Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-09-13

Нэг Залуу Дэлхий чуулган уулзалтанд амжилттай оролцоод ирлээ

One Young World 2011 буюу 2011 оны Нэг Залуу Дэлхий чуулган уулзалтанд Монгол улсаа төлөөлөн Ц.Солонго, О.Батнайрамдал, мөн миний бие 9-р сарын 1-4 өдрүүдийн хооронд Швецарь улсын Зүрих хотод оролцоод ирлээ. Энэ удаагийн чуулган уулзалтанд 170 гаруй орны 1200 залуус оролцсон бөгөөд Глобал Бизнес, Манлайлал, Эрүүл мэнд, Байгаль Орчин, Шашин, мөн Медиа гэсэн сэдвүүдээр санал бодол, сэтгэгдлээ хуваалцсан юм. Чуулган уулзалтанд дэлхийн алдартай одод, Норвегийн хун тайж, дуучин, хөлбөмбөгчин гэх мэт салбар бүрийн манлайлагч нар оролцож залуусын дуу хоолойг сонссож оролцлоо.

Тус чуулганы фото зургийн тоймыг үзнэ үү (28 дахь сек-ээс намайг хараарай): 

Олон улсын чуулган уулзалтанд Монгол улсаа төлөөлөн оролцож байх үед олон шинэ санаа, бодлууд төрсөн. Үүний дунд миний үеийн залуус ямар ажлууд хийж байна? би цаашлаад бид буюу улс эх орны маань залуус энэ хавтгайрч буй дэлхий ертөнцөд хаана явж байна? гэх мэт. Зүрих хотоос ч мөн суралцах зүйл маш их байсан. Европын нэг тийм тайван налгар, ажлын өдрүүдэд ч гэсэн хүмүүс нь амраад ч байгаа юм шиг яг л ажил амьдралаа сайхан зохион байгуулж сурсан хүмүүс шиг санагдсан. 

Хурлаас олж авсан мэдлэг, энд тэндээс харсан ажиглалт зэргээс мэдээж хамгийн чухал зүйл нь найз нарын хүрээгээ олон улсад тэлсэн явдал хамгийн чухал нь байсан.

Дараа жилийн хурал АНУ-ын Питтсбуриг хотод болохоор болсон бөгөөд ирэх жил хийсэн бүтээсэн зүйлээ олон улсын найз нартаа тайз дээрээс тавина гэж төлөвлөж байгаа. 

One Young World буюу Нэг Залуу Дэлхий чуулган уулзалтын Монгол улсыг төлөөлөн оролцогч нарын цахим хуудас, твиттер, мөн файсбүүк цахим хуудсуудаар аялж илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж авна уу:

Цахим хуудас: http://oneyoungworldmongolia.org/
Твиттер: http://twitter.com/#!/OYWMongolia
Файсбүүк: http://facebook.com/OneYoungWorldMongolia