдэг нь [social networking websites], [social news websites], мөн [social bookmarking websites] зэрэг төрөл бүрийн вэб хуудсуудад хүмүүс өөр хоорондоо холбогдож, харилцаж мөн мэдээ, мэдээлэлээ солилцож буй интернэтийн орчин буюу тэдний харилцаа үүсэж буй нөхцөл юм.

Доорх зураг нь олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг тус тусын категорит харгалзуулан үзүүлсэн нэгдэл болно:


Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ [social media] гэж юу болох талаар тайлбарласан бичлэг:

Одоо харин дээрх олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудын талаар дэлгэрэнгүй ярилцацгаая:

Олон нийттэй харилцах сүлжээ [Social network] нь ямар ч насны хүмүүст найз нөхдийн хүрээнд, танилын хүрээнд, бизнесийн хүрээнд, мөн төрөл бүрийн сонирхолын хүрээнд нь өөр хооронд нь холбогдох боломж олгодог вэб хуудсуудын төрлийг хэлэх юм. Олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгч шинэ танилтай болох, өөрийн төрөл бүрийн зураг, видио бичилгүүдийг байрлуулах, бусдад илгээх, төрөл бүрийн тоглоом тоглох, мөн бусадтай санал, үзэл бодлоо хуваалцах зэрэг маш олон төрлөөр ашиглаж болдог. Жишээлбэл: Дэлхийн томоохон олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад: Friendster, Facebook, Myspace, LinkedIn мөн Hi5 гэх мэт. Харин Монголын томоохон олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудад: Biznetwork.mn, Voodoo.mn, мөн Orloo.info гэх мэт вэб хуудсууд багтдаг.

Доорх зураг олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудын хэрэглэгчид өөр хоорондоо хэрхэн холбогддог талаар харуулсан юм.:

Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас гэж юу болох талаар үзүүлсэн бичлэг юм:

Олон нийттэй харилцах сүлжээ [Social network] компаниудын төлөөлөл:

Friendster: 2002 онд энэхүү олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь тухайн цаг үедээ томоохонд тооцогдохуйц байсан. Тухайн цаг үед Google компани худалдан авах санал тавьж байсан боловч тэд саналыг татгалзсан гэдэг. Төд удалгүй Myspace гарч ирсний дараагаар тэдний хэрэглэгчдийн тоо огцом буурч эхэлсэн түүхтэй. Энэхүү компани нь 2003 онд "Social Network" гэсэн албан ёсны патентаа авсан бөгөөд 2009 оны байдлаар тус олон нийттэй харилцах сүлжээ нь дэлхийн өнцөг бүрээс бүрдсэн 50 сая идэвхитэй хэрэглэгчидтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа статистик тоон үзүүлэлт байна. Тус компаний төв оффис нь АНУ-ын Калифорни мужын Моунтайн Вийв хотод [Mountain View, California, USA] байрлаж байна.

Myspace: 2003 онд тус олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь Friendster вэб хуудаснаас санаа аван анх байгуулагдсан гэдэг. Myspace нь гишүүддээ хүссэн арын зураг оруулах, дуу, видио байрлуулах гэх мэтчилэн тухайн гишүүний хувийн ертөнцийг өнгө будагтайгаар нь бүрдүүлж чаддагаараа онцлогтой. Мөн Myspace нь хамтлаг дуучид болон DJ нарт маш ээлтэй вэб хуудас бөгөөд тэдэнд өөрсдийн дүр төрхийг өвөрмөцөөр хадгалах боломж олгодог чаддаг байна. Харин бизнесийн байгууллагуудад зорилтод хэрэглэгчдэд нь хүрэхэд төрөл бүрийн баннер болон бусад төрлийн зар сурталчилгааг ашиглах боломж олгодог. 2009 оны байдлаар нийт 125 сая гишүүн, мөн нэг өдөрт 8 сая зураг болон 60,000 шинэ видио бичлэг тус вэб хуудсын баазад хадгалагддаг гэсэн тоон үзүүлэлт байна.

