Твиттер ба Боловсрол
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Оюутан залуусын хувьд Англи хэл сурах гэдэг бол маш чухал асуудлуудын нэг. Хэлийг маш олон янзаар сурч болох хэдий ч энэ удаа би таныг твиттер ашиглаад үзээрэй гэж зөвлөх байна. Хэрхэн?

Магадгүй та АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад баклавар, магистер, мөн докторын боловсрол эзэмшихээр зэхэж байж болох юм. Таны хайж буй ихэнх их дээд сургууль, хэлний курс, мөн тухайн их сургуулиудын профессорууд твиттер ашигладаг болсон гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Мэдээж бүгд биш байх л даа. Гэхдээ л танд хэрэгтэй нэгэн нь байж л байгаа. Та магадгүй Harvard, MIT-ын багш профессорууд ашиглахгүй нь лавтай гэж бодож байж болох юм. Харин ч тэд ашигладаг шүү. Сонирхолыг чинь татахгүй байна гэж үү? Урьд өмнө нь Танд ямар интернэтийн технологи (Твиттерээс бусад) хүссэн хүнтэйгээ маш богино хугацаанд, тодорхой, мөн цөөн үгээр асуусан асуултынхаа хариуг авах мөн харилцах боломж олгож байсан бэ? нэг бодоод үзээрэй.
Надад танд худлаа ярих болон ятгах шалтгаан байхгүй бөгөөд Твиттерээр дамжуулан хэн ч танд юу ч зарахгүй. Тэхээр та нэг оролдоод үзээрэй:
a. АНУ-ын их сургуулиудын ангилсан жагсаалт [Үүнд: 1. Twitter fan wiki , 2. Twitter passion, 3. Just tweet it, 4. Tweetfind, 5. Wefollow, ]. Таны сонирхож буй сургууль байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв таны хайж буй сургууль энэ жагсаалтанд байхгүй бол их дээд сургуулийнхаа вэб хуудаснаас болон Google ээс “сургуулийн нэр on twitter” гээд хайгаад үзээрэй.
b. Профессоруудын жагсаалт: [ 1. Twellow-ын профессор ангилалд, 2. Mashable-ын санал болгож буй Твиттерийн профессорууд]
c. Харин дараах жагсаалтууд нь миний өөрийн олон сарын хайлтаас бүрдсэн GMAT-д (Бизнесийн удирдлагаар магистер болон түүнээс дээш зэрэг хамгаалахад заавал шаарддаг шалгалт) бэлтгэхдээ ашиглаж байсан твиттерын цуглуулга: [ @grockit, @harvardbiz, @kaplangmatprep, @managementtip, @mbagameplan, @mba_channel, @mitsloan, @mitsloanmba, @thedailystat, @mbapodcaster-энэ миний хамгийн дуртай нь. Анх АНУ-д ирээд л itune программ ашиглан Podcast-ыг нь сонсдог байсан мөн тэд надад хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн гэж “The best business schools admissions secret” гэж ном бэлэглэсэн, @grammargirl- энэ бас миний хамгийн дуртай нь мөн Podcast нь ч гэсэн маш хэрэгтэй, мөн @englishtipsorg - төрөл бүрийн Англи хэл дээр ном, материал олоход хэрэгтэй ]
d. Дээрх линкүүдийн заримаас нь өөр бусад төрлийн сонирхолтой хүмүүсийг олох боломжтой мөн [ tweetdeck цуглуулга , wefollow цуглуулга ]-ууд Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Мөн та ч бас өөрийн Англи хэл сурсан болон сурч буй аргануудаасаа бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

