| өдөр - 1 | 2009 оны блог нийтлэгчдийн судалгаа
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Technorati State of Blogosphere судалгаа нь Technorati.com –ын санаачлагаар анх 2004 оноос эхлэн блог ертөнц дэхь сонин хачин, ирээдүйн чиг хандлага гэх мэт олон талт судалгааг явуулсаар иржээ. 2009 оны судалгаа нь хоёроос доошгүй жил блог нийтлэгч буюу мэргэжлийн гэж хэлэгддэг хүмүүсийн дунд явагдсан байна. Судалгаа нь “блогчид гэж хэн бэ?”, “ямар мэдээлэл болон яагаад блог бичдэг?”, “хэрхэн, хэдэн удаа блог нийтлэл бичдэг гэх мэт асуултууд”, "блог нийтлэгчдийн орлого, брэнд ба блог", “твиттерын нөлөө болон ирээдүйн нөлөөлөл” гэсэн ангилад хуваан таван өдөр болгон ангилсан байна:
I өдөр “Who are the bloggers?” буюу блогчид гэж хэн бэ?:
Гурван хүн блог бичдэгийн хоёр нь эрэгтэй, 60% нь 18-44 настай, ихэнх нь өндөр боловсрол эзэмшсэн (75% нь коллеж, 40% нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй), гурван хүний нэгнийх нь гэр бүлийн орлого жилийн $75.0, дөрвөн хүний нэгнийх нь гэр бүлийн жилийн орлого $100.0), 50-аас илүү хувь нь гэрлэсэн болон хүүхэдтэй гэсэн байна. Бусад статистик үзүүлэлтийг доорх зурган дээр дарж баруун зүүн тийш дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж унших боломжтой.
Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

