Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-08-10

Төрсөн өдрийн хүсэл

Өнгөрсөн жилийн яг энэ өдөр "Төрсөн өдрийн хүсэл" нэртэй нийтлэл бичиж хоёр хүмүүнлэгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудад тусалснаа дурьдаж мөн жил бүр нэг байгууллагыг сонгон The New Media Marketing Agency компаний хэрэглэгч нартаа санал болгодог цогц үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байя гэж амалж байсан. 

Харин өнгөрөгч нэг жилийн хугацаанд бид The New Media Foundation үүсгэн байгуулж тус төрийн бус байгууллагаар дамжуулан сар бүр нэг төрийн бус байгууллагыг сонгон The New Media Marketing Agency-ын цогц үйлчилгээг үнэ төлбөргүй хийж улмаар The New Media Group-ын нийгмийн хариуцлагыг биелүүлж байхаар болсон. Тэхээр өмнөх жилд нэг төрийн бус байгууллагад туслах боломжтой байсан нь энэ жилээс сар бүр нэг төрийн бус байгууллагыг сонгон ажиллах боломжтой болсонд баяртай байна. Одоогийн байдлаар нийтдээ найман төрийн бус байгууллагад цахим орчин дахь төрх бүрдүүлэх ажиллагаанд нь туслаад байна. Тэхээр өмнөх жилийн төрсөн өдрийн хүсэл минь биелэлээ олж The New Media Foundation үүсч улмаар тус байгууллага нь жил бүр 12 төрийн бус байгууллагад үнэ төлбөргүй үйл ажиллагаагааг нь идэвхижүүлэхэд тусалдаг боллоо.

2011 оны төрсөн өдрөөрөө Зарлиг Хүмүүнлэгийн Хөдөлгөөнийг блог нийтлэгчид маань идэвхитэй дэмжээсэй гэж хүсэч байна. Ингэснээр Монголын блог нийтлэгчид нэгдэн нийгэмд томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж чадна. Энэ нь магадгүй Монголын блог нийтлэгчид нэгдэн Эх Нялхасын шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, магадгүй Монголын бүх өрхийн эмнэлэгийн хүүхдийн эмч нарын тоног төхөөрөмжийг сайжруулах, магадгүй 2015 гэхэд бид дэлхийн стандартад нийцсэн хүүхдийн эмнэлэг барьж чадах итгэл найдварыг олгоно.

2011 оны 8-р сарын 10-ны оройн 11:50-д нийтлэлээ бичиж дууслаа. Бид хамтдаа чадна!