Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-12-23

FedEx компани хэрэглэгч нараасаа уучлал гуйлаа

FedEx компаний мэргэжилтэн бараа хүргэх үедээ хэрэглэгчийн TV-г шидэж, хагалсан бөгөөд улмаар тэр нь камерт бууж 5 сая гаран хүмүүс үзэж тус компаний нэр хүндэд муугаар нөлөөлсөн явдал болсон. 

Хэрэг болсноос хоёр хоногийн дараа FedEx компаний удирдлагын зүгээс хэрэглэгч нараасаа уучлал гуйсан албан ёсны бичлэг гарсан нь эргээд тус компанийг хэрэглэгч нараа сонсдог, хүсэл шаардлагыг нь биелүүлдэг болохыг баталлаа.

Монгол компаниудын удирдлага дээрх явдалтай төстэй үйл хэрэгт оролцох нь байтугай холбогдох мэргэжилтнүүд нь хүртэл маш хойрго ханддаг. Миний амьдралд тохиолдсон хэрэглэгч нараа уландаа гишгэсэн компаниуд бол Unitel, Өргөө кино театр, Сүү ХК.

Сурах сургамж:

  1. Асуудал үүссэн бол цаг алдалгүй асуудлыг удирдлагын түвшинд хүлээн авах,
  2. Удирдлага хэрэглэгч нартаа хандан уучлал гуйж чаддаг байх,
  3. Хүнийг хүн гэж харж, харилцаж, хүндэлж сурах.