Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-27

Улс төрийн манлайлагчид ба Дэвшилтэт Технологи

Сонгууль дөхөөд зарим хүмүүс Facebook дээр зар сурталчилгаа хүртэл өөртөө худалдан авч LIKE цуглуулж байх шиг. Нэг талаараа дэвшилтэт техник технологийг дэмжиж байгаа нь сайшаалтай. Ард иргэдийн дуу хоолойг сонсож, бодит манлайлагч гэдгээ цахим орчинд харуулж байгаа мэт. Гэхдээ эдгээр хүмүүсийн хэд нь үнэхээр сонгуулийн дараа сонгуулийн өмнө ард иргэдийн дуу хоолойг сонсож байсан шигээ эдгээр цахим технологийг ашиглах бол? Таавар уралдаан заралвал сонирхолтой л үр дүн гарах байх.

TEDxZurich-д улс төрчид ба дэвшилтэд медиа технологийн ашиглалттай холбоотой сонирхолтой видио бичлэг хийгджээ. Цаг заваа гаргаад үзээрэй:

Олон санаа төрөв үү? мэдээж. Гэхдээ зөвхөн сонгуулийн үеэрээ ашиглаад хаях биш үйл хэрэгтээ хэвшүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлвэл болох нь тэр.

Хэд хоногийн өмнө З.Энхболд гишүүн бүх төрийн байгууллагыг твиттер данстай болгох талаар асуудал хөндхөд олон хүмүүс нөгөө л бүтэхгүй талаас нь харж шүүмжилж байсан. Төрийхөнд хийх дээр зүйл бий ч гэх шиг. Үнэндээ төрийн байгууллагууд л эдгээр дэвшилтэт технологийг сайн ашиглаж ард түмний дуу хоолойг сонсдог тогтолцоог бий болгох ёстой.

Дэлхийн бусад улс орнууд твиттерийг төрийн байгууллагууддаа ашиглуулж буй сайхан жишээг дээрх видио бичилгээс үзсэн байх. Мөн зарим нь сонгуулийн үеэр л зөвхөн ашиглаж дараа нь олон мянган дэмжигч нарынхаа урмыг гонсойлгосон жишээг харсан байх. Мөн дээрх видионы 8 минут 8 секундэнд манай ерөнхийлөгч дунд нь орсон харагдаж байгаа. Гэтэл амьдрал дээр нөхөр нэг ч хүнд тиймээ бүр нэгч удаа хүнд хариу бичиж үзээгүй байх жишээтэй.

Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг байдаг. Ажилгүй хүн л твиттер ашигладаг мэт зарим хүн ярьдаг. Үнэндээ шалтаг л тоочиж байгаа хэрэг. Дэвшилтэт технологи бол хоёр талт харилцаа. Тэхээр хэрвээ дэвшилтэт технолги ашиглах нь зөв гэж үзэж байгаа бол ёсыг нь дагаж хоёр талт харилцааг үүсгэх хэрэгтэй. Хоёр талт харилцааг үүсгэж заншвал хүмүүс өөрөө LIKE дарна. Одоо тэр LIKE-д зарцуулж буй мөнгөө хүнд хэрэгтэй Монголд үлдэх зүйлд зарцуулаарай гэж зөвлөх байна.