Mend-Orshikh Amartaivan and Naran Batjargal
Date: 2011-09-23

Зар сурталчилгааны сүүлийн үеийн хандлага

Хүнд хэрэгтэй мэдээлэл өгч, хүслээ гүйцэлдүүлэх. Энэ бол зар сурталчилгааны сүүлийн үеийн хандлага.

Ямар ч компаний хувьд хэрэглэгч нар нь өөр соёл, мэргэжил, орчинд амьдардаг харилцан адилгүй хүмүүс байдаг. Зөвхөн нэг зар сурталчилгаа хийгээд түүнийг нь хүн бүр хүлээн авна гэж ойлговол утгагүй. Харин хүн бүрийг хамарч чадах зар сурталчилгааны хэлбэрүүдэд сонин гаж сэтгэх, хүмүүсийн сонирхол хүслийг өдөөх хандлагууд ажиглагддаг байсан бол сүүлийн үед компаниуд "хүнд хэрэгтэй мэдээлэл өгч, хүслээ гүйцэлдүүлэх" хандлагыг баримтлах нь харагдаж байна. 

30SecondMBA цахим хуудсыг АНУ-ын машин үйлдвэрлэгч Lincoln санхүүжүүлэн дэмжиж хүмүүст маш хэрэгтэй бизнесийн мэдээллийг 30 секундэнд багтаан салбартаа тэргүүлэгч нараас хариулт авах байдлаар видио мэдээлэл бэлтгэж байгаа явдал юм. Цуврал видионуудыг үзэхэд маш сонирхолтой бөгөөд оролцогч нар нь бүгд салбартаа олон жил ажилсан туршлагатай хүмүүс байдаг тул үнэхээр хүнд хэрэгтэй мэдээлэл болж чаддаг. Хүнд тулын хэрэгтэй мэдээллийг өгч чадаж байгаа нь тухайн хүмүүсийг дараа дараагийн худалдан авалтанд "өө нээрээ тэр компани надад тэгэж хэрэгтэй мэдээлэл өгсөн. Тийм болохоор яагаад үгүй гэж..." гэсэн илтгэлцлийг үүсгэж чадаж байгаа явдал юм. 

Хүн бүрийн анхаарлыг татах зар сурталчилгааны хувилбар бол салбартаа амжиллтай яваа хүмүүсийн амжилтын түүх юм. Хэн ер нь амжилттай бизнес эрхлэгч, энэ тэр хүмүүсийн яриаг сонсох дургүй байдаг билээ? Өөрөөр хэлбэл хүн гэдэг амьтан ямарваа нэгэн юмны жорт дуртай байдаг. АНУ-ын Сан Франциско хотын хавиар вино амталгааны маш олон газрууд байдаг бөгөөд хэрвээ Та аль нэгээр нь орж тухайн газрын вино хэрхэн хийгдэж байгааг харвал гарахдаа заавал нэгийг авмаар санагддаг явдалтай ижил юм.

Харин манайд бол эсэргээрээ гэж хэлэхэд болохоор. Ихэнх компаниуд ямар технологи, ямар ямар хүн тухайн компанид хамтран ажилдаг талаар олонд үзүүлэхээс айдаг. Энэ сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Хүслээ гүйцэлдүүлмээр бол хүнд хэрэгтэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Амжилт!