Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-10-12

Зохист и-майл маркетинг

Хэн нэгний и-майл (цахим шуудан) хаягийг хулгайгаар аль эсвэл зөвшөөрөлгүй аваад түүнийгээ бусдаас мөнгө авч и-майл маркетинг (цахим шуудангийн маркетинг) хийж байгаа явдал зөв зохист цахим шуудангийн маркетинг мөн үү? Үгүй.

Мэдээж Монгол улсад 2003 онд АНУ улсад баталсан шиг цахим шуудангийн зохист хэрэглээний хууль, журам байхгүй явдлаас болж хүмүүсийг төөрөгдөлд оруулж цахим шуудангийн маркетинг гэхээрээ зохисгүй буюу спамдах явдлыг гэж ойлгуулж байна. Хэд хоногийн өмнө нэг танил ах маань утасдаас нэг компани төдөн мянган хэрэглэгч нарт барааг минь сурталчилна гэж байна энэ хэр хүмүүст хүрэх бол гэж асуусанд би НААД ХУЛГАЙЧ НАРАА БҮҮ ДАВРАА гэж хэлсэн.

Харин би ахдаа Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ба Business Council of Mongolia зэрэг компаниудын цахим шуудангийн үйлчилгээг санал болгосон. Ялгаа нь гэвэл хүмүүс танхим болоод BCM-д өөрсдөө зөвшөөрөөд цахим шуудангийн хаягаа өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Permission Based Marketing буюу би танд итгээд цахим шуудангаа өглөө та надад хүссэн зүйлээ явуул гэсэн утгатай. Харин нөгөө хэт амлагсдын хувьд бол тэд ХУЛГАЙЧ нар юм. Учир нь миний эсвэл хэн нэгний и-майл хаягийг хаа нэгтээгээс ХУЛГАЙЛЖ түүгээр ч барахгүй эдгээр хулгайч нар хүмүүст буруу ойлголт өгч хүмүүсийн мөнгийг ХУДЛАА хэлж авч байгаа явдал тул.

Тэсхээ байгаад зарим хулгайч нарын цахим хуудаснаас буруу үйлдлийг нь зогсоох зорилгоор screenshot хийгээд орууллаа:

Хараад байхад ихэнх нь мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор нь компаний нэрсийг нь оруулсангүй. Нэг салбарын компаниудаа нэрийг нь дурьдаж муулаад яахав гэж бодлоо. Үйл ажиллагаандаа анхаарч ажиллана гэж итгэж байна.