Амжилтын түүх : Mashable.Com

Pete Cashmore @mashable нь Mashable.com-ын CEO [Гүйцэтгэх захирал]
“Брэндүүд бидэнтэй маш дотно холбогдож байна. Жишээлбэл: олон нийтийн харилцааны сүлжээ болох Facebook, 140 үсэгтэд мессеж илгээгч Twitter мөн томоохон корпорацуудынн блогууд. Үйл явдлыг цаг тухайд нь хүргэх гэдэг биднийг бусдаас онцгой болгож байгаа хэрэг юм. Бусад брэндүүд ч бас бусдын үйл явдлыг түгээж тэд өөрсдийн үнэ цэнийг байгуулж сурах хэрэгтэй... ”
Цөөн үгээр хэлэхэд: Танай компани хэдэн онд байгуулагдсан бэ? мөн хаана байгуулагдсан бэ? Яагаад? Хэн нь яг анх санаачилсан бэ? Яагаад энэ зах зээлийг сонирхох болсон бэ? Ямар цэгээс гараагаа эхлэж, одоо ямар төлөвлөгөөтэй байна даа? Эдгээр асуултууд танай компаний байгуулагдсан түүхийг илэрхийлэх болно.
Үнэн бөгөөд давтагдашгүй мэдээлэлийн эх сурвалжууд бол биднийг хэн ч дуурайж чадахгүй байх чанар. Учир нь дээрх асуултууд нь бидний шинэ хамтрагчдаасаа асуудаг асуултууд биш.
За одоо зарим нэг жишээг хэлэхэд. Coca-cola-conversation блог: Phil Mooney гэгч Кока кола компанид түүхч, архивчаар нь 30 жил ажиллаж байгаа хүний блог. Энэхүү блог нь Кока колагийн түүх болон өнөөг хүртлэх Кока кола хэрхэн хүмүүст нөлөөлж байгаа талаар мэдээлэл хүргэх зорилготой. Та Кока колагийн гаднах шил 1916 онд, тухайн үедээ маш их дуурайлган хийгдэж байсан нөхдүүдээс хамгаалах зорилгоор хийгдсэнийг мэдэх үү? Энэ нь өмнөх Кока кола-нууд ямар ч хэлбэр дүрс, хэмжээнд хийсэн бусад нөхдүүд маш амархан дуурайлгаж хийж чаддаг байсыг болиулж чадсаны амжилт байсын байна. Энэ нь улмаар Кока кола компаний Кока Кола гэж алдаршах болсон түүхийн эхлэл байсан юм байна...
Бас нэгэн түүх: “ 2008 оны Christmas-ын өдөр АНУ-ын Флорида хотын Harbor beach Marriott зочид буудалаас нэгэн хос онгоцны буудалруу хүргүүлэх болжээ. Явж байх замд хосын нөхөрийнх нь бие муудаад эмнэлэгрүү хүргүүлж гэнэ. Буудалын жолооч хосын эхнэртэй нь эмнэлэгт хүлээж байхад эмч нөхөрт нь хагалгаа хийх шаардлагатай болсоыг хэлж гэнэ. Тэгээд буудалын жолооч эхнэрийг нь буудалдаа буцааж аваачиж өгчээ. Тэр өдрөөс хойш өдөр болгон шахуу эмнэлэгрүү эхнэрийг нь хүргэж өгдөг болсон гэнэ. Түүгээр ч барахгүй буудалын жолооч эхнэрийг нь гэр бүлийнхээ Christmas-ын орой гэр бүлтэйгээ хамт өнгөрөөхийг хүсч, улмаар эхнэр ч бас Christmas-аар буудалдаа ганцаараа өнгөрөөгөөгүй гэнэ. Энэ бүх явдлын дараа нөхөр нь эдгэрч буудалын жолоочид хийсэн энэ их тусд нь мэдээж гаргасан зардалыг нь өгчээ. Тэгээд хосууд төрлөх нутаг болох Denmark-руугаа буцсан гэнэ. “ энэ бол Marriott зочид буудалын гүйцэтгэх захирал Bill Marriott-ын компанид нь тохиолдсон дурсамжуудыг дурсан блогдоо бичдэг нэгэн болсон явдлын нэг.
Дээрх бүх түүх нь болсон явдлууд бөгөөд энэ нь тухайн брэндийг хүмүүстэй холбож өгч байгаа хэрэг юм. Блогоороо дамжуулан брэндүүд хэрэглэгчиддээ хүрч байгаа нь Social Media ашиглаж байгаа хамгийн сайн харилцаануудын нэг юм...
Эх сурвалж: 360i компаний бэлтгэн гаргасан Social Media Playbook-ын 21-22 хуудас.
Миний бэлтгэсэн мэдээлэл:
Mashable комдани нь 2005 онд байгуулагдсан дэлхийн томоохон блог нийтлэлд тулгуурласан Web 2.0 болон Social Media мэдээ, мэдээлэл түгээгч юм. Pete Cashmore @mashable нь компаниа Scotland-ын нэгэн жижигхэн тосгоноос анх санаачлан байгуулжээ. Миний танд зөвлөх зөвөлгөө гэвэл Mashable компаний үндсэн мэдээлэл түгээгч Twitter хаяг болох Pete Cashmore @mashable-ыг дага гэж зөвлөх байна.
Хэрэв та Twitter-т шинэдээд яг хэнийгээ дагаж хаанаас ямар хэрэгтэй мэдээлэл авахаа сайн мэдэхгүй байгаа бол Twellow-ыг туршаад үзээрэй гэж хэлэх байна. Энэхүү сайт нь таны сонирхол, мэргэжил, гээд шаардлагатай бүгдээр нь ангилсан харуулсан, салбартаа толгой тохиж буй хүмүүсийн цэгцтэй Twitter-ын жагсаалт бий.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

