| өдөр - 2 | 2009 оны блог нийтлэгчдийн судалгаа
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Technorati State of Blogosphere судалгаа нь Technorati.com –ын санаачлагаар анх 2004 оноос эхлэн блог ертөнц дэхь сонин хачин, ирээдүйн чиг хандлага гэх мэт олон талт судалгааг явуулсаар иржээ. 2009 оны судалгаа нь хоёроос доошгүй жил блог нийтлэгч буюу мэргэжлийн гэж хэлэгддэг хүмүүсийн дунд явагдсан байна. Судалгаа нь “блогчид гэж хэн бэ?”, “ямар мэдээлэл болон яагаад блог бичдэг?”, “хэрхэн, хэдэн удаа блог нийтлэл бичдэг гэх мэт асуултууд”, "блог нийтлэгчдийн орлого, брэнд ба блог", “твиттерын нөлөө болон ирээдүйн нөлөөлөл” гэсэн ангилад хуваан таван өдөр болгон ангилсан байна:
II өдөр “The what and why blogging” буюу ямар мэдээлэл болон яагаад блог бичдэг:
Энэхүү өдрийн судалгаанаас онцлох зүйл нь судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 70 хувь нь өөрсдийгөө бясгах зорилгоор блог бичдэг гэжээ. Энэ нь тэдний блог амжилтын хэмжигдэхүүн гэсэн бол мэргэжлийн блог нийтлэгчдийн хувьд тэд өөрсдийн амжилтыг байнгын блог уншигчид болон хүмүүсийн сэтгэгдэл дээр үлдээсэн гаргадаг гэсэн байна. Мөн нийт блог нийтлэгчдийн 75 хувь нь үнэн бодит мэдээ, мэдээлэл нийтлэлдээ бичдэг гэсэн бол 16 хувь нь шүүмлэл нийтлэл бичдэг гэжээ. Бусад статистик үзүүлэлтийг доорх зурган дээр дарж баруун зүүн тийм дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж унших боломжтой.
Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

