Social media маркетинг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Соашил медиа маркетингийн (Social media marketing) талаар бага ч болов цэгцтэй ойлголт өгөх үүднээс 10 орчим минутын бичлэг хийлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна:
Цөөн үгээр дүгнэвэл:
Соашил медиа маркетинг нь интернэтийн орчинд тухайн компани олон нийттэй харилцах мэдээ мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд ашиглан хэрэглэгч нартаа брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхдээ ашиглаж буй харилцаа юм. Энэхүү маркетингийн аргын давуу тал нь тухайн компани хэрэглэгч нарт уламжлалт маркетингийн аргууд болох телевизийн зар, сонин хэвлэл гэх мэт өндөр зардлаар бүтэх маркетингийн хувилбаруудаас харьцангуй бага зардлаар тэдний итгэлийг тэднийг сонсож, тэдэнтэй харилцсаны үндсэн дээр олох боломжтой байдаг. Мөн ямар ч комапний хувьд соашил медиа маркетингийг өөрийн компаний онцлогт амжилттай ашиглахын тулд "Social network вэб хуудсуудад амжилтынхаа үндсыг тавих таван арга" гэх нийтлэлд дурьдагдсан таван аргыг дагаж байх хэрэгтэй.
Танд энэхүү видио бичлэг хэр санагдав? Бодлоо хуваалцаарай. Таны бодлоор соашил медиа маркетинг гэж юу болох, ямар ямар Монголын компаниуд амжилттай болон алдаа дутагдалтай ашиглаж байгаа талаар бидэнтэй хуваалцаарай. Мөн асууж тодруулах зүйл болон бодлоо чөлөөтэй бичээрэй. Танд баярлалаа. Мөн Таныг бусад "Social media" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