Facebook: нь анх Харвардын их сургуулийн оюутан, залууст өөр хооронд нь илүү дотно танилцуулж, мэдээ мэдээлэл хүргэх боломж олгох зорилгоор 2004 оны 2-р сарын 4-нд байгуулагдсан. Олон Facebook компаний зөв шийдлүүдийн нэг нь оюутан залуусыг сургуулиас нь хангадаг edu өрөгтгөлтэй и-майл хаяг болон бусад төрлийн и-майл хаяг ашиглаж тус вэб хуудаст бүртгүүлж болдог болотж олгосон нь Myspace компанитай өрсөлдөхүйц хэмжээний хэрэглэгчтэй болгож чадсан гэж ярилцдаг. 2004 онд Friendster компани 10 сая доллараар худалдан авах санал тавьж байсан хэдий ч тэд саналыг хүлээн аваагүй бөгөөд удалгүй тэд 12.4 сая долларын хөрөнгө оруулалт авсан нь уг компанийг 100 сая долларын үнэ цэнтэй гэж үнэлсэн байдаг. Харин 2006 оны зун Yahoo компани 1 тэр бум доллараар тус компанийг худалдан авах санал тавьсан мөртөө төд удагүй Yahoo компаний хувьцааны үнэ буурах үед амалсан амлалтаа 800 сая доллар болгож бууруулсан нь мөн л Facebook компанийг татгалзах хариу өгөхөд хүргэсэн гэдэг. 2007 онд Microsoft компани 240 сая долларын хөрөнгө оруулалт хийж тус компаний 1.6 хувийг эзэмссэн бөгөөд энэхүү шийвэрийг Google компанитай өрсөлдөх өрсөлдлөөнийг тэргүүлэх зорилгоор хийсэн гэж шинжээчиж үздэг. 2009 оны байдлаар Facebook нь 350 сая идэвхитэй гишүүдтэй гэж бүртгэгдсэн. Доорх бичлэг нь Facebook компаний 300 сая гишүүнтэй болсоныг зарлаж байсан бичлэг юм:


LinkedIn: 2003 онд тус олон нийттэй харилцах сүлжээ нь төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг өөр хооронд нь холбох, албан байгуулагуудад шаардлагатай мэргэжилтнүүдээ төвөггүй хайх, тэдний мэдээ, мэдээлэлтэй нь төвөггүй танилцах гэх мэт өргөн мэдээ, мэдээлэлийн сан бий болгох зорилгоор байгуулагдаж байсан түүхтэй. Энэхүү мэргэжилтний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсыг ашиглан шинэхэн албан хаагч өөрийн компани дахь танилын хүрээлэлийг төвөггүй нэмэгдүүлэх, бусад хамтран ажиллагсдынхаа мэдээ, мэдээлэлтэй нь танилцах өргөн боломжтой байдаг. Мөн гишүүд нь өөрсдийн СV-ийг тавьж ажил олгогчдын нүдэнд төвөггүй өртөх боломж олгодог нь сүүлийн жилүүдэд ихэнх компаниудыг цаасан CV хүлээн авдаг хуучин зуршилаас бага багаар салгаж байна. 2009 оны байдлаар тус мэргэжилтнүүдийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь дэлхийн өнцөг булан бүрээс бүрдсэн 150 гаруй төрлийн мэргэжлийн нийт 45 сая гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Доорх видио бичлэг нь Commoncraft.com -с гаргасан LinledIn мэргэжилтнүүдийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсын тайлбар бичлэг юм:


Youtube: нь 2005 онд байгуулагдсан интернэтийн хамгийн том видио бичлэг үзэх, зохиогчийн эрхийн хууль зөрчөөгүй тохиолдолд өөрийн дурын видио бичилгийг оруулах мөн бусадын бүтээлд өөрийн сэтгэгдлийг үлдээх, тэдэнтэй санал бодлоо хуваалцах боломж олгодог видио бичилгийн олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас юм. Байгуулагдаад удаагүй байхад нь буюу 2006 онд Google компани худалдан авсан. 2009 оны 10-р сарын 8-ны өдөр тус олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас нь өдөр гишүүд нь 1 тэр бум бичлэг үздэг болсныг заралсан юм.

Digg: нь 2004 онд байгуулагдсан. Тус олон нийтийн мэдээлэлийн сүлжээ [social news website] вэб хуудас нь өөрсдийн гишүүдийн нийтэлсэн мэдээ, мэдээлэлийг хэр сонирхолтой эсэхээр нь бусад гишүүдийн саналыг авч улмаар Digg вэб хуудсын нүүр хэсэгт олон сая хэрэглэгчдэд харагдах эсэхийг шийдвэрлэдэг вэб хуудас юм. Digg Dialog нь гишүүддээ ямар хүнийг видио ярилцлаганд урих, мөн тэдний санал асуулгаар сонгогдсон асуултуудыг зочдоосоо асуудас ярилцлагын булан юм. Мөн гишүүд нь ямар хүнийг дараа дараагийн ярилцлаганд оруулах сонирхолтой байгаагаа захидалаар илгээх боломжтой. Харин Digg TV нь залуусын чөлөөт шог яриа бүхий интернэт дэхь видио цуврал хөтөлбөрүүд юм. 

Доорх бичлэг нь Techcrunch компаний 2009 оны 4-р сард Kevin Rose буюу Digg компаний үүсгэн байгуулагчтай хийсэн бичлэг юм:

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг   Social Media  
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast