Итгэлцэлд тулгардаг саад хотгорууд
Ямар ч бизнес хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурладаг гэхэд маргах хүн байхгүй биз. Харин үүнд тулгардаг саад хотгоруудад:
1) Үнэн: хэрэглэгчиддээ үнэн зөв мэдээлэлээр хангаж байна гэдэг хамгийн чухал, хамгийн чухал! Хэрэглэгчдийг хуурахаас хурдан тарах мэдээ гэж байдаггүй,
2) Түүх: цаг хугацааг хэн ч товчлох боломжгүйтэй адил хэрэглэгчдийн итгэлцлийг байнга [урт хугацаанд] олж, мөн дааж чаддаг байх хэрэгтэй,
3) Нууцлалаар хангах: хэрэглэгчдийн мэдээлэлийг өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглахаас өөр байдалд ашиглахыг хатуу хорих хэрэгтэй бөгөөд үүнийгээ бас нэгэн давуу талаа болгох хэрэгтэй,
4) Шудрага байдал: хэрэглэгчидтэй харилцаж буй үйлдэл болгондоо шудрага хандах хэрэгтэй,
5) Амлалтууд: хэрэглэгчдэд амлалт өгсөн бол байнга хадгалж, хүрч байх хэрэгтэй,
6) Харилцаа: бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тулгарч буй сайн болон муу мэдээлэлийг хэрэглэгчидтэйгээ байнга хуваалцаж байх хэрэгтэй,
7) Маркетинг: бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрхэн зөв маркетингийн бодлого явуулж чадна төдий чиний хэрэглэгчдийг татах болно,
8) Мэдээлэлийн далдлал: хэрэглэгчдийн хүссэн мэдээ, мэдээлэлээр нь хүссэн үед нь байнга хангаж байх хэрэгтэй.
Магадгүй дээр дурьдагдсан зарим зүйлс бодит амьдрал дээр хэрэгжихгүй байх тохиолдол олантаа. Харин Таны бодлоор?
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)


