Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-11-07

Хүн бүр дэмий зүйлд мөнгө үрэх дургүй. Хямд олдоогүй мөнгө л биш бол...

Photo credit to David Armano.

Хүн бүр дэмий зүйлд мөнгө үрэх дургүй. Хямд олдоогүй мөнгө л биш бол...

Өнөө цагт гадаадын ихэнх компаниуд бид үнэхээр ийм сайн гэж өөрөө өөрсдийгөө хэлэхээс илүүтэйгээр хүмүүсийг хооронд нь энэ компани үнэхээр сайн компани гэж яриа өрнүүлүүлэхийг хичээдэг болж. Амьдрал дээр хүн бүр худалдааны менежер. Хүн бүр алхам бүртээ худалдаа хийж байдаг. Тэр брэндийг авах хэрэггүй. Энэ компанийг сонгох хэрэггүй гэх мэт. Миний хувьд би хүн бүрт хэзээ ч үйлчилгээг нь худалдан авахийг зөвөлдөггүй гурван компани байдаг: Unitel компани, Сүү ХК, мөн Өргөө кино театер. Энэ бол надад олдмол байдлаар үүссэн BIAS буюу сэтгэлийн гүнд хараар үлдсэн сэтгэгдэл (цагаанаар ч байх боломжтой. Миний цагаан жишээ бол Apple).

Дээрх зурагт "медиа" гэсэн монгол орчуулгагүй үгийг гурван янзаар тайлбарласан байна (Орчуулгатай болтол нь мэдээ мэдээллийг суваг гэдгээр ашиглая). Owned media буюу эзэмшиж буй мэдээ мэдээллийн суваг (энэ гэхдээ чиний эзэмшиж буй протал цахим хуудас чинь биш шүү), Earned media буюу хүч хөдөлмөрөөрөө олж авсан мэдээ мэдээллийн суваг, Paid media буюу төлбөрийг нь төлсөн мэдээллийн суваг.

Монголд ихэнх томоохон компаниуд ихэнх мэдээ мэдээллийн сувгууд болох TV, сонин, сэтгүүл, цахим хуудсуудтай гэрээ хийж (мөнгө төлж) үйл ажиллагаагаа явуулдаг. УИХ гишүүн болохоор зэхэж буй хүмүүс ч мөн адил. Ихэнх хүмүүс мэдээ мэдээллийн сувгийг зөвхөн худалдаж авдаг гэж боддог. Мэдээж энэ бол ирээдүйд арьлах хуучинсаг сэтгэлгээ. Нэг удаа миний бичсэн Сүү ХК-ын хөгзтэй тарагны тухай нийтлэлд Сүү ХК хэд хэдэн цахим хуудсуудад мөнгө төлж сэтгэгдэл хэсгийг нь хааж байгаад мэдэгдэл гаргаж байсан. Жинхэнэ төлбөрийг нь тултал нь төлж хэрэглэгчийнхээ амийг хаадаг компани.

Тэгвэл хүч хөдөлмөрөөрөө олж авсан мэдээ мэдээллийн суваг гэдэг ойлголтуудад хүн хэрэгтэй мэдээ мэдээлэл өгч өөрсдийн хэрэглэгч нарын фэн (Файсбүүк), дагагч (Твиттер), тухлан үзэгч (TV) гэх мэтийг бүрүдүүлж буй хүн, компанийг ойлгож болно. Үнэхээр л хүнд хэрэгтэй мэдээлэл өгсөн бол ихэнх тохиолдолд хүлээн авсан хүн нь хэрэглэгч, дэмжигч нь болдог. Гэхдээ ихэнх тохиолдолд компаниуд хүч хөдөлмөрөөрөө хэрэглэгч нараа бүрдүүлхээс илүүтэйгээр нөгөө л төлбөрийг нь тултал төлсөн сэтгэлгээгээр аливаа асуудалд ханддаг. Бас тэмцдэг. Буруу зүйлээ компани зөвшөөрдөггүй. Яг л Unitel шиг. 

Харин эзэмшиж буй мэдээ мэдээллийн суваг гэдэгт хэрэглэгч, уншигч, дэмжигч нарынхаа итгэлийг олж чадсан хүн, компани гэж ойлгох хэрэгтэй. Хүний итгэлийг олно гэдэг амар биш. Цаг хугацаа, хичээл зүтгэл, алдаан дээрээ суралах гэх мэт. Энэ бүгдийн араас л хүний итгэлийг олох боломж нээгддэг. Би Өргөө кино театерт дахиж хэзээ ч орохгүй гэж 2011 оны 1-р сарын 25нд бичсэнээс хойш мэдээж би нэг ч ороогүй. Би ороогүй гэдэг бол манай эхнэр надтай хамт ороогүй. Манай дүү нар, хамаатан садныхан, ажлынхан гэх мэт. Миний хүрээлэлд байсан нэг ч хүн надтай хамт Өргөө кино театер ороогүй. Өргөө миний итгэлийг алдсан. Аливаа итгэлийг олж авч болох хэдий ч хичээл зүтгэл, алдаан дээрээсээ суралдах ямар ч сэтгэл, компаний хувьд бодлого байхгүй бол хэрэглэгч би юугаа хэлэх вэ!

Амьдрал дээр уучлаарай гэдэг үг олон цахим хуудаст мөнгө төлж хэрэглэгч нарынхаа сэтгэгдлийг сонсохгүй амыг нь хаах аргаас амар баймаар. Гэхдээ хараад бас сайн бүр сайн бодоод байхад миний сэтгэлийн гүнд хараар сэтгэгдэл үлдээсэн компаниудын мэргэжилтэн нарт уучлал гуйхаас илүүтэйгээр хямд мөнгө олдож байжээдээ гэж. Хүний бүтээн босгосон, хүний бий болгосон компаний үнэ цэнэтэй хөрөнгөөр хүний хичнээн жил хөдөлмөрлөж олж авах гэж оролдсон тэр хэрэглэгч нарынх нь амыг таглах гэж. Харамсалтай.