2010 онд зар сурталчилгаа интернэтэд түлхүү анхаарах нь

АНУ-ын Калифорни мужид байрлах Outsell гэх судалгаа шинжилгээ, нийтлэл, мөн бизнес зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг компани АНУ-ын нийт компаниудын 2010 онд зарцуулах зар сурталчилгааны төсвийг таамаглан гаргажээ.

Энэхүү судалгааны дүгнэлт: АНУ-ын компаниудын 2010 оны зар сурталчилгааны зардал нь өмнөх оныхтой харьцуулахад 1.2 хувь өсөх бөгөөд энэ нь 368 тэрбум доллар байх болно гэжээ. 2010 онд компаниудын зарцуулах зар сурталчилгааны зардлыг тооцоолохдоо үндсэн дөрвөн төрөл болох гар утас, хэвэлмэл материал, зурагт радио кино, мөн интернэт гэж ангилсан байна. Үүнд АНУ-ын компаниуд 2010 онд интернэтийн сувгаар дамжуулан хүргэх зар сурталчилгаанд 119.6 тэрбум доллар буюу энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 9.6 % -иар өсч байгаа нь анх удаа уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал, зурагт, болон радио ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудаас илүү гарна гэсэн тооцоолол гаргасан нь ихэд сонирхолтой санагдлаа. Мөн тус судалгаанд уламжлалт зар сурталчилгааны хувилбарууд болох хэвэлмэл материал болон зурагт ашиглан хүргэх зар сурталчилгааны сувгуудын зардал 3% болон 3.8 % -иар тус тус буурна гэж гарчээ. Энэхүү таамаглал хэрхэн үнэн бодит байсныг магадгүй ирэх оны эхэн саруудад гарах судалгааны дүгнэлтээр хүргэх болов уу.

Танд дээрх мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Зар сурталчилгаа" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Apr 08, 2010
Хантулга said...
Манай бизнес эрхлэгчид бодвол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын энэхүү судалгааг үздэг л байлгүй. Тиймээс монголын нөхцөлд одоо ашиглагдаж байгаа уламжлалт сувгуудад зарцуулах зардлаа багасгаад интернэт, гар утсанд суурилсан сурталчилгаануудыг идэвхтэйгээр дэмжих цаг болсоныг анзаарч байгаа гэж найдаж байна
Apr 09, 2010
Манайд интернэт хэрэглээ барууных шиг өндөр хүрээгүй дээр нь хэрэглэгчдийн боловсролоос их зүйл шалтгаална гэж бодож байна. Нэг хэсэгтээ уламжлалт арга хэрэгслүүд байраа тавьж өгөхгүй байх,
Apr 09, 2010
Сэтгэгдэлээ үлдээсэнд баярлалаа.
@Хантулгатай санал нэг байна. Одоо цагт Монголын компаниуд цаг үеэ даган хэрэглэгч нарын сонирхол, мөн тэдний ихэнх цаг заваа өнгөрөөж буй газруудад (интернэт, гар утас) хэрхэн хурдан хувьсан орж техник технологийг амжилттай ашиглаж чадахыг харах цаг ирсэн. Өндөр зардлаар үр ашиггүй зар сурталчилгаа явуулж байгаагаа эртхэн л мэдвэл уг нь тэдэнд л дээр.

Харин @Шинэбаярын хэлсэн санаатай бага зэрэг санал нийлэхгүй байна. За яахав хэсэг нөхдүүдийн зорилтод хэрэглэгч нар нь интернэтийн орчин, гар утас, social media энэ тэр ашигладаггүй байж болох. Гэхдээ зурагтаар гарах, сонин дээр бичигдэх өөр аргууд бий шүү дээ. Хүүхдийн асрамжийн газруудад хандив өгөх, өндөр настнуудын асрамжын газарт сайн үйлс хийх гэх мэт. Энэ бол нэг талаараа хүмүүийн бодит амьдралд хүрч тус болж байгаа хэрэг, нөгөө талаараа ийм үйл ажиллагаа зохион байгуулж буй албан байгууллага хэд хэдэн мэдээгээр гарахгүй байх аргагүй. Албан байгууллагуудын маркетер нар амар хувилбарыг л сонгож компаний мөнгийг үр ашиггүй үрж байгаа болохоос тэдэнд (маркетер) толгойгоо илүү ажлуулж хэн хэндээ ашигтай байж болох брэнд итгэлцэл, хэрэглэгч нарийн итгэлийг олох гэх мэт олон сайхан үнэт ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй.

Apr 09, 2010
Бүтээлч, үр ашигтай арга хэлбэрүүд сонгох шаардлагатай болсон нь тодорхой, байнгын уламжлалт замаараа явах нь үр өгөөжгүй гэдэг нь улам бүр батлагдаж байгаа гэж ойлгодог, харин хэрэлэгчдийг боловсролтой, мэдээлэлтэй болохыг хүлээх биш харин тэрнийг нь олгох хэрэгтэй юм байна, өөрсдийнхөө зах зээлийг би болгох, тэднийг технологийн ололтыг ашиглаж чаддаг болгох, түүнгүйгээр байж чадахгүй болгоход сургах нь хамгийн том бүтээлч ажил болох байх гэдэгтэй санал нийлж байгаа байх...
Apr 09, 2010
@Шинэбаяраа: Санал нийлж байна.
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалга, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл тавихдаа тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншдаг бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс

А. Мэнд-Оршихыг өөрийн байгууллага, бизнесийн хурал цуглаан, болон төрөл бүрийн арга хэмжээнд илтгэл уншуулахыг хүсвэл info at mendorshikh dot com и-майл хаягаар захиа илгээнэ үү.

Speaking Agenda

 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast