Infographic of Social Media Equivalents in China

Эх сурвалж: Thomas Crampton

Дэлхийн томоохон олон нийттэй харилцах сүлжээ цахим хуудсууд ба тэднийг хуулбарласан Хятад хувилбаруудын хамт.

|
Төрөл:   Сонирхолтой   Social Media  

The Rise of Social Gaming

Эх сурвалж: onlineschools.org

Өмнөх нийтлэлдээ Rate Rush гэх санхүүгийн мэдээллээ хөтлөх программ хэрхэн сонирхолтой зурагт мэдээлэл ашиглан олон мянган хэрэглэгч нарыг өөрийн вэб хуудастаа авчирч чадсан, тэр нь ямар зөв маркетинг зар сурталчилгааны шийдэл болсон талаар нийтлэл бичиж байсан.

Дээрх зурагт мэдээлэл нь OnlineSchools гэх цахим орчинд их дээд сургуулиудын зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгуулагын бэлтэгсэн цахим орчин дахь тоглоомуудын талаарх зурагт мэдээлэл байна. Хэдийгээр энэхүү мэдээлэл тус байгууллагын үйл ажиллагаатай шууд хамааралгүй хэдий ч тэдний сонихролтой мэдээлэл хүмүүст хүргэх нь олон хэрэглэгч нарыг бүрдүүлж чадна гэдгийг мэдэж буй нь маш зөв маркетинг бодлгого юм. Хямд зардлаар олон хэрэглэгч нарт хүрнэ гэдэг энэхүү зурагт мэдээллийн компанит ажлын зорилго нь юм.

|

Digg болон Reddit хийсэн харьцуулалт ба маркетингийн ухаалаг алхам

Эх сурвалж: Raterush.com

Дээрх харьцуулалт зураг нь Олон нийтийн мэдээлэлийн сүлжээ цахим хуудсууд болох Reddit болон Digg нарыг төрөл бүрийн тоон үзүүлэлтээр харьцуулсан байна. Зураг мянган үгний хариулт өгч чадна гэдэг шиг дээрх харьцуулалт зураг нь үнэхээр сонирхол татахуйц, уншигч нарыгаа уйдуулахгүй, мөн тэдний цаг завыг нь хэмнэж чадах байдлаар хийгджээ.

Гэтэл энэхүү хүнд хэрэгтэй, цэгцтэй харьцуулалт зургийг хэн ямар зорилгоор хийв? Rate Rush гэх хувийн санхүүгийн мэдээлэлээ хөтлөх программ нь өөрсдийн цахим хуудсын уншигчдын тоог нэмэгдүүлэх болон брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчиллах зорилгоор хийжээ. Ухаалаг биш байна гэж үү? Тэд уламжлалт маркетинг болон зар сурталчилгааны аргууд болох TV, Сонин сэтгүүл, мөн Spam и-майл маркетингийн хувилбаруудыг сонголгүй хүн хэрэгцээтэй мэдээлэл өгч улмаар өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад таниулж, сурталчилж байна. Тус компаний хийсэн энэхүү харьцуулалт зураг нь өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэлтэй ямар ч холбогдолгүй хэдий ч тэд хүнд хэрэгтэй мэдээ мэдээлэл бэлтгэх нь эргээд тэдэнд хэрэгтэй зүйлс нар нь болох цахим хуудаст зочлогсдын тоог нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгч бүртгэн авах, мөн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн үр дүнг авчирч чадна гэдгийг ойлгосон байна.

|

Ингэхэд social media-г хэн юунд ашиглаад байна?

Benjamin Franklin хэлэхдээ: "Be civil to all; socialable to many; familiar with few; friend to one; enemy to none"
Танд дээрх зурагт мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

 

|
Төрөл:   Social Media  

Social media-тай холбоотой бичлэгүүд

"Social media гэх ойлголт"-той холбоотой бичлэгүүдийн түүвэр:

1. Commoncraft [http://www.commoncraft.com/] нь төрөл бүрийн зүйлсийг видио бичлэг болгон маш энгийнээр тайлбарладаг компани. Тэдний бэлтгэсэн “Social media in Plain English”  бичлэгийг сонирхоцгооё:

2. Youtube- дээрх Buencaminos [http://www.youtube.com/user/buencaminos] хэрэглэгчийн нэрээр ‘’2008 latest edition - Did you know 3.0 – from meeting in Rome this year” нэрээр хийгдсэн бичлэг:


3. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’Social Media Revolution” нэрээр хийгдсэн бичлэг:

4. Youtube- дээрх "Shift Happens" буюу "өөрчлөлт үргэлжилсээр" видио бичилгийн 2009 оны намрын статистик мэдээ, мэдээлэл:

5. Youtube- дээрх Socialnomics [http://www.youtube.com/user/Socialnomics09] хэрэглэгчийн нэрээр ‘’ Social Media ROIнэрээр хийгдсэн бичлэг:

6. Youtube дээрх RobCottingham [http://www.youtube.com/user/RobCottingham] хэрэглэгчийн нэрээр "2009 in Social Media" нэрээр хийгдсэн бичлэг:

7. JESS3 гэх компаний бэлтгэсэн "The State of the Internet" бичлэг:

8. Social media energy гэх компаний бэлтгэсэн "The Social Media Revolution 2010" бичлэг:

Танд дээрх цуврал бичилгүүд талагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Төрөл:   Маркетинг   Social Media  

Маркетингийн албаны дарга

“Forbes CMO Summit” буюу Forbes компаниас зохион байгуулсан маркетингийн албаны дарга нарын уулзалт, цуглааны үеэр хийгдсэн гурван асуулт хариулт ярилцлага:

Forbes: Өнөөгийн түвшинд ямар ур чадвартай Маркетингийн албаны дарга нар амжилттай байна вэ?

      1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Удирдан зохион байгуулах чадвартай (Leadership),
  2. Холыг харах чадвартай (Vision),
  3. Маркетингийн албаны дарга нь өөрөө (Chief Growth Officer), (Chief Customer Officer), (Chief Communication Officer) мөн бусад маркетингийн албаны ажилтнуудаасаа мэдлэг, ур чадвараараа илүү байх,

       2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:

  1. Багаар ажиллах (Collaboration) чадвартай байх,

       3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:

  1. Орчноосоо суралцах (Adaptability) чадвартай байх,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. Асуудалд зоригтой хандах (Fearless) чадвартай хүмүүс өнөөгийн цаг үед амжилттай маркетингийн албаны дарга гэж тооцогдоно.

Forbes: 2010 оны зар сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх үү, багасгах уу, эсвэл хэвээр хадгалах уу?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

  1. Өсгөх шалтгаан олж харахгүй байгаа.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

  1. Хэвээр хадгална. Гэхдээ энэхүү зардалд Social media-д зарцуулах зардлыг түлхүү анхаарна.

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

  1. Тухайн байдлаас шалтгаалана.

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

  1. 2-3 хувиар өсгөнө.

Forbes: 2010 он таны бодлоор?

1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан энэ цагт маркетерүүд л зөв бодлого, ур чадвараар өөрсдийн компанийг аврах болно.

2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ: 

1. Корпорациуд болон бусад бизнесийн байгууллагууд өөрсдийн ажилчдыг Social Media-д ямар байр суурьтай оролцуулах талаар бодлого боловсруулах, мөн үүнийг ажил болгон хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарах болно. Учир нь тэд Social Media-д яригдаж буй өөрсдийнхөнө тухай сайн нь ч, муу ч мэдээ, мэдээлэлийг зогсоож чадахгүйг ойлгох болно. Мөн тэд Social Media-д заавал оролцох ёстойг ойлгох болно,

3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ: 

1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно,

4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:

1. Тэдний хэрэглэгчид буюу (Denuo Group-ээс маркетингийн зөвөлгөө авдаг компаниуд) 20-30 хувиар илүүтэйгээр Social media-д анхаарлаа хандуулах болно.

Танд дээрх ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Төрөл:   Маркетинг   Social Media  

Маркетерүүд хаачих вэ?

Gary Vaynerchuk (http://twitter.com/garyvee) нь WINE GUY буюу "Виноны залуу" гэдэг нэрээрээ social media ертөнцөд алдартай нэгэн. Хэрэв Та түүний тухай анх удаа сонсож байгаа бол түүний блог (http://garyvaynerchuk.com/) -оор зочилж "эрч хүч ба сонирхол" гэдэг үгэнд хөтлөгдөн өөрийн блогоо бичдэг залуугийн хэрхэн амжилтанд хүргэсэн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

Дээрх видио бичлэгт Гайрий (Gary) нь сэтгүүлийн зах дээрх булиа компаниудын нэг болох Gourment (http://www.gourmet.com/) -ын үүд хаалгаа хаах болсныг мөн жишээ болгон тухайн сэтгүүл дээр мянга мянган доллараар зар сурталчилгааны талбай худалдан авсан компаниудын хэрхэн буруу маркетинг бодлоготой байсан талаар ярих болно.

Тэрээр хэлэхдээ компаниуд интернэтийн орчинд өөрсдийн community буюу үнэнч хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлэх ёстой талаар мөн ямарч компани өөрсдийн салбар дахь "эрч хүч ба сонирхол" -доо хөтлөгдсөн блогеруудтай хамтран ажиллаж эхлэх болсныг хэллээ.

Түүний эрч хүч, ярианы урлаг, хэлж буй санаа Танд таалагдав уу?

Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" болон "Social media" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Төрөл:   Маркетинг   Social Media  

Social media маркетинг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Соашил медиа маркетингийн (Social media marketing) талаар бага ч болов цэгцтэй ойлголт өгөх үүднээс 10 орчим минутын бичлэг хийлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна:

Цөөн үгээр дүгнэвэл:

Соашил медиа маркетинг нь интернэтийн орчинд тухайн компани олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд ашиглан хэрэглэгч нартаа брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхдээ ашиглаж буй харилцаа юм. Энэхүү маркетингийн аргын давуу тал нь тухайн компани хэрэглэгч нарт уламжлалт маркетингийн аргууд болох телевизийн зар, сонин хэвлэл гэх мэт өндөр зардлаар бүтэх маркетингийн хувилбаруудаас харьцангуй бага зардлаар тэдний итгэлийг тэднийг сонсож, тэдэнтэй харилцсаны үндсэн дээр олох боломжтой байдаг. Мөн ямар ч комапний хувьд соашил медиа маркетингийг өөрийн компаний онцлогт амжилттай ашиглахын тулд "Social network вэб хуудсуудад амжилтынхаа үндсыг тавих таван арга" гэх нийтлэлд дурьдагдсан таван аргыг дагаж байх хэрэгтэй.

Танд энэхүү видио бичлэг хэр санагдав? Бодлоо хуваалцаарай. Таны бодлоор соашил медиа маркетинг гэж юу болох, ямар ямар Монголын компаниуд амжилттай болон алдаа дутагдалтай ашиглаж байгаа талаар бидэнтэй хуваалцаарай. Мөн асууж тодруулах зүйл болон бодлоо чөлөөтэй бичээрэй. Танд баярлалаа. Мөн Таныг бусад "Social media" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Төрөл:   Маркетинг   Social Media  
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast