Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-04

Хүн хичээвэл юунд ч хүрч болдог, юунаас ч гарч чаддаг

Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Хөдөлгөөний өдөр болох 10-р сарын 20 өдөр ойртсоор. Зохион байгуулалтын баг ойр ойрхон арга хэмжээний талаар санал бодлоо солилцсоор. Өмнө нь ч бас энэ удаад ч бас "үнэхээр нэр төрөө эрхэмлэн амьдарч буй үлгэр жишээ болох сайхан жишээ яг юу байнаа?" гэж бие биенээсээ асуув. Хүн бүр л өөрийнхөөрөө хариулт өгсөн, би ч бас.

Харин гэртээ ирээд доорх видио бичилгийг олж үнэхээр сайхан санагдаад Та бүхэнтэй хуваалцаж байна:

Хүн хичээвэл юунд ч хүрч болдог, юунаас ч гарч чаддаг энэхүү Нэр Төртэй амьдарч чадсан залуугийн түүх Танд таалагдсан байх. Таны бодлоор нэр төртэй амьдрах гэж чухам юу вэ? санал сэтгэгдлээ хуваалцаарай. Мөн Та 2011 оны 10-р сарын 20-ны өдөр Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Хөдөлгөөнийг хамтран зохион байгуулах, дэмжиж байгаа бол http://mongoldignity.org/ цахим хуудаснаас мэдээлэл аваарай.