Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-12-19

Монголын мэдээллийн технологийн компаниудын болих хэрэгтэй зүйлс

 

 

@Dagvadorj-ын үүсгэсэн доорх асуулга нэгийг бодогдуулж Монголын мэдээллийн технологийн компаниудын болих хэрэгтэй хэд хэдэн зүйлсийг талаар сэтгэгдлээ хуваалцмаар санагдлаа.

  1. Монголын "цахиурын хөндий" хаана байрлавал зохих вэ?
  2. Монголд програм хангамж экспортлох мэдээллийн технологийн кластер байгуулбал ямар чиглэлийн програм/техник хангамж илүү ирээдүйтэй вэ?

Үүнд:

Гадны санааг Монголчилж байна гэж тархигүй дуурайдгаа болих хэрэгтэй.

Тэртээ тэргүй Гүүгли, Файсбүүк бүтээгдэхүүн үйлчилгээндээ Монгол хэлийг нэвтрүүлсэн шиг Linkedin, Groupon, Yelp гэх мэт компаниуд өөрсдийн үйлчилгээндээ Монгол хэлийг Монгол оронд үйлчилгээгээ хийх болно. Энэ үед дуураймал Монгол компаниуд хаачих вэ? Монгол хүний Монгол тархи яасан болоод БИД нөхдүүдийн хийсэн зүйлсийг байнга хуулбарлаж байх ёстой вэ? бодож асуулт тавих хэрэгтэй зүйлсийн нэг.

Гадны нөхдүүдэд хямд ажилхаа болих хэрэгтэй.

Хэдийгээр аутсорсинг хийнэ гэдэг туршлага гэх үнэт зүйлийг хуримтлуулан авах хэдий ч дараа биш яг одоо л тэр туршлага дээрээ Монгол санаа Монгол баг хамт олноо ашиглан Монгол бүтээгдэхүүн олон улсын хэмжээнд хийхгүй бол "хархны зам" буюу өөрийн бүтээсэн замналаас өөрөө хүссэн ч гарч чадахгүй болох аюултай.

Хямд чанаргүй цахим хуудас хийхээ болих хэрэгтэй.

Миний сонссоноор тавин мянган төгрөгөөр хүссэн дизайнтай цахим хуудсыг хийж үйлчилдэг гэсэн. Wordpress, Joomla ашиглаж хүний хийсэн дизайныг өөрөө хийсэн мэт өөрийгөө, баг хамт олноо, хэрэглэгч нараа хуурсан үйлдэл хийхээ болих хэрэгтэй. Wordpress дээр ажил хийвэл Wordpress л хөгжинө. Монгол бүтээгдэхүүн биш. OpenERP дээр ажил хийвэл OpenERP л хөгжинө. Монгол хүн биш. Нээлттэй эхийн код ба фрэймворкийг нь ашиглахаас илүүтэйгээр бэлэн бүтээгдэхүүн болгоныг нь ашиглаад байвал бид хэзээ ч, хүмүүс хэзээ ч хөгжихгүй. Сэтгэх нь хүртэл Wordpress, OpenERP дотроо сэтгэх болно. Энэ бол аюул!

Энэ дашрамд хэлэхэд миний бие ч гэсэн учиргүй энхийн цагаан тагтаа шиг ганцаараа зөв зүйл хийгээд байгаа юм байхгүй. Мөн энэ дашрамд хэлэхэд зөвхөн мэдээллийн технологийн компани л зөвхөн дээрх арга байрлалаар яваад байгаа юу гэвэл бас үгүй. Монголын ихэнх салбарын бизнес эрхлэгчид энэ замналаар явж байгаа.

Харин дээрх замналаас хамгийн амар, хялбар гарах чадвартай салбар бол мэдээллийн технологийн салбар. Бид өөрчлөлтийг хийж чадвал бусад нь Монгол бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж чадна.

Тэхээр @dagvadorj бид хоёр хамтран Монголын мэдээллийн технологийн компаниуд хэдий өрсөлдөгч, нэг нэгэндээ дургүй ч гэсэн Монголын Цахиурт Хөндийг Үүсгэн байгуулах гэсэн нэгэн зорилго дор нэгдэж, хэлэлцэж, засгийн газар болон бусад холбогдох байгууллагад албан хүсэлт, саналыг хүргүүлэх, бүтээн байгуулалтыг өөрсдөө хийх хүртэл арга хэмжээ хамтран зохион байгуулахыг энэ салбарын хүн бүрээс хамтран ажиллахыг хүсэж байна!