Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-08-07

Хэрэглэхгүйгээр яаж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх үү?

2009 оноос хойш Posterous гэх блог нийтлэгч цахим хуудсыг ашиглан  нийтлэл бичдэг байлаа. Учир нь тус бүтээгдэхүүний ашиглахад хялбар байдал, гар утас ба цахим шуудангаасаа нийтлэл бичих боломж зэрэг нь үнэхээр таалагддаг байсан хэрэг.

Харин миний үүсгэн байгуулсан The New Media Marketing Agency нь Голомт гэх Бизнесийн Цахим Системийн Цогц Шийдэл бүтээгдэхүүнийг хийсээр багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өөрийнхөө бүтээгдэхүүнийг өдөр тутам ашиглаж алдаа дутагдал, ололт амжилтыг дурьдах, мөн шалгах ажлыг давхар хийх боломж олдоогүй. Харин одооноос өөрийн Posterous дээрх цахим хуудсыг ашиглахаа больж Дэлхийн тавцанд өрсөлдөхөөр сойгдож буй Голомт-Бизнесийн Цахим Системийн Цогц Шийдэл бүтээгдэхүүнийг ашиглаж эхэлхээр өөрийн цахим хуудсыг шинэчилж байгаагаа дуулгахад таатай байна.

Цахим систем дээр минь саатаж цаг заваа гарган нийтлэлүүдийг минь уншиж санал сэтгэгдлээ солилцдог уншигч Та бүхэнд баярлалаа.