Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2012-01-03

Файсбүүк компани хүртэл уучлал гуйж чаддаг

Файсбүүк компани хэрэглэгчийн нийтлэлийг буруу ойлгож устгасаны төлөө уучлал гуйжээ. Аливаа компани том ч жижиг ч уучлал гуйж чаддаг байна гэдэг агуу зүйл юм. Эх сурвалж: Mashable

Хэдхэн хоногийн өмнөх The New Media Group-ын шинэ жилээр Unitel компани үндэсний компани болсон бид дэмжих хэрэгтэй гэсэн яриа өрнөж байсан ч үнэхээр тэнэг үйлдэл гаргасан удирдлагуудыг нь бодохоор би хэзээ ч уучилж чадахгүй мэт. Одоог хүртэл хохирогч хэрэглэгч надаас уучлал гуйгаагүй. Усанд хаясан маш том чулуу шиг таг алга болсон.

Үнэнийг хэлэхэд би 70% (Би хувьцааных нь талаар яг таг мэдэхгүй) орчим нь Япончуудын Мобиком компаний хэрэглэгч байснаас үндэсний Unitel компанийг дэмжмээр байгаа хэдий ч хэрэглэгч нартайгаа лого мэт харилцдаг удирдлага нарыг нь бодохоор том ҮГҮЙ.

Энэ тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийг дэмжмээр байгаа даанч чадахгүй юм.