Маркетингийн албаны дарга
“Forbes CMO Summit” буюу Forbes компаниас зохион байгуулсан маркетингийн албаны дарга нарын уулзалт, цуглааны үеэр хийгдсэн гурван асуулт хариулт ярилцлага:
Forbes: Өнөөгийн түвшинд ямар ур чадвартай Маркетингийн албаны дарга нар амжилттай байна вэ?
1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:
- Удирдан зохион байгуулах чадвартай (Leadership),
- Холыг харах чадвартай (Vision),
- Маркетингийн албаны дарга нь өөрөө (Chief Growth Officer), (Chief Customer Officer), (Chief Communication Officer) мөн бусад маркетингийн албаны ажилтнуудаасаа мэдлэг, ур чадвараараа илүү байх,
2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:
- Багаар ажиллах (Collaboration) чадвартай байх,
3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:
- Орчноосоо суралцах (Adaptability) чадвартай байх,
4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:
- Асуудалд зоригтой хандах (Fearless) чадвартай хүмүүс өнөөгийн цаг үед амжилттай маркетингийн албаны дарга гэж тооцогдоно.
Forbes: 2010 оны зар сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх үү, багасгах уу, эсвэл хэвээр хадгалах уу?
1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:
- Өсгөх шалтгаан олж харахгүй байгаа.
2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:
- Хэвээр хадгална. Гэхдээ энэхүү зардалд Social media-д зарцуулах зардлыг түлхүү анхаарна.
3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:
- Тухайн байдлаас шалтгаалана.
4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:
- 2-3 хувиар өсгөнө.
Forbes: 2010 он таны бодлоор?
1. Arun Sinha, Zurich Financial Services компаний маркетингийн албаны дарга (CMO), хэлэхдээ:
1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан энэ цагт маркетерүүд л зөв бодлого, ур чадвараар өөрсдийн компанийг аврах болно.
2. Jon Iwata, IMB компаний маркетинг, харилцаа холбооны ахлах орлогч дарга (SVP, Marketing & communication), хэлэхдээ:
1. Корпорациуд болон бусад бизнесийн байгууллагууд өөрсдийн ажилчдыг Social Media-д ямар байр суурьтай оролцуулах талаар бодлого боловсруулах, мөн үүнийг ажил болгон хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарах болно. Учир нь тэд Social Media-д яригдаж буй өөрсдийнхөнө тухай сайн нь ч, муу ч мэдээ, мэдээлэлийг зогсоож чадахгүйг ойлгох болно. Мөн тэд Social Media-д заавал оролцох ёстойг ойлгох болно,
3. Claire Huang, Bank of America Merrill Lynch компаний глобал маркетингийн ахлах орлогч дарга (SVP, Global Marketing), хэлэхдээ:
1. Маркетеруудын хувьд маш өрсөлдөөнтэй жил байх болно,
4. Rishad Tobaccowala, Denuo Group-ын гүйцэтгэх захирал, хэлэхдээ:
1. Тэдний хэрэглэгчид буюу (Denuo Group-ээс маркетингийн зөвөлгөө авдаг компаниуд) 20-30 хувиар илүүтэйгээр Social media-д анхаарлаа хандуулах болно.
Танд дээрх ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

