Миний тухай
Намайг Амартайваны Мэнд-Орших гэдэг. Энэхүү блогоо би 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан санаа нэгт оюутан найзуудын байгуулсан “Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг" -ынхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан түүхтэй.
Миний хувьд ойрын хугацаанд [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг төрөл бүрийн бизнесийн салбарт хэрхэн “амжилттай нэгтгэн” ашиглаж болох талаар дагнан судалж байна. Мөн энэхүү санаагаа Монголын бизнесийн байгууллагуудад дотоод болон гадаад зах зээлд брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэрхэн амжилттай нэвтрүүлэн ашиглаж болох талаар “бизнес зөвөлөгөө” өгч хамтран ажиллаж байна.
Хэрэв Та бүхэн [inbound marketing], [social media], мөн [community] гэх санааг өөрийн бизнесийн онцлогт тохируулан хэрхэн амжилттай нэгтгэн ашиглаж болох талаар сонирхсон асуулт мөн хамтран ажиллахыг хүсвэл и-майл илгээнэ үү.
Миний олон нийттэй харилцах сүлжээ вэб хуудас тус бүрийн ашиглалтын харьцаа: (дэлгэрэнгүй харах)
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

