Kevin Lee ба Chris McCann -ны ярилцлага

Kevin Lee (@kevin_lee_QED) нь Didit гэх компаний үүсгэн байгуулагчдын нэг мөн гүйцэтгэх захирал нь юм. Тэрээр өөрийн Marketing Obsession блогоороо дамжуулан олон арван компаний захирал, лидер, мөн маркетеруудтай уулзаж, сонирхолтой ярилцлага хийдэг нэгэн. Түүний энэ удаагийн зочин нь Chris McCann гэх 1-800-Flowers.com компаний захирал байлаа.


Kevin: 2009 онд маркетингийн албаны дарга нар болон мэргэжилтнүүдийн гаргасан гурван том алдаа юу байсан бэ? Тэд магад 2010 онд дахин алдаагаа давтаж мэднэ:

Chris: Дүгнэлт:

  1. Интернэтийн орчинд хэрэглэгчид хоорондын өрнөж буй харилцаанд анхаарах, олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг ашиглах, мөн тэдгээрт шилжин орох үйл явц нь удаан байсан нь алдаа.
  2. Шинэ мэдээлэл, харилцаа, техник технологийн хэрэгсэл гэж хэлж болох олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудыг даруй мөнгө олох зорилгоор ашиглаж байсан нь мөн байгаа нь бас алдаа.
  3. Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгч нартаа үйлчлэх, тэднийг сонсох, тэдний гомдлыг барагдуулах мөн тэдэнд хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс ашиглах хэрэгтэй. Даруй мөнгө олох зорилгоор ашиглаж өөрсдийн брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилхаас өмнө хэрэглэгч нартайгаа харилц, тэднийг сонс, мөн тэднээс суралцах хэрэгтэй.


Kevin: Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд ашиглах явцад ямар алдаа дутагдал мөн ололт амжилт гаргасан бэ?

Chris: Дүгнэлт:

  1. Бид ямагт шинэ төрлийн маркетинг, зар сурталчилгаа, мөн харилцаа холбооны техник технологийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Бид хэрэглэгч нараа бидний шинээр ашиглаж буй техник, технологийн хэрэгслүүдэд ингэнэ тэгнэ гэж цааргалзаж цаг алдалгүй өөрчлөлт шинэчлэлтэд зэрэгцэн алхаж, хэрэглэгч нараа сонсож, мөн тэднээс суралцаж чадсан нь ололттой талуудын нэг.
  2. Ялангуяа олон нийттэй харицлах сүлжээ вэб хуудсуудад цаг алдалгүй орж олон шинэ зүйлсийг туршиж хэрэгжүүлж чадсан нь хэрэглэгч нарын худалдан авах зан чанар ихээр нөлөөлсөн гэж боддог. Мөн бид хэрэглэгч нараас олон шинэ зүйлсийг сурч, мэдэж чадсан.
  3. Зарим талаараа олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудсуудыг туршиж үзэх мөн бусад техник технологийн хэрэгслүүдийг ашиглах нь надад 1992-1997 онуудын хооронд хэрэглэгч нарыг танин мэдэх, тэднийг татах гэж уйгагүй шинийг туршиж байсан үеийг бодогдуулдаг.


Kevin: Маркетингийн албаны дарга нар болон мэргэжилтнүүд энэ олон төрлийн зар сурталчилгаа болон бусад төрлийн мэдээлэл, техник технологийн хэрэгслүүдийг хэрхэн үнэлэх, улмаар өөрийн компанид цаашид ашиглаж эхлэх эсэхээ шийдэх вэ?

Chris: Дүгнэлт:

  1. Ямар ч компаний хувьд өөрт тохирох мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, техник технологийн хэрэгслүүдийг олж, сонгож, ашиглана гэдэг ямагт ярвигтай асуудал байдаг.
  2. Бидний хувьд  хамтран ажиллаж буй байгууллага, хэрэглэгч нарын хэрэгцээнд тохируулан, тэднийг ойлгож ажиллана гэдэг үргэлж урьдаар болгодог ажлуудын нэг байдаг.
  3. Миний хувьд залуу ажилчдаасаа олон зүйлсийг сурч мэддэг. "Чи хэрхэн амьдардаг вэ?" гэсэн асуултаар тэднийг таньж мэдхийг хичээдэг бөгөөд энэ нь олон төрлийн техник технологийн хэрэгслүүдийн алийг нь урьдал болгон ашиглаж болох санаа өгдөг.

 

Kevin: Интернэтийн орчинд ашиглагдаж буй зар сурталчилгааны төсөв нь уламжлалт зар сурталчилгаанд зарцуулагдаж буй төсвийг бодвол жил бүр нэмэгдэж байна. Танай байгууллагын хувьд ямар уламжлалт зар сурталчилгааны хэрэгсэл интернэтийн орчинд илүү түлхүү анхаарахад хүргэсэн гэж боддог вэ?

Chris: Дүнэлт:

  1. Бидний хувьд цагийн үеийн байдлаасаа шалтгаалан аль ч төрлийн зар сурталчилгааны техник, технологийн хэрэгслүүдийг ашигласаар ирсэн.
  2. Радио ашиглан зар сурталчилгаа явуулах нь зорилтод хэрэглэгч нартаа хүрч байгаа эсэхийг хэмжихэд хэцүү байдаг. Тийм ч учираас энэ тал дээр илүү ихийг мэдэх сонирхолтой байдаг.
  3. И-майл зар сурталчилгаа ашиглах нь урьд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага үр ашиг өгч байгааг мэдэрсэн.
  4. Жишээлхэд: өнгөрөгч баярын өдрүүдээр ашигласан сонингийн зар сурталчилгаа манай компаний хувьд маш их амжилттай хэрэгжиж улмаар олон шинэ хэрэглэгч авчирч чадсан.
  5. Миний бодлоор уламжлал зар сурталчилгаа цаг үеэ дагаж өөрчлөгдөн шинэчлэгдэхээс ор тас устаж үгүй болно гэж боддоггүй.

Дээрх ярилцлагууд Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Танд баярлалаа.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast