Зар сурталчилгаа маш их нөлөөлж болох уу?

Зар сурталчилгааны нийтлэг зорилго бол бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон хүнд хүргэх. Олон хүнд хүргэх олон хувилбарууд байдаг: их мөнгө төлж их хүнд хүргэх аль эсвэл бага мөнгө төлж их хүнд хүргэх. Бага мөнгө төлж олон хүнд хүргэхийн тулд ямар ч хүн өөрийн эрхгүй дуу алдам, ургаш гүйлгэн дахин үзэх, мөн хүмүүс хоорондын жагшин яриулж чадах тийм нэгэн сонирхолтой санаатай байх ёстой. Урьд өмнө нь Та бүхэнд вайрал видио, вайрал маркетинг, мөн вайрал гэх ойлголттой холбоотой мэдээлэлүүдийг хүргэж байсан.

Харин энэ удаа Acne Advertising гэх зар сурталчилгааны компаний хийсэн нэгэн сонирхолтой, маш олон, тиймээ маш олон хүнд хүрч чадсан зар сурталчилгааны үр дүнгийн талаар хүргэж байна:

Дүгнэлт:

Зар сурталчилгаа хэтэрхий олон хүнд нөлөөлж болох уу? гэсэн асуултын хариултыг үзлээ. Зар сурталчилгааны санаа нь оновчтой, өвөрмөц, энгийн, мөн "Энэ том одоо юу вэ?" гэж дуу алдуулах бүтээл болжээ. Тухайн обектийн хажуугаар өнгөрөх хүмүүст дэлхийн байгаль орчинд тулгамдаж буй асуудал болох цаг уурын дулааралтай тэмцэж болох хамгийн энгийн шийдэл ашигласан нь тухайн хүмүүсийг хүн төрлөхтөний гаргасан алдааг эргэн харах, өөрт байгаа боломж, бололцоог ашиглаж цаг уурын дулааралтай тэмцэхийг уриалсан ухаалаг, энгийн, мөн дараа гэрээс гарахдаа машинаа унах уу? автобусаар явах уу? гэж бодол төрүүлж чадах сэтгэлд хоногшсон зар сурталчилгаа болсон байна.

Олон хүнд хүргэх хамгийн хүчтэй боловч хамгийн үнэтэй зар сурталчилгааны хэрэгсэл бол телевизийн суваг. Их мөнгө төлөхгүй телевизийн сувгаар гарах цорын ганц арга бол зар сурталчилгаа нь өөрөө мэдээний түүх болох явдал юм. Ингэж чадвал тухайн мэдээний түүх нь уламжлалт болон бусад бүхий л төрлийн зар сурталчилгааны сувгуудаар өөрөө тархаж чаддаг. Тус зар сурталчилгаа нь энэхүү бичигдээгүй хуулийн нотолгоо юм. Мөн тухайн зар сурталчилгааг илүү үр дүнтэй болгох үүднээс видио камераар тухайн обектийг өнгөрөн гарах машиний тоог бүртгэн, тэдгээрийн байгальд үзүүлэх хор нөлөөлөлийг тухайн зар сурталчилгааний обект болох Coach автобусыг ашиглаж болох байсан үр дүнтэй харьцуулан гаргасан статистик мэдээлэл нь хүмүүст маш энгийн ойлгомжтой байдлаар хүрч чадсан нь тухайн зар сурталчилгааны маш оновчтой шийдлүүдийн нэг байлаа.

Харин Монголын ихэнх маркетерүүдийн хувьд бусдын хийсэн зүйлсээс суралцах гэдэг ойлголт хуулбарлах гэж амьдралд орчуулагдаад байдаг. Бусдаас хуулбарлаагүй, энгийн мөртөө бас онцгой, мөн олон хүнд хүрч чадах зар сурталчилгаа хийхэд бидэнд ямар зүйлс муугаар нөлөөлөөд байна? Таны амьдрал маш ихээр нөлөөлж чадсан Монгол зар сурталчилгаа бий юу? Мөн Таныг бусад "Вайрал маркетинг" болон "Маркетинг" мэдээлэлийн төрөлд нийтлэгдсэн нийтлэлүүдээр зочлоод гарахыг хүсэж байна.

|
Loading удаа RT хийгдсэн байна. Retweet
Төрөл:   Вайрал маркетинг  
Jan 31, 2010
Төгөлдөр said...
Таалагдаж байна. Миний санаанд ямар ч сурталчилгаа орж ирэхгүй байна
Jan 31, 2010
CEO.MN said...
Hund sanaa ogson buteelch niitlel bna. Amjilt husye.
Jan 31, 2010
Aligermaa Ts said...
Сонирхолтой юмаа. Өнөөдөр Монголын нийгэмд яг ийм сурталчилгааны арга барил маш их дутагдаж байгаа шүү. Улаан цайм реклам хийчихээд тэрийгээ бизнес мэдээ гээд.
Keep up the good work, Orshikhoo
Jan 31, 2010
Rhea said...
Good work!
Монголын 1617-ийн реклам шууд бууж байна. огтлогдсон ой модны дунд нэг жоохон хүүхэд уйлж байгаа тэр дүрс. би яг тийм реклам өмнө хийгдэж байсан эсэхийг сайн санахгүй байна. гэхдээ мод, хүүхэд гэсэн 2 эмзэг сонголтоор нэг утга илэрхийлсэн нь таалагдсан.
монголын маркетерүүд нэг үеэ бодвол арай л дээр болод байгаамаа. бүгд муу, хуулбарлагч гэж бодохгүй байна.
Feb 01, 2010
Та бүхэнд сэтгэгдэлээ үлдээж, урам зориг өгсөнд маш их баярлалаа. @Rhea: Таны хэлж байгаа үнээн. Миний хэлсэн санаа бүх Монголын маркетер нарийг хэлсэн зүйл бишээ. Надад ихэнх нь л мэт санагддаг. Гэхдээ түүнд нөлөөлж буй олон хүчин зүйлс байгаа (цалин, ажлын соёл, хойрго удирдлага гэх мэт). Түүнийг ч бас ойлгож байна, тийм ч болохоор аль ч талыг нь зэмлэхгүй ээ. Багахан зэрэг сэтгэл гаргаж мөн илүүхэн сэтгэхэд асуудал шийдвэрлэгдэх юм шиг. Ядаж л шууд санааг нь хуулбарладагаа зогсоох хэрэгтэй. Энэ нь өргөн утгаараа хэрэглэгч нараа хүндэтгэж байгаа хэрэг болов уу гэж боддог.

Та бүхэнд сэтгэгдэлээ үлдээсэнд дахин баярлалаа.

 
Got an account with one of these? Login here, or just enter your comment below.
Posterous-login    Connect    twitter



 
 

About Me

Амартайваны Мэнд-Орших нь энэхүү блогоо 2003-2007 онд Компьютер Техник Менежментийн Сургууль /КтМС/-д хамт суралцаж байсан үзэл санаа нэгт оюутан найзуудын байгуулсан "Монголд Үйлдвэрлэв Төслийн Баг"-ийнхаа санаачлагыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор анх нээж байсан.

Тэрээр 2010 онд "The New Media Marketing Agency"-ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь өдгөө төрөл бүрийн бизнесийн салбаруудад дотоод болон гадаад зах зээл брэнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлэхэд нь дижитал маркетинг, график дизайн, мөн програм хөгжүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага болоод байна.

А. Мэнд-Орших нь "The New Media Venture Capital" -ыг үүсгэн байгуулсан бөгөөд тус компани нь интернэтийн орчинд мэдээллийн технологийг боловсронгуй болгоход чиглэгдсэн өгөөж өндөр, эрсдлийг тооцох боломжтой, ирээдүйтэй төслүүдэд венчур хөрөнгө оруулалт хийх болон бизнес инкубатор орчиноор хангаж, улмаар зах зээлд амжиллтай нэвтрүүлэх хүртэл нь гар бие оролцдог.

 

Speaking Topics

А. Мэнд-Орших нь байгууллагын захиалгаар илтгэл тавихдаа тухайн байгууллагын онцлогт тохирсон төрөл бүрийн сэдвээр, тухайлбал сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, ололт амжилт, түүнийг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрхэн оновчтойгоор ашиглах талаар илтгэл уншихдаа боломжтой бөгөөд заримаас нь дурдвал:

  • Шинэ медиа маркетинг нэгдэл
  • Аман яриа маркетинг ба компаний нийгмийн хариуцлага
  • Ирээдүйн Монгол хэрэглэгчид
  • Интернэтийн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах урлаг
  • Хүн бүр экспортлогч
  • Хувь хүний брэнджилт

Мөн төрийн бус байгууллагуудад нийгмийн хүмүүнлэгийн салбарт хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах болон сайн үйлсийн аяныг хэрхэн амжилтай зохион байгуулах талаар үнэ төлбөргүй илтгэл тавих боломжтой. Үүнд:

  • Хүмүүнлэгийн салбар дахь үйл ажиллагааны менежментийн оновчтой шийдэл
  • Сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх хүчин зүйлс
 

Work With Me

"The New Media Marketing Agency" нь хувь хүмүүс болон төрөл бүрийн бизнесийн салбаруудад дижитал маркетинг, график дизайн, мөн программ хөгжлүүлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Quantcast