Вайрал маркетинг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.

Вайрал маркетинг”-ийн тухай бичихээсээ өмнө Google болон Bing-ээс яг энэ сэдвээр ямар хүмүүс бичиж байсан талаар судалж, аль болох ижил мэдээлэл оруулахгүй мөн бусад залуусынхаа хийсэн мэдээлэлийг нэгтгэж цэгцлэхийг хичээлээ. Вирал маркетинг болон Вайрал маркетинггэж хоёр төрөлөөр хайж үзлээ. Харин миний бодлоор Вайрал маркетинггэж бичих нь зөв болов уу гэж хувьдаа бодож байгаа. Вирал маркетинггэж хайсан хайлтын үр дүнд хэдэн Орос вэб хуудаснуудын араас Ж. Солонгоогын и-маркетинг блог дахь бичилт мөн зохиогчийн нэргүй Залуухан маркетерын залхуудаа ертөнц блог дахь бичилт нар гарч ирж байлаа. Харин Вайрал маркетинг" гэж хайхад Маркетингсэтгүүлийн энэ сэдвээр бичиж байсан бичилт хамгийн эхэнд гарч ирж байсан. Блог ашиглахын давуу тал нь танд SEO буюу Search Engine Optimization тусгайлан блогтоо хийх шаардлагагүй байдаг бөгөөд хамгийн энгийн зөвөлгөө хэлэхэд та гарчигаа алдаагүй, зөв сонгосон тохиолдолд ямар ч хайлтын системд өртөгдөж бусдаас дээгүүр хүний нүдэнд харагдах боломжтой байдаг. Мөн SEO талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших, мөн өөрийн вэб сайтыг хайлтын системийн эхэнд байрлуулахыг хүсвэл Ч. Мэргэний вэб-гуру вэб сайтаар зочилход илүүдэхгүй.

Вайрал маркетингийн үүсэл хөгжил болон тодорхойлолтын талаар бусад залуустайгаа өрсөлдөж яриад яахав гэж бодоод тэд нарын дурьдаагүй сэдэв, жишээг хөндөхөөр шийдлээ. Вайрал маркетингийн тухай бүрэн ойлголттой болохын тулд хэд хэдэн үнэхээр амжилттай Вайрал маркетинг ашиглаж чадсан компаниудын кайстэй танилцах хэрэгтэй байх.

Видио вайрал маркетинг: Одоогийн байдлаар Youtube-д 2,224,961 хүн үзээд буй нэгэн амжилттай болсон видио вайрал маркетинг бичлэг:

Megawoosh.com –ын энэхүү сонирхолтой бичлэгийг найз нөхөд эсвэл хэн нэгнээс Та хүлээн авлаа гэж бод. Тэгвэл та энэ хүн яагаад? Юуны учир энийг хийх болов?” гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асууж цааш сонирхох болдог. Энэхүү мэдрэмжийг вайрал маркетинг төрүүлж чаддаг. Энэ вайрал маркетингийн хамгийн амттай хэсэг. Мөн хүлээн авсан хүн заавал өөрийнхөө мэддэг бусад хүмүүст дахин и-майлээр, эсвэл бусад олон нийтийн сүлжээнүүд болох Facebook, twitter зэргийг ашиглан бусад хүмүүст хүргэдэг. Бас нэгэн видио вайрал маркетингийг амжилттай ашиглаж буй компани бол T-Mobile бөгөөд түүний “Life is for sharing” олон ангит видио бичлэгүүд нь үнэхээр амжилттай хэрэглэгдэж байна:

Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дээрх Megawoosh-ын жишээн дээр бид видио вайрал маркетинг ашиглах нь Хүнд бусадтайгаа хуваалцах мэдрэмж төрдөг талаар яриж байсан бол харин энэхүү T-Mobile-ын бичлэгээс амжилттай санаагаа хүн бүрт хоногшуулах зорилгоор олон ангитай хийх нь зөв юм гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.

Мөн вайрал маркетингийн видио хувилбаруудыг олон мянган үзэгч үзсэнээр нь жагсааж бэлтгэдэг нэгэн вэб сайт бол viral video chart. Гэхдээ энэ дашрамж маркетерууддаа гэж захихад: санаа авах зорилгоор ирээдүйн зар сурталчилгаандаа гадаадын зар сурталчилгааны төлөв, хандлагыг ажиглаж санаа авах өөр, харин яг таг хуулбарлах гэдэг бол байж болшгүй зүйл. Учир нь хэрэв таны зар сурталчилгаа бусдаас хуулбарласан нь олон нийтэд ойлгомжтой болвол үнэхээр арьлашгүй хар PR болно гэдгийг санах хэрэгтэй.

Блог вайрал маркетинг: Монголд хувь хүн болгон бараг блогтой гэхэд хэлсдэхгүй болоод байгаа. Энэ нь ч зөв, бид маш олон зүйлсийг сурч байгаа. Харин News.mn-ны Nlog.mn блог портал бол энэ бүх блог нийтлэлүүдийг нэгтгэж бусад хүмүүст цэгцтэй хүргэдэг Монголын блогийн нэгдсэн сан гэхэд хэлсдэхгүй. Та бүхэнд энэ дашрамд баярлаж явдагаа хэлмээр байна.

Блог бичдэг хүмүүсийг ашиглан маш амжилттай вайрал маркетинг хийж чадсан хүн бол Cindy Gordon. Тэрээр Universal Orlando Resort –д маркетингийн орлогч дарга хийж байх хугацаандаа маш олон хүний санал бодолтой зөрчилдөн том алхам хийсэн нь тухайн үедээ өөрөө ч халагдаж болох алхам байсан гэж сэтгүүлчдэд бодлоо хуваалцсан байдаг. Түүний амжилттай алхам нь долоон маш алдартай блог бичдэг хүмүүст “Wizarding World of Harry Potter”-ын нээхийг мэдэгдэх арга хэмжээ байсан юм. Тэрээр долоон блог бичдэг хүнийг ашиглаж 350,000,000 сая хүнд хүргэж чадсан гэдэг. Тэрээр та бидний ашиглах дуртай телевизийн зар сурталчилгаа, и-майл маркетинг зэрэг зардал ихтэй олон төрлийн түлхэх маркетингийн аргуудыг ашиглаж болох байсан хэдий ч блогчдийг ашигласан нь эргээд телевизийн хөтөлбөрүүд болон зар сурталчилгаануудыг өөрсдөнрүүгээ зардал багатайгаар татаж чадсан маш амжилттай вайрал маркетингийн хувилбар байсан юм.

Харин одоо бас нэгэн сонирхолтой вайрал маркетингийн талаар сонирхоё:

Энэ и-ном уу? Эсвэл Таны ажил хүссэн анкет уу? Сонирхолтой биш байна гэж үү? Steve Chazin нь бусад хүмүүсийн нэгэн адил компаниудын хаалга тогшиж ажил гуйгаагүй, харин ч эсэргээр бусдад хэрэгтэй мэдээлэл өгсөн, өөрөө ямар ажилууд хийж байсан, хийж чадна гэдгээ харуулж чадсан, 2) ойлгомжтой маш олон хүнд хүрч чадсан бөгөөд энгийн хүнд ч чухал мэдээлэл хүргэж чадсан нь тухайн хүмүүсийг өөр бусаддаа цааш дамжуулан хэлэх шалтгаан болсон учираас Вайрал маркетинг гэж нэрлэж байгаа юм.

Танд тэгээд хэр санагдав даа? Асуух зүйлс байвал үргэлж нээлттэй шүү мөн сэтгэгдэлээ хуваалцаарай. Монголд вайрал маркетинг ашигладаг компаниас бусадтайгаа хуваалцаарай. Аан тийм www.Reklam.mn-ны анд маань нэг удаа надаас ямар реклам таалагддаг талаар асууж байсан. Одоо ингээд бодоод байхнээ Окай савангийн реклам надад лаг таалагддаг байсан [Яагаав 2 шинэхэн хос гардаг бас дээр нь хөгжилтэй мөн олон ангитай (миний мэдхийн 2 ангитай байсан)]. Харин интернэтээс хайгаад олдсонгүй. Тэд бусдаас хуулбарлаагүй харин үнэхээр өөрсдөө сэтгэж хийсэн болохоор л болов уу гэж бодож байна. Та бүхэн ч бас үнэн сэтгэлээсээ таалдаг Монгол рекламаа хэлвэл нэг найзий минь ч гэсэн ажилд тус болох болно шүү баярлалаа.

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Вайрал маркетинг" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Aug 26, 2009
 said...
Энд харин маш дажгүй зүйлүүд оруулсан байна. Вайрал, аман ярианы маркетинг 2 ерөнхийдөө адилхан гэхдээ вайрал бол технологи дээр тулгуурласан гэж ойлгож байна. сошл медиа дээр гэсэн үг л дэ.
Sep 01, 2009
Munkhbayar said...
Миний хувьд маш сонирхолтой мэдээлэл байлаа, баярлалаа.
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast