Mattress Dominoes дэлхийн рекорд хийх оролдлого
Bensons for Beds (http://www.bensonsforbeds.co.uk/home.aspx) компани энэхүү видио бичлэг хийхэд хэдэн доллар зарцуулсан бол? Асуултын хариу нь магадгүй хэд хэдэн удаагийн оролдлого л болов уу. Харин энэхүү видио бичилгийг 2009 оны 11-р сарын байдлаар 734 гаруй мянган хүн үзсэн байна. Багагүй үзүүлэлт шүү.
Өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирсон шинэлэг, инээдтэй, зарим хүн өглөө босоод санаж байх ийм төрлийн реклам хийхэд тийм хэцүү гэж үү? Мөн заавал өндөр төсөвтэй видио зар сурталчилгаа, гадаах самбар, сонингийн зар сурталчилгаа хийх хэрэг байна гэж үү?
Үгүй л болов уу. Хамгийн гол нь амжилттай вайрал маркетинг (видио, зураг, зурагт хуудас, хэдэн өгүүлбэр гэх мэт) хийж чадвал хэвлэл мэдээлэл, зурагтын мэдээний хөтөлбөр өөрсдөө Танай бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг үнэ төлбөргүй мэдээлэлдэг болсон цаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Танд дээрх вайрал видио бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Вайрал маркетинг" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

