| өдөр - 4 | 2009 оны блог нийтлэгчдийн судалгаа
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Technorati State of Blogosphere судалгаа нь Technorati.com –ын санаачлагаар анх 2004 оноос эхлэн блог ертөнц дэхь сонин хачин, ирээдүйн чиг хандлага гэх мэт олон талт судалгааг явуулсаар иржээ. 2009 оны судалгаа нь хоёроос доошгүй жил блог нийтлэгч буюу мэргэжлийн гэж хэлэгддэг хүмүүсийн дунд явагдсан байна. Судалгаа нь “блогчид гэж хэн бэ?”, “ямар мэдээлэл болон яагаад блог бичдэг?”, “хэрхэн, хэдэн удаа блог нийтлэл бичдэг гэх мэт асуултууд”, "блог нийтлэгчдийн орлого, брэнд ба блог", “твиттерын нөлөө болон ирээдүйн нөлөөлөл” гэсэн ангилад хуваан таван өдөр болгон ангилсан байна:
IV өдөр “Blogging revenues, brands and blogs” буюу блог нийтлэгчдийн орлого, брэнд ба блог:
Энэхүү өдрийн судалгаа надад нилээд сонирхолтой санагдсан. Судалгаанд оролцогч нийт хүмүүсийн 72 хувь нь өөрсдийн чөлөөт цагаараа блог нийтлэл бичдэг буюу энэ нь мөнгө олдоггүй гэж хариулсан байгаа. Харин блог нийтлэл бичиж үүнийхээ хажуугаар зар сурталчилгаа ашиглан мөнгө олдог хүмүүс 40 орчим хувь нь байсан. Доорх сонирхолтой видио ярилцлага болон бусад статистик үзүүлэлтийг доорх зурган дээр дарж баруун зүүн тийш дарж үзнэ үү.
Dan Gillmor –ны ярилцлага:
Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж унших боломжтой.
Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

