BestBuy компани өөрийн 2,100 Твиттер ашигладаг ажилчдыг хэрхэн зохьцуулдаг бол?

Та бүхэнд хүргэсэн "Inbound marketing, social media, community нэгдэл" мэдээлэлээр Best Buy компани хэрхэн New Media Marketing буюу Таны магадгүй ойрын үед олонта сонсож буй Web 2.0, Social Media, Social Networking гэх мэт уг үндэсдээ НЭГ л ойлголт болох Social Media Marketing-ыг хэрхэн ашиглаж байгаа талаар нийтлэж байсан.

Харин энэ удаа Best Buy компаний Social Media Manager John Bernier ( http://twitter.com/bernierjohn ) -ын маш сонирхолтой мэдээлэлийг хүргэхээр бэлтэглээ:

Тэрээр хэлэхдээ Best Buy компаний НЭГ Твиттер хэрэглэгчийн нэр дээр ( http://twitter.com/Twelpforce ) 2,100 ажилтан Customer Service буюу хэрэглэгчидтэйгээ харилцах үүсднээс (сонирхсон асуултанд нь хариулах, санал бодлыг нь сонсох, гомдолыг нь барагдуулах, гэх мэт) ашигладаг гэв. Харин энэхүү НЭГ твиттерын хэрэглэчийг ашиглахдаа тус компани өөрийн инженер Ben Hedrington ( http://twitter.com/benhedrington ) хийсэн твиттер программ болох ( http://www.connecttweet.com/ ) ашигладаг гэнэ. Харин Монголын компаниудын хувьд ямар ч төрлийн Твиттер программ ашигласан бай Твиттерыг зөвхөн өөрсдийн зар сурталчилгаа, мэдээ, мэдээлэлээ хүргэх зорилгоор уламжлалт маркетингийн аргаараа байнга зараа цацан ашиглаж болно мэт санан бөмбөгдөдөг нь харамсалтай. Хэрэглэгчдын санал бодлыг сонсох, ядаж л Твиттерт дагаж Direct Message буюу өөрийн бодлоо чөлөөтэй илгээх боломж олгож чадахгүй байгаа нь харамсалтай. Гэхдээ Social Media Marketing-ыг бодит утгаар нь ойлгож, ашиглах цаг нь арай болоогүй гэдэгтэй маргах аргагүй.

John хэлэхдээ Twelpforce ( http://twitter.com/Twelpforce ) нь Best Buy компаний “bridge the gap between the knowledge customers have, to the knowledge customers need to enjoy their products, and to get to the ideal dream state or experience.” буюу "хэрэглэгчдийн бүтээгдэхүүнийхээ талаар одоо мэдэж байгаа зүйлийг тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадах тэр мэдлэг, мэдээлэлтэй болгоход" тусалдаг гэж хэлсэн нь онцлууштай.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ Best Buy компаний Social Media Public Policy буюу тус компаний Social Media Marketing-даа хэргэлдэг бодлого нь олон нийтэд нээлттэй байдаг талаар дурьдсан нь Монголын томоохон компаниудын Social Media ертөнцөд хөлөө тавихад нэмэр, зөвлөмж болгох үүднээс вэб хуудсыг нь хавсаргав: ( http://bbyconnect.appspot.com/participation_guidelines/ )

Хэрэв Та Монголын ямарваа нэгэн компаний Твиттер хэрэглэгчийг ашигладаг (маркетер, CMO, CEO гэх мэт) бол Танд тулгарч буй бэрхшээлүүд юу болохыг доорх судалгааны анкет дээр сонгож хариулна уу. Баярлалаа.

Нийтлэл маань Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Танд сонирхсон асуулт байвал сэтгэгдэлээ бичин үлдээнэ үү. Баярлалаа.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast