Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-06

Чадварлаг маркетингийн менежер гэж хэн юм бэ?

Үнэнийг хэлэхэд ихэнх компаниудын удирдлагын ойлголтонд маркетингийн менежер гэхээрээ телевиз зар сурталчилгааны санаа ологч бас гүйцэтгэгч (эсвэл гүйцэтгэгч байгууллага олох), FM сурталчилгааны хоолой хийгч, гадаа самбар, брошур зэргийг Photoshop ашиглан хийгч гэх мэтчилэн ойлгогддог. Энэ мэтийн ойлголтоос болж маркетингийн менежерүүдийн үнэ цэнэ алдаад байх шиг. Жижиг гэлтгүй томоохон Монголын компаниудын хувьд ч гэсэн маркетингийн менежерүүд нь гэхээрээ мэргэжлийн бус, урлаг соёлын хүн ч байх шиг, ер нь бүх мэргэжлийн хүн маркетинг хийж чаддаг ч болсон юм шиг. Амьдрал дээр нэг юм сайн хийх чадваргүй олон зүйлд савсганасан хүмүүсийн цуглуулга болсон ч юм шиг.

Ямар маркетингийн менежерийг чадвартай сайн менежер гэх үнэлгээ үнэлэмж нь ч байхгүй болсон мэт. Том компаниуд нь энэ тэндхийн шагналыг мөнгийг нь төлөөд авдаг болсон ч байх шиг. Чадварлаг маркетингийн менежер гэж хэн юм бэ?