| өдөр - 3 | 2009 оны блог нийтлэгчдийн судалгаа
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний блогоор саатаж байгаад юуны түрүүнд баярлалаа. Та миний блог RSS-ыг энд дарж авна уу.
Technorati State of Blogosphere судалгаа нь Technorati.com –ын санаачлагаар анх 2004 оноос эхлэн блог ертөнц дэхь сонин хачин, ирээдүйн чиг хандлага гэх мэт олон талт судалгааг явуулсаар иржээ. 2009 оны судалгаа нь хоёроос доошгүй жил блог нийтлэгч буюу мэргэжлийн гэж хэлэгддэг хүмүүсийн дунд явагдсан байна. Судалгаа нь “блогчид гэж хэн бэ?”, “ямар мэдээлэл болон яагаад блог бичдэг?”, “хэрхэн, хэдэн удаа блог нийтлэл бичдэг гэх мэт асуултууд”, "блог нийтлэгчдийн орлого, брэнд ба блог", “твиттерын нөлөө болон ирээдүйн нөлөөлөл” гэсэн ангилад хуваан таван өдөр болгон ангилсан байна:
III өдөр “The how of blogging” буюу хэрхэн, хэдэн удаа блог нийтлэл бичдэг гэх мэт асуултууд:
Энэхүү өдрийн судалгаанаас онцлох зүйл нь нийт блог нийтлэгчидын 76 хувь нь уншигчдынхаа сонирхолыг татахын тулд Technorati ашиглан өөрсдийн блогийг блог жагсаалтанд хийдэг гэж. Харин бусад блог нийтлэгчид уншигчидаа татахын тулд тэдний блогоор цаг гарган зочилж сэтгэгдэл үлдээдэг гэсэн байна. Харин 10 хүрэхгүй хувийн блог нийтлэгчид өөрсдийн блогт уншигчдыг хэрхэн татахаа мэддэггүй гэсэн байна. Доорх сонирхолтой видио ярилцлага болон бусад статистик үзүүлэлтийг доорх зурган дээр дарж баруун зүүн тийш дарж үзнэ үү.
Seth Godin –ны ярилцлага:
Jonathan Salem Baskin –ны ярилцлага:
Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж унших боломжтой.
Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таныг алтан цагаа гаргаж блогоор минь байнга саатдагт дахин баярлалаа.
![[ mendorshikh.com ]](http://newmediamarketingagency.com/clients/mendorshikh.com/img/logo.png)

