Түлхэх болон татах маркетингийн арга

Түлхэх маркетингийн арга гэж юу вэ?

Энэ нь ихэнх маркетер нарийн хэрэглэж заншсан хэрэглэгчдийг хүсээгүй үед нь хүчээр өөрсдийн зар сурталчилгааг хүртээл болгох арга юм. Өөрөөр хэлбэл энэхүү маркетингийн арга нь Таныг дуртай телевизийн болон радио хөтөлбөрөө сонсож байх үед, аль эсвэл утас ашиглан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, мөн сонин хэвлэл болон Таны хувийн и-майл хаягруу  илгээж буй  уламжлалт маркетингийн арга юм. Уламжлалт маркетингийн энэхүү арга нь ихэнх тохиолдолд хэрэглэгч нарийн анхаарлыг татах аль эсвэл бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хоногшуулах үүднээс хийдэг тул нэг талаараа маш өндөр зардалтай хийгддэг. Учир нь зах зээл дээр мянга мянган компани энэхүү уламжлалт маркетингийн аргаар өрсөлддөг тул ихэнх компаниуд дараа дараагийнхаа зар сурталчилгааг хийхдээ улам л алдартай урлаг спортын одод, улам л өндөр төсөвтэй компьютер эффэкт гэх мэт улам л  өндөр төсөвтэй зар сурталчилгаа болон маркетингийн компанит ажил хийх шаардлагатай тулгардаг. Хэдийгээр маркетер нар хэрэглэгч нарыг уламжлалт маркетингийн аргаас хэрхэн зайлсхийдэг талаар мэдсээр байж улам л олон зар сурталчилгаа хийх мөн улам л олон үр ашиггүй маркетингийн компанит ажлууд санаачилсаар байдаг. Гэсэн хэдий ч ямар ч хэрэглэгч зар сурталчилгаа үзэх гэж зураг үздэггүй, ямар ч хэрэглэгч  сонийнгийн эрээн мяраан зар сурталчилгаа харах гэж сонин уншдаггүй, мөн ямар ч хүн нэг компаний зар сурталчилгаа сонсох гэж радио аль эсвэл FM сонсдоггүй. Харин ч эсэргээрээ хэт их уламжлалт маркетингийн арга ашиглах нь хэрэглэгч нарийн дургүйцлийг хүргэдэг. Энэ нь тухайн компанид үр ашиггүй зардал, хэмжигдэх боломжгүй үр дүн, мөн хэрэглэгч нарийгаа бухимдалтай хоцрогдуулахад хүргэдэг.

Татах маркетингийн арга гэж юу вэ?

Энэ нь тухайн хэрэглэгч өөрийн хэрэглэж заншсан дурын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн хүссэн үед интернэтийн орчинд хайх үед нөгөө маркетерүүд нарийн сурталчилах дуртай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн зар сурталчилгаа зэрэг нь вэб хуудас, блог, мөн олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ вэб хуудсууд (social media) -аар  дамжин  хэрэглэгч нарт хүрэх, улмаар тухайн хэрэглэгчдийг эцсийн худалдан авагч болгон хувиргаж чадах энэхүү маркетингийн  цогц арга юм. Иймд маркетерүүд хэрэглэж заншсан түлхэх маркетингийн арга буюу өндөр зардалаар бүтдэг, хэрэглэгчдийг үймүүлж өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх гэж оролдож буй уламжлалт маркетингийн арга, аргачлалаас бага багаар салж харин тэднийг аль болох татах маркетингийн арга ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх хэрэгтэй. Үүнд: хэрэглэгчид нарлуу болох болохгүй цагаар нь утсаар ярьдагаа багасагах, зөвшөөрлийг нь аваагүй и-майлийг нь ашиглан зар сурталчилгаа илгээх, мөн зорилтод хэрэглэгч нартаа хүртээл болж байгаа  эсэх нь мэдэгдэхгүй, хэрэгтэй хэрэггүй  өндөр зардалтай зурагтын зар сурталчилгаа явуулахаа багасгах хэрэгтэй гэсэн үг юм.

Өнөөгийн хэрэглэгч нар өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг олж авахын тулд тэд өөрсдийн найз нөхөд, танил тал, мөн интернэтийн орчинг ашиглаж байна. Мөн худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд үлдээсэн бусад хэрэглэгч нарийн сэтгэгдэл, санал бодол зэргийг харьцуулан үзэж, улмаар худалдан авалт  хийх эсэхээс шийдэж байна. Тэхээр маркетер Таны хийх дараагийн том алхамууд бол өөрийн компаний вэб хуудсыг хэрэглэгч нарт ойлгомжтой, хүртээмжтэй, интернэтийн хайлтын системд амар өртөхүйц болгох, блог бичиж, мөн төрөл бүрийн олон нийттэй харилцах мэдээ, мэдэлэлийн сүлжээ вэб хуудсуудад хэрэглэгчийн эрх нээж хэрэглэгч нараа сонсох, тэдэнтэй харилцах, мөн тэдний итгэлийг олж эхлэх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Танд дээрх томъёолол таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Таныг бусад "Social media" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Маркетинг  
Oct 28, 2009
www.REKLAM.mn said...
Nice post bnaa. Urgelj xeregtei medeelel bichij bgarai
 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast