Идшээ олох гайхалтай арга

Bottlenose Dolphins загас үнэхээр гайхалтай ухаалаг амьтан юм. Тэдний идшээ цагиргалан бүсэлж, утаа босгон, улмаар тэднийг сандралд оруулан төвөггүй зоогоо болгож чаддаг энэхүү аргачлал нь бусад загасанд байдаггүйгээр барахгүй тэд л зөвхөн идшээ олохдоо ашигладаг стратеги гэнэ. Үнэхээр гайхалтай.

Zappos гэх компаний тухай "тэдний твиттерийг ашигладаг бодлого" болон "140 үсэгтэд харилцах маркетер" гэх нийтлэлүүдээр хүргэж байсан. Гэхдээ тус компаний идшээ олох гайхалтай арга буюу бусдаас ялгарах стратегийн талаар хүргэж байгаагүй. Энэ нь Zappos компаниас тээвэрийн зардал төлөлгүйгээр худалдан авсан ямар ч төрлийн, хэдэн ч долларын үнэлгээтэй, хэдэн зуун гутлаа 365 хоног хэрэглэн, ямар ч тайлбар тавих шаардлагагүйгээр, дээр нь ямар ч тээвэрийн зардал төлөлгүйгээр буцаан анх төлсөн гутлынхаа мөнгийг эргүүлэн авах боломж олгодог супер гэж хэлж болох "хэрэглэгчтэй харилцах алба"-ны тухай юм. Энгийнээр тус компанас ямар ч төрлийн гутал худалдан авсан Та нэг жилийн дотор хэрэглэх, анх төлсөн мөнгөө нэг ч центийн шимтгэлгүйгээр эргүүлэн авах, мөн дээр нь тээвэрийн зардалд нэг ч доллар төлөхгүй байх эрхтэй гэсэн үг юм. Итгэж байна уу? Үнэн учир итгэхээс өөр аргагүй ээ. Zappos компаний хувьд зөвхөн хэрэглэгч нар нь хаан мэт хайрлагдахаас гадна тэдний ажиллагсад ажилын байрны бүх, тиймээ бүх, бололцоогоор хангадаг байна. Энэ нь тэдний 10 жилийн хугацаанд 10 үндсэн үнэ цэнэ (10 core values) гэх ойлголтоор байгуулж чадсан компаний соёлын нэг хэсэг юм.

Тэгвэл Танд болон Танай компанид хэрэглэгч нарийг олохдоо бусдаас ялгарч чадсан стратеги бий юу? Хэдийгээр зах зээл дээрх тогтвортой үйл ажиллагаа, хямд үнэ, мөн чанар гэх ойлготууд нь чухал хэдий ч бараг бүх л компани нэгэн зүйл ярьж эдгээр үгсийн амьдрал дээрх утга балран одоод байх шиг. Үгүй гэж үү? Саяхан CEO.mn вэб хуудаснаа аж ахуйн нэгж байгууллагад стратеги төлөвлөлт хэрэгтэй эсэх талаар сонирхолтой асуулга хийсэн байсан. Цөөн асуултанд хариулж үр дүнг нь тэр дор нь бодоод үзээрэй. Мөн М.Ю.Г ХХК-ын нийтэлсэн Бостан консалтинг группын матрицийн талаар уншиж ямар стратеги баримтлан өрсөлдөөнт орчинд хэрхэн давуу талыг бий болгох талаар мэдэх боломжтой нийтлэл бичсэн байсан.

Бидний мэдэх классик жишээ бол Волво компаний нэрийг сонссон хүн "аюулгүй байдал" гэсэн ойлголтыг шууд санадаг байсан шиг өнөөдөр Та бүхэн Zappos компаний тухай сонсоод "хэрэглэгчтэй харилцах алба" гэсэн ойлголтоор санах магадлалтай боллоо. Харин Таны сэтгэлд хоногшсон идшээ олох гайхалтай арга буюу ялгарах стратегийг амжилттай ашиглаж байгаа ямар Монголын компани байна?

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Менежмент   Zappos  
Feb 08, 2010
Monkey said...
Сонирхолтой нийтлэл байна шүү. Тонгол байгууллагуудаас Мобиком сайн санагддаг шүү.
Feb 08, 2010
Monkey said...
Монгол гэж байгаа шүү :P
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast