Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-08

2015 онд баригдаж дуусах Apple компаний оффис

Энэхүү бичлэг нь Steve Jobs-ын хамгийн сүүлийн олон нийтэд хийсэн яриа байжээ. Тэрээр ирээдүйн Apple компаний оффисийн барилгийг эхлүүлэх талаар тус нутгийн хотын дарга болон бусад холбогдох хүмүүстэй нь уулзалдсан үе байж.

Дээрх ярилцлагаас олон сонирхолтой зүйлсийг ажгилсны нэг бол төр болон хувийн хэвшлийн байгууллагууд өөр хоорондоо ямар сайхан ил тод ярилцаж байгаа явдал байлаа. Үнэнийг хэлэхэд The New Media Group ирээдүйн 300 гаран хүний оффисийн барилгийг барих газар хайж байгаа бөгөөд энэхүү газар шороотой орооцолдсон ажил ямар онцгүй байдгийг зах зухаас нь мэдэрч л байна. Ил тод байдал гэж бодвол байх ёстой л байх. Мэдлэгт суурилсан компаниудиа дэмжинэ гэж яриж байгаа нь амьдрал дээр хэрэгжих л байх...